Улс төр

August, 2013

  • 2 August

    АН-ын Баруун бүсийн чуулга уулзалт Хөвсгөлд болно

      Ардчилсан намын баруун бүсийн чуулга уулзалт ирэх долоо хоногт Хөвсгөл аймагт болно. Тус уулзалтанд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Ц.Оюундарь болон намын нарийн бичгийн дарга нар, гишүүд оролцоно. Чуулганаар намын цаашдын баримтлах бодлого бүс, орон нутагт хийгдэх ажлын талаар санал бодлоо солилцоно. Ардчилсан нам уламжлал болгон бүсийн уулзалтуудаа зохион байгуулдаг бөгөөд Зүүн, Төвийн бүсийн чуулга уулзалт энэ намартаа багтаад болох …

  • 2 August

    Г.Баярсайхан Хөвсгөл далайд сэлнэ

       УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тун удахгүй Хөвсгөл далайд сэлэх ажээ. Тэрээр Хөвсгөл аймагт болох Байгаль орчныг хамгаалах чуулга уулзалтанд оролцох үеэрээ Хөвсгөл далайд сэлэхээр шийджээ. Түүнтэй хамт явах УИХ-ын гишүүд ч Хөвсгөл далайд сэлэх хүсэлтэй байгаагаа эрхэм гишүүнд дуулгаад амжсан байна. Байгаль орчиныг хамгаалах асуудалд ямагт ойр байдаг Баяраа гишүүн Хөвсгөл …

  • 2 August

    “Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй”

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлэн үлдсэн ялаас нь чөлөөлсөн билээ. Энэ үйл явдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. -Авлигын хэргээр ял эдэлж байсан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үлдсэн ялаас нь чөлөөлж суллалаа. Үүнийг авлигатай хийх тэмцлээс ухарлаа гэж үзэх нэг хэсэг хүн …

  • 2 August

    Засгийн газар 10:00 цагт хуралдана

     Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт товлогджээ. Засгийн газрын гишүүд ургац хураалтын бэлтгэл ажил, тендер, бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар хуралдана.

  • 1 August

    Н.Энхбаяр зарлигийн дагуу эмнэлгийн энгийн тасагт шилжүүллээ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хугацаанаас нь өмнө суллах зарлиг гаргасан. Тэрээр шүүхээс хорих ял сонссон ч Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба  түүнийг үдээс хойш эмнэлгийн энгийн тасагт шилжүүлсэн байна. ШШГЕГ-аас ирсэн төлөөлөгч Н.Энхбаярын өрөөнд орж өнөөдөр гарсан Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулжээ. Ugluu.mn

  • 1 August

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт уучилал үзүүллээ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярт уучилал үзүүллээ. Энэ талаар олон нийтэд тайлбар мэдээлэл хийгээгүй ч, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын сайтад Зарлигийг нийтэлжээ. Зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна. Н.Энхбаярт уучилал үзүүлэв  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна. Уг зарлигт: …

  • 1 August

    900 саяын мөсөн гулгуурын талбайг яах вэ даргаа?

        Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын  10-ны  өдрийн Анхдугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авч дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргаар сонгогдсон Д.Ганболд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламж, бүтээн байгуулалтын олон ажлыг цалгардуулж, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шударга явуулах тал дээр маруухан ажилладаг гэдгийг …

  • 1 August

    Ц.Энхтүвшин: МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон зарим хүний өмнөөс ичих ч багадна

       МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ц.Энхтүвшинтэй уулзаж ярилцлаа. МАН-ыг шинэчлэхээр зорин тэмцэж байгаа залуучууд Удирдах зөвлөлийнхөө хурлыг өнгөрсөн мягмар гарагт хийхээр багагүй хүчин чармайлт гаргасан ч МАН-ын “архагууд” нь амралтаа авч хөдөөгүүр наадам хэсч яваа учир ирц  бүрдэлгүй хурал нь хойшилжээ. Гэхдээ шинэчлэгчид найман сарын эхээр Удирдах зөвлөлийнхөө хурлыг ямар ч байсан хийлгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. -Удирдах …

  • 1 August

    Аалзны тор шиг хэлхсэн авлигаас хэрхэн ангижрах вэ?

       Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн зах зээл дээрээс бадар бариад ч болтугай босгоод ирсэн “Чингис бонд”-оороо багагүй ажил амжуулж, яах аргагүй шинэчилсэн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Улаанбаатарт урьд өм­нө зам засвар, барилга, орон сууц, тохижилт, шинэч­лэлтийн ийм өргөн далайцтай, бүтээлч хөдөлмөр өрнөж байсныг мэдэхгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгч нь салалгүй дагаж явдаг бололтой. …

July, 2013

  • 31 July

    Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан Д.Бат-Эрдэнийг эсэргүүцэж жагслаа

       Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод нэг их удаагүй. Гэтэл 70 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засуулсан талаар иргэд хэл ам хийх болсон. Тэгвэл эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр АТГ-ын үүдэнд боллоо. Иргэдийн хамт Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан ирсэн байв. Тэрбээр Д.Бат-Эрдэний эл үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буй юм. Ч.Дэчингалсан хэлэхдээ “  …

  • 31 July

    Хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцно

       Нийслэлийн ИТХ-аас баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”  хэрэгжих болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох юм. Замын хөдөлгөөний хяналтын камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд , хэзээ, хэдэн км цагийн хурдтай …

  • 31 July

    “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болно

     Монгол Улсын Ерөнхий сайдын пүрэв гаригийн 12:30 цагт Төрийн ордны А Танхимд болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт маргааш болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийнхний сонирхсон асуултанд хариулт өгнө. Т.Түвшин Ugluu.mn

  • 31 July

    Онцгой дахь “онцгой” сүлжээгээ задлахгүйн тулд Д.Тэрбишдагва огцроно гэв үү?

       Тангараг өргөсөн аврагчид үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад дарга нарынхаа хувийн барилга дээр ажиллаж амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байхад ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Храин ч хурандаа цолоор шагнуулан тодорсон. Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагвын туслахаар ажиллаж байсан, итгэлт хүн нь. Туслах, итгэлт хүн гээд төрийн тусгай албанд алдаа завхрал гараад байхад толгойг нь илж, хууль зөрчин …

  • 31 July

    МАН VS М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүхдэх” үү

     Өчигдөр МАН-ын Удир­дах зөвлөл хуралдаж, Бага хурлынхаа  товыг  гар­га­на гэж шуугилдаад бай­сан ч чухам юу болсон нь мэ­дэг­дэлгүй хуралдахгүй чимээгүй өнгөрөв. МАН-д үүсээд буй их тулааны өмнөх нам гүмд цочроо өгч, сэрээх гэж хэсэг пижигнэлдсэн МАН-ыг ши­нэчлэгч залуусынх нь эрч нэ­лээд суларсан  бололтой. Тэдний хувьд МАН-ын УИХ дахь архаг гишүүдээс  эх­лээд  үл тоомсорлох, дээ­рэл­­хэх байдлаар тавь­сан шаард­лагуудыг нь хүч­гүй­дүүлж, эцэст …