Улс төр

January, 2014

  • 3 January

    Парламентын шинэ сэтгүүлч буюу тоон доторх үсэг

    УИХ-ын гишүүн О.Баасан­хүү тоон доторх үсэг  гэдэг  шиг Ерөнхий сай­дын “30 минут” уулзалтад өчигдөр сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн суулаа. Тэрбээр “Ерөнхий сайд­тай тулж уулзах боломж олдохгүй байна” хэмээн тайл­барлаад эмнэлгийн ба­рилгатай холбоотой асуулт асууна гэдгээ ч хэлж байв. Төрийн ордны А тан­химд болсон уулзалтад оролцогсод эрхэм ги­шүү­нийг хараад ихэд гай­хаж “Парламент  шинэ сэт­гүүлч­­тэй болжээ” хэмээн хо­­­шигноод авна лээ. Харин О.Баасанхүү ги­шүүний …

  • 3 January

    О.Баасанхүү болон Ч.Улаан нарын өргөн барьсан хуулийн төслүүд

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилсан хууль тогтоомжийн төслөө өргөн барив УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.01.02 / өргөн барилаа. Тамхины хяналтын тухай …

  • 2 January

    Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд хоёрдугаар сарын эхээр эцэслэн гарна

    “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж, 2014 оны зорилтоо тодорхойллоо. Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. 2013 онд Монгол Улсын нийт импорт 6 орчим тэрбум ам.доллар хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлж байна. Иймд энэ …

  • 2 January

    Ерөнхийлөг Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлэв

    Оросын Холбооны Улсын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээв. Ерөнхийлөгчийн илгээсэн цахилгаан утсанд алан хядах үйл ажиллагааны уршгаар амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон найрсаг оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Монгол Улс аливаа террорист халдлагыг эрс буруушааж ирсэн бөгөөд цаашид ч энэ …

December, 2013

  • 31 December

    УЛСЫН ИХ ХУРАЛ 2013 ОНД

     -Улсын Их Хурал 2013 онд 215 хууль тогтоомж батлав- Монгол Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар бие даасан 25 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 106 хууль,  зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 4 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 11 хууль, Улсын Их Хурлын 69 тогтоолыг хэлэлцэн баталлаа. 1. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг тодорхойлов Монгол Улсын …

  • 30 December

    Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газар энэ онд 58 удаа хуралдаж, 426 тогтоол, Ерөнхий сайдын 202 захирамж гаргажээ. УИХ-д 62 асуудал өргөн мэдүүлж, 18 асуудлыг холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр, 27 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг цахимжуулна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн …

  • 30 December

    Гурван ажлын хэсэг хуралдана

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: -Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн …

  • 28 December

    Засгийн газар 2013 оны отгон хуралдаанаас гарсан шийдвэрүүд

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болж, дараах шийдвэрүүд гаргалаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг цахимжуулна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүнхаруулсан юм. Одоогийн эрх зүйн …

  • 27 December

    СЕХ ирэх жил иргэдийг соён гэгээрүүлэх ажилд түлхүү анхаарна

    Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж 2013 оны тайлангаа хэлэлцэж, ирэх оныхоо ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлон баталжээ. СЕХ 2013 оны  сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, сонгуулийн хуулийг чанд баримтлан сонгуулийг элдэв зөрчил маргаангүй, төсвийн ихээхэн хэмнэлттэйгээр зохион байгуулж, сонгууль эрх зүйн цоо шинэ орчинд явагдсан төдийгүй сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологиийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн нь …

  • 27 December

    Байнгын хороодын дарга нараас 2 нь л шинээр томилогдлоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. Байнгын хороодын гишүүдийн олонх дэмжсэн нэр дэвшигчдийг танилцуулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар,  Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Н.Батцогт, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей,  Хууль зүйн байнгын …

  • 27 December

    Хилийн боомтыг дагаж гарсан хуулиуд батлагдлаа

     УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.12.26/ үдээс хойшхи хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад …

  • 27 December

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай. Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:  1. Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай: – Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна; – Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын …

  • 26 December

    Ц.Элбэгдорж: Олон талбарт өнгөлж яваа алдартнууд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ

    Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, байгаль орчин,  харилцаа холбоо, эрүүл мэнд, аж үйлдвэр, хууль эрх зүйн  салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медаль хүртээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Тусгаар тогтнолынхоо 102 …

  • 26 December

    Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа. Учир нь тус хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа учраас тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ренчинбазар, гишүүнээр Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, А.Өнөржаргал, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус томилох саналыг Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос …

  • 26 December

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ 12 ДУГААР 26, 27-НЫ /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/- ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН 09.00 ЦАГААС ЭХЭЛНЭ. Хэлэлцэх асуудлууд: -Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэх; -Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл: -Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын …