Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны …
Улс төр
August, 2023
-
16 August
Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг …
-
16 August
Л.Оюун-Эрдэнийг “дайснаа“ гэж харах шалтгаан “хэнд“ байна вэ?
Монголын улс төрийн талбарт ганцаардсан чоно шиг явж байгаа улстөрч бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг юм. Яагаад гэхээр түүнээс өмнөх бүх лидер өөрийн бодит дэмжигчид, тойрон хүрээлдэг хүмүүстэй байдаг. Тэднийг нь гоёор хэлбэл баг гэдэг. Муухайгаар бол бүлэглэл гэх аж. Тэр нь Л.Оюун-Эрдэнэд байдаггүй юм байна. Ямар сайндаа түүнийг Х.Нямбаатараас өөр үнэнч хүнгүй гэх шахам зүйлийг гадаадын хэвлэлд хүртэл бичсэн байх вэ. …
-
14 August
Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, …
-
11 August
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, …
-
10 August
Г.Занданшатар: 2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын үйл …
-
5 August
Сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт НАСА-тай хамтран ажиллахаар санал нэгдлээ
АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 4-нд зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг …
-
5 August
Монгол, Америк хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн …
-
5 August
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалд гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов. Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын …
-
4 August
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “MITRE” корпорацид зочлов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. “MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч …
-
4 August
Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар …
-
3 August
АН: Сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна
Ардчилсан намаас өнөөдөр 7-р сарын 31-ны өдөр зохион байгуулагдсан Хангайн бүсийн эдийн засгийн форумын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцсон Хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг зохион байгууллаа. Форумд оролцогчдын 80 гаруй хувь нь залуу бизнес эрхлэгч, гишүүд байсан. Эдийн засгийн форумд оролцсон оролцогчдын санал, дүгнэлтүүдийг нэгтгэвэл 5 …
-
3 August
Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл …
-
2 August
АНУ Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш мөн
АНУ Монгол Улсын ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн дэлхий нөлөө бүхий гүрэн юм. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд: “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр зааснаар “гуравдагч хөрш”-ийн бодлого Монгол төрийн албан ёсны бодлого болсон билээ. АНУ нь …
July, 2023
-
31 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны долоодугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотоос мордов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс …