Улс төр

January, 2015

  • 18 January

    АН-ын ҮЗХ-нд 114 хүн нэрээ дэвшүүлжээ

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуульд нэрээ  дэвшүүлсэн хүмүүсээс болзол хангасан 114 хүний нэрсийг баталжээ. АН-ын Үндсэн болон Дотоодын сонгуулийн хорооны журмын дагуу гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд 114 хүн 47 суудлын төлөө өрсөлдөнө. АН-ын аймаг, нийслэлийн бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар Төв намын Дотоод сонгуулийн хороонд энэ сарын 26-ны дотор мэдэгдэх ёстой. Ирэх сард …

  • 18 January

    УИХ-ын гишүүн М.Зоригт тойрогтоо ажиллаж байна

    Түмэнцогтынхон газар тариалангаа сэргээж байна Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Мөнхчулууны Зоригт жилдээ нэгээс хоёр удаа тойргийнхоо бүх сум, багаар тойрч, иргэд, сонгогчидтойгоо уулздаг. 2014 оны ирцээр тойрогтоо хамгийн их ажилласан гишүүнээр тодорсон тэрбээр энэ сарын 15-ны өдрөөс тойрогтоо ажиллаж байна. Эхний зогсоол Түмэнцогт сум байлаа. Өмнөх нийгмийн үед аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж байсан тус сум сүүлийн хорин жил …

  • 18 January

    Гишүүд хуралдаанаа таслахаа байжээ

    /Ийм ирцтэй байдаг талаар хуралдааны цагтаа ирсэн зарим гишүүд өөрийн фб, твиттер хуудсаар дамжуулан мэдээлж байсан удаатай./ /Нэг жилийн өмнөх гишүүдийн ирц/ Аливаа мэдээ, мэдээлэл олон нийтэд ил тод болсноор илүү шударга зарчимд шилжиж ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлдэг билээ. Ард иргэдийн итгэл хүлээн хууль батлалцаж, төр түшилцэж суугаа эрхмүүдийн чуулганаа таслахгүй, хэр идэвхитэй оролцдогийг иргэд өдөр бүр хянах боломжгүй байсан. …

  • 18 January

    Намын бүлгүүд хуралдана

    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдах бол МАН-ын бүлэг Б танхимд энэ цагт хуралдана. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  В танхимд болно. Бүлгүүд өнөөдрийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Түүнчлэн 11.00 цагт Бие даагчдын зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаад байна.

  • 18 January

    Засаг хуралдана

    Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.  Үүний дагуу өнөөдөр үдээс хойш 16.00 цаг Засгийн газар хуралдахаар болжээ.  Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн Засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.  Үүний дараа УИХ-д өргөн мэдүүлэх аж.

  • 18 January

    УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.01.16-ны өдрийн хурлаар батлав.  2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-ӨӨС 23-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ  НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 19-ний Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол …

  • 16 January

    “Хууль үйлчилдэггүй улстөрчдийг өдөр бүр хогийн саванд хийе”

    Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Зууны мэдээ сонины, үндэсний мэдээллийн төвд болж өнгөрлөө. 2009 оны 7 сарын 16-ны өдөр анх батлагдаж байсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн урт нэртэй хуулыг энэ оны намрын чуулганаар хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт …

  • 15 January

    Г.Баярсайханд НДЕГ-ын хүндэт өргөмжлөл гардуулав

    УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханд өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Хүндэт өргөмжлөлийг тус газрын Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Д.Эрдэнэбат гардуулан өгсөн юм. Ардчилсан хувьсгалаас хойш өөрөөс нь үл хамааран ажил хөдөлмөр эхлэх боломжгүй явж ирсэн иргэдийг Г.Баярсайхан гишүүн нь 2008 – 2012 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай …

  • 15 January

    МАН-ын бүлэг завсарлага авлаа

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.16/ хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төсвийн хяналтын дэд хорооны гишүүнийг чөлөөлөх болон томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдын алба хаших болсноор дэд хорооны гишүүнээс татгалзах тухай хүсэлтээ тавиад байсан юм. Түүнчлэн тус дэд хорооны …

  • 15 January

    Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж байна. Эдгээр үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. – Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр …

  • 15 January

    Согтуу жолооч-Хүүхдийн амь нас сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналуудаа хэллээ. Хэлэлцүүлгийг нээж Улсын …

  • 15 January

    Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болж, Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын …

  • 15 January

    Эмэгтэй гишүүд төрөх эмнэлгүүдтэй танилцана

    Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцана. Монголчууд энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар байгаа. Монголын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг аль эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон сууцыг өгч, алдаршуулна. Харин түүнтэй үе чацуутнуудад гурван сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

  • 15 January

    УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанууд тус тус болно. Үүнд: Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд; Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 …

  • 14 January

    Гишүүдийг хүлээж байна

    УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи  хуралдаан хараахан эхлээгүй байна.  Хуралдаан 14.00 цагт эхлэх ёстой. Одоогоор гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,  .Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.  Үдээс өмнө чуулган хуралдаагүй бөгөөд УИХ-ын байнгын хороод төсвийн тодотголоор хэлэлцсэн юм. Д.Анар