УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдад хандан Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан …
Улс төр
February, 2014
-
20 February
С.Эрдэнэ сайдтай 4500 орчим иргэн холбогджээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 11-11 төвд ажиллах үеэр 4500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандаж, мэдээлэл авлаа. Сайдад хандаж ирүүлсэн асуултын дийлэнх хувь нь тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбоотой байна. Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд ялгаж ойлгох хэрэгтэй гэдгийг сайд санууллаа. Нийгмийн даатгалын болон …
-
19 February
Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ
Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.Цэнд-Аюушаас энэ талаар тодрууллаа. -Албан тушаалтнуудаас 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нэгтгэж дууссан уу? -Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн …
-
18 February
МАН гишүүдээ хамгаална
“Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт Тусгаар Тогтнолын ордны Бага танхимд боллоо. Үзэл бодол, намаар ялгаварлан иргэдийн эрх ашгийг хөндөх явдал их байгааг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байна. Тиймээс МАН-ын зүгээс эдгээр иргэн, гишүүд дэмжигчдээ хамгаалж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Эрх баригчдын зүгээс өөрсдийнх нь бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийг айлгах, дарамтлах, хорих, цагдах, зэргээр …
-
18 February
Б.Наранхүү гишүүн шалтгаангүй таслалтаараа “тэргүүлжээ”
УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы ирцийн мэдээ гарчээ. Нийт 39 удаагийн ээлжит чуулганы хуралдаанд давхар дээтнүүд буюу сайдууд хамгийн олон удаа суугаагүй байна. Тэдний хувьд гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй гэх зэрэг шалтаг голчилжээ. Харин дан дээлтэй гишүүдээс Б.Наранхүү 21 удаа хуралдаанд суугаагүй ажээ. Түүний хувьд эдгээр өдрүүдийн 13-т нь шалтгаангүй тасалсан байна. Түүнийг чуулганы танхимд байгаа үед зарим …
-
18 February
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, М.Батчимэг нар олон улсын хуралд оролцож байна
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрийн Вена хотноо болж буй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцож байна. ЕАБХАБ нь дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд манай улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ дахь ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар тус …
-
17 February
МАН-ын 200 гаруй гишүүн МАХН-д элслээ
МАН-ын 200 гаруй гишүүн өнөөдөр МАХН-д элслээ. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва шинэ гишүүдэд батлахыг нь гардуулан өгч, шинээр элсэж буй гишүүддээ талархал илэрхийлсэн байна. Энэхүү гишүүнчлэлийн арга хэмжээг зохион байгуулагчид МАН-аас нөлөө бүхий гишүүд нь гарч, МАХН-д элсэж байна гэж байсан ч онцлоод хэлчихээр нөлөө бүхий хүн байсангүй. Гэхдээ цаашдаа МАН-ын аймаг, дүүргийн даргаар ажиллаж байсан олон хүн МАХН-д элсэх …
-
17 February
Байнгын хороо хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж ирснийг онцлов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2014.02.17/ хэвлэлийн бага хурал хийлгэж, 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөлөө. Хэвлэлийн бага хуралд тус байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нар оролцлоо. Тус байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг …
-
17 February
Ерөнхийлөгч ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркелтэй утсаар ярьжээ
Өчигдөр ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркел Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хоорондын хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцаж мөн бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцов. Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа юм.
-
16 February
Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Оюутан цэрэг” хөтөлбөрийг баталлаа
Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм …
-
14 February
С.Оюун сайдтай ой хамгаалагчид “Дайн зарласаар”
Уг нь Иргэний Зориг Ногоон Нам гэдэг байгаль орчин хамгаалдаг хэмээх намаас гарч ирсэн С.Оюун хэмээх эмэгтэй хүнээр Монгол улс байгаль орчноо хамгаалуулж салбарынхаа сайдаар тохоон томилсон байдаг. Гэвч энэ сайд хайр даасангүй, байгаль орчноо эмэгтэй хүний нинжин сэтгэлээр энэрсэнгүй, ногоон хөгжлийн тухайд бол санахын ч хэрэг алга. Учир юу вэ? Хэмээвээс 2014 оны ойн сан ашиглах, модны …
-
14 February
Байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг журмаар зохицуулна
Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн …
-
14 February
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. – Монгол, Польшийн Засгийн газар хоорондын протоколыг батлах тухай. Л.Болд – Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай. Ч.Улаан – Журам батлах тухай (Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах тайлагнах журам) С.Оюун – “Оюутан-цэрэг” хөтөлбөр батлах тухай Д.Бат-Эрдэнэ – Журам шинэчлэн батлах тухай …
-
13 February
Бензиний үнэ бага зэрэг хөдлөхийг Засгийн газраас хянахгүй
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Газар тариалангийн бодлогыг шинэчлэх, экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, утаатай тэмцэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргах гэсэн гурван асуудалд өнгөрч буй долоо хоногт төвлөрч ажилласан” талаар мэдэгдэв. Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил бараг хоёр дахин нэмж, 34 сая тоннд хүргэхээр зорьж байна. Шинэчлэлийн Засгийн …
-
13 February
Н.Энхбаяр намынхаа их хуралд оролцохоор ирж магадгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар тэргүүтэй тус намын удирдах албан тушаалтнууд өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ. Н.Энхбаярын биеийн байдал өмнөхөөсөө нэлээд дээрдсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох намынхаа их хуралд оролцохоор төлөвлөж байгаа ажээ. Мөн У.Барсболд МАХН-ын ЕНБД болно гэсэн мэдээлэл ор үндэсгүй худал бөгөөд МАХН удахгүй улс орон даяар “Шударга ёс” аяныг …