Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх …
Улс төр
February, 2024
-
13 February
Г. Занданшатар:Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална
Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье. Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмэн буурал жилээ үдэж, …
-
7 February
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн …
-
7 February
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав. Энэ …
-
5 February
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тус айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Тодруулбал, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Тухайлбал, Монголын талаас Ерөнхийлөгч …
-
5 February
Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ
“D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилсан. Тэгвэл “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” саналыг 100 мянган иргэн дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгөв. Тэрбээр “2024 оны 01 сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 …
-
1 February
Л.Оюун-Эрдэнэ: “Бүсчилсэн хөгжил” форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм
Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, “Эрхэм зочид, төлөөлөгчид өө, Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог. Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр …
January, 2024
-
31 January
Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин …
-
31 January
Лу.Гантөмөр: Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний …
-
31 January
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдэд 2-р сарын 10-ны дотор олгохыг даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны …
-
31 January
Л.Оюун-Эрдэнэ:Олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье. Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан …
-
31 January
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барина
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар болсонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн …
-
31 January
Лу.Гантөмөр: Иргэдэд хувьцааны ногдол ашгийг нэн даруй олгох ёстой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ногдол ашигтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг өгөх, өгөхгүйн тухай яриа Монгол Улс даяар хий үзэгдэл шиг тэнүүчилж байна. Энэ тухайд Ардчилсан нам хийгээд миний байр суурь маш тодорхой. …
-
31 January
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд …
-
29 January
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчийн ар гэрийн нийгмийн баталгаанд анхаарах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилжээ
Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Гурван алба хаагчдыг өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн ёслол Аврагч спорт хороонд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм. Тэгвэл Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл