Тангараг өргөсөн аврагчид үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад дарга нарынхаа хувийн барилга дээр ажиллаж амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байхад ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Храин ч хурандаа цолоор шагнуулан тодорсон. Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагвын туслахаар ажиллаж байсан, итгэлт хүн нь. Туслах, итгэлт хүн гээд төрийн тусгай албанд алдаа завхрал гараад байхад толгойг нь илж, хууль зөрчин …
Улс төр
July, 2013
-
31 July
МАН VS М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүхдэх” үү
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлынхаа товыг гаргана гэж шуугилдаад байсан ч чухам юу болсон нь мэдэгдэлгүй хуралдахгүй чимээгүй өнгөрөв. МАН-д үүсээд буй их тулааны өмнөх нам гүмд цочроо өгч, сэрээх гэж хэсэг пижигнэлдсэн МАН-ыг шинэчлэгч залуусынх нь эрч нэлээд суларсан бололтой. Тэдний хувьд МАН-ын УИХ дахь архаг гишүүдээс эхлээд үл тоомсорлох, дээрэлхэх байдлаар тавьсан шаардлагуудыг нь хүчгүйдүүлж, эцэст …
-
30 July
Д.Тэрбишдагва Люксембургийн Шадар сайдтай уулзлаа
Люксембургийн Их Гүнт улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоо болон түүний гишүүн орнууд, тэр дунд мөн Люксембургийн Их Гүнт улсыг өөрийн “гуравдагч хөрш” хэмээн үзэж харилцаа, хамтын ажиллагаагаа бололцоотой бүх салбарт …
-
30 July
МАН-ын Бага хурал ирэх сарын 5-нд болохоор товлогджээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намынхаа Бага хурлын товыг гаргасан байна. “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнөөдөр Бага хурлаа хийхийг намынхаа удирдлагуудад тулгаад байсан ч талаар болжээ. Харин намын өнөөдрийн УЗ-ийн хуралдаанаар Бага хурлаа ирэх наймдугаар сарын 5-нд зохион байгуулахаар тогтжээ. Хуралд хот хөдөө, аймгийн нийт 310 төлөөлөгч оролцох ёстой. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, ялагдал хүлээсэн асуудалд дүгнэлт …
-
30 July
Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав 7 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Элчин сайд Л.Дүгэржав нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Ерөнхийлөгч Р.Плевнелиев Элчин сайдыг тус улсад суух Онц бөгөөд …
-
30 July
Монгол, Германы визийн дэглэмд өөрчлөлт орно
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж Бундесрат буюу Холбооны Зөвлөлийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга ноён Гэрд Шмиттэй уулзаж, монгол, германы хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон хоёр улсын визийн дэглэмд гарах гэж байгаа зарим өөрчлөлтийн талаар санал солилцов. Элчин сайд юуны өмнө Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл …
-
30 July
Х.Тэмүүжин сайдын новш нь Бригадын генерал Б.Билэгт
Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн их орооцолддог монголын хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудад эрс шинэчлэл хийхээр залуу хүний зоригоор эрч, далайцтай ажиллаж багагүй бэрхшээлийг сөрж яваа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттер хуудсандаа “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар …
-
30 July
Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна
Монгол Улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Одоогоос 65 жилийн тэртээ 1948 онд дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаа бэхжүүлсэн түүхтэй юм. Ойн арга хэмжээнд зориулсан үзэсгэлэн Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Ugluu.mn Т.Түвшин
-
30 July
Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өрөөгөө 70 саяар тохижуулж, 59 саяар автомашин авч унажээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ сонгогдсон цагаасаа хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон. Тэрээр албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авч албан хэрэгцээндээ ашиглах болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр саяхан ажлынхаа гурван өрөөндөө засвар хийлгэсэн байна. Төсөв нь 49 төгрөг болсонд ойр хавийнхан нь ихэд гайхжээ. ИТХ-ынхаа …
-
30 July
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намынхаа Бага хурлыг өнөөдөр зохион байгуулахыг намын Удирдах зөвлөлдөө шаардлага болгон хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа. Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна. Удирдах зөвлөлийн хурлаар намын Бага хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлын төслийг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэнэ. Намын Бага хурал ирэх сарын эхээр хуралдах …
-
30 July
Дүүргийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан боллоо
Багануур дүүргийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан хуралдаж байгаа талаар бид өчигдрийн мэдээгээр хүргэсэн билээ. Хуралдаанаар 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд ИТХ-ын төлөөлөгч М.Гончигжав энэ оны 1-р сарын 07-ны өдөр МАН болон АН-ын гэрээг дүгнэх асуудлыг энэхүү хуралдаанаар хэлэлцүүлэх горимын саналыг гаргаснаар хурал …
-
29 July
“Шинэ сум” төслийн талаар танилцуулав
Даваа гараг бүр тогтмол болдог “Бүтээн байгуулалтын цаг”-аар Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон нийслэлээс хариуцан гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг сонслоо. Тавантолгой-Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 225 км төмөр замын ажил өнгөрсөн долоо хоногт хэвийн явагдлаа. Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 31 хувьд хүрсэн байна. Энэ нь 70 км далангийн …
-
29 July
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим замын ажилтай танилцлаа
Орон нутагт барьж байгаа хатуу хучилттай замын ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу явж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил болон Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө. Энэ хоёр замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК …
-
29 July
З.Энхболд дарга даруухан наадамлав
УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадмыг үзэж сонирхсон байна. Тэрээр УИХ-аас дурсгал болгон Архангайчуудад намрын ургац хураалт, их ажлыг харуулсан зураг бэлэглэсэн байна. Спикер twitter хаягтаа “УИХ-аас Архангай аймгийн 90 жилийн ойд дурсгасан зураг. Наадмын маргааш намар гэдгийг сануулсан” гэжээ. Сонирхуулахад УИХ-ын дарга З.Энхболд Архангайн аймгийн наадмын хурдан морины уралдааныг үзэж сонирхохдоо наадмын хүндэтгэлийн хоймроос …
-
29 July
МАН-ыг 66.7 хувь нь шинэчлэх нь зүйтэй гэж үзжээ
МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус интернэтээр санал суулга эхлүүлжээ. Тус хөдөлгөөний http://www.1921.mn сайтын “Монгол Ардын Намын шинэчлэлийн тухай таны бодол” санал асуулгад оролцогчдын 66.7 хувь нь намын дүрмийн шинэчлэлт хийх ёстой гэдгээ илэрхийлжээ. Харин 16.7 хувь нь намын удирдлагын шинэчлэл хийх ёстой гэжээ. МАН-ын залуус энэ сарын 30-нд намынхаа Бага хурлыг хийхийг шаардаад байгаа юм. Т.Түвшин Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл