Улс төр

June, 2023

  • 14 June

    “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023.06.14) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх,  үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, …

  • 14 June

    “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь …

  • 14 June

    У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, Ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн …

  • 14 June

    С.Амарсайхан:Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банк иргэдэд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй бөгөөд иргэн тухайн зээлээс авсан шимтгэлийг банкнаас нэхэмжлэх, эргэн төлүүлэх ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. Харин банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд  хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. …

  • 13 June

    НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол улсад айлчилна

    НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, энэ үеэр Улаанбаатар хотноо энэ оны 6 дугаар сарын 15–16-ны өдрүүдэд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцоно. Мөн Монгол Улсын Их Сургууль дээр залуу судлаачид, оюутнуудад зориулан “Олон улсын болон бүс нутгийн …

  • 13 June

    Мартин Чунгонг: Дэлхийн 90 гаруй улсын парламент эмэгтэйчүүдийн квотыг хуульчлан тогтоосон

    Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд /2023.06.13/  эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэлсэн. Түүний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон …

  • 13 June

    “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлэг эхэллээ

    “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-“Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт салбар хэлэлцүүлгийн эхний хэсэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд /2023.06.13/ болж байна. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн ахлах багш, доктор Д.Анхбаяр чиглүүлэв. Салбар хэлэлцүүлгийг нээж, …

  • 12 June

    С.Одонтуяа: Тогтвортой хөгжлийн эрэлхийлж байгаа улс орон бүр жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд ахиц дэвшил гаргах ёстой

    Улаанбаатар хотноо маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.12) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн чуулга уулзалтаар “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд дурдаад, …

  • 12 June

    НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

    Өнөөдөр /2023.06.12/ “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж …

  • 9 June

    Л.Оюун-Эрдэнэ:Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр логистикийн гацаа аажмаар арилж байна

    Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон “Шинэ сэргэлтийн бодлого – Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, …

  • 9 June

    Л.Оюун-Эрдэнэ: МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Одоо …

  • 8 June

    Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.08) Улсын Их Хурлын …

  • 8 June

    УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын гишүүдийн тус тусдаа боловсруулж, өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. …

  • 8 June

    “Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

    Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. Тус онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Төрийн нууцад хамаарах …

  • 8 June

    Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ  хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, …