Өнөөдөр УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана. Үүнд: – Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар: Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг …
Улс төр
October, 2013
-
21 October
МАН “мөнгө байхгүй” хэмээн новширсоор эцэстээ шүүхэд дуудагдах нээ…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар МАН хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан билээ. Гэвч МАН-ынхан “Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар одоо хэр нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагад төлбөрөө өгөөгүй байгаа аж. Гэтэл адилхан л 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан АН төлбөр мөнгөө цаг тухайд нь төлсөн байх юм. Одоо бүр МАН-аас авлагатай сонин, тв, сайтуудын …
-
21 October
Монгол Улсын Ерөнхийлөгч, БНПУ-ын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв
БНПУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Польшийн Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскинар мэдээлэл хийв. …
-
21 October
УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болно
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар аравдугаар сарын 25-ны баасан гаригийн 12.30 цагт УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй Канадын Амбан захирагч, Эрхэмсэг ноён Дэвид Жонстон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан ийнхүү захирамж гаргасан байна.
-
21 October
Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүс нутгийн Экспод оролцоно
Монгол Улс БНХАУ-ын хооронд 2011 онд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг БНХАУ-д удахгүй айлчлах гэж байна. Айлчлалын үеэр нээгдэх Хятадын Баруун бүс нутгийн 14 дахь удаагийн олон улсын Экспод Монгол Улсын Ерөнхий сайд урилгаар оролцоно. Баруун бүс нутгийн 14 дэх удаагийн олон улсын Экспо 2013 оны 10 дугаар сарын …
-
21 October
Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр 09.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав …
-
18 October
Таван төгөлдөршил ба таван амь
Таван төгөлдөршил гэгчээр тархи угааж талын Монголыг минь тавиад туучихсан С.Баяр эгзэгтэй үе буюу эргэн хариуцлага тооцох болохоор үхнэ үхнэ гэж үхрийн мах барж, явна явна хэмээн ямааны мах барж явдаг мэхтэй хүн. Түүнийг дахин улс төрд орж ирэхээр санаархаж, хор найруулж яваа талаар хол ойрын эх сурвалж хэлэх болов. Түүний дэвшүүлсэн ‘’Хишиг хуваарилалтын төгөлдөршил’’ нэртэй байгалийн хишгийг ардуудад …
-
18 October
“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ерөнхий сайдын мэдээлэл
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл хийлээ. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай форвард хэлцэл хийж, валютын ханшийн эрсдэлийг …
-
18 October
Анхны төсөвт өртгөө шалтгаангүй нэмсэн компаниуд АТГ-д шалгагдхаар боллоо
УИХ дарга З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр өмнө төсөвлөсөн өртөгөө жил жилд хэдэн сая, тэрбумаар нь нэмж оруулж ирж байгааг нэлээд шүүмжилж байсан билээ. Тэгвэл энэхүү өртөг нэмэгдээд байгаа үзэгдлийг цэвэр авлигатай төсөв гэж үзэж байгаагаа ч нуугаагүй бөгөөд өртөг нь нэмэгдсэн төсөвтэй компаниудыг АТГ-аар шалгуулахаар болсон байна. Тухайлбал, гурван тэрбум төгрөгийн өртөг анхлан бичиж байсан Хөгжимт театрын барилгын төсөв одоо 10 …
-
18 October
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. чуулганы хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/: 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх …
-
17 October
МҮЭ намын бүлгүүдэд санал хүргүүлэв
Монголын Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос УИХ-ын намын бүлгийн дарга нарт хандан санал хүргүүлсэн байна. МҮЭ холбоо болон салбар, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж иргэд, хөдөлмөрчдийн амьдралтай газар дээр нь очиж танилцахад цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна гэж үзсэн байна. Тиймээс УИХ-аар 2013 оны Улсын …
-
17 October
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоо 09:00 цагаас эхлэх гэж байна. Хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/: · Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий …
-
16 October
Гадаад орнуудад суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй Ерөнхий сайд цахим уулзалт хийв
Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр цахим уулзалт хийлээ. Өнгөрөгч 5 дугаар сарын 14-нд хийсэн анхны видео уулзалтаар Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, элчин сайдуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлтүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ дагуу хийх ажил, хэрэгжүүлж болох жишээ туршлагын талаар ажил хэрэгч санал санаачилгыг …
-
16 October
С.Ганбаатар гишүүний хөрөнгө, төсөвт зардлын тайлан
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордны “В” танхимд өөрийн төсөвт зардлаа тайлагнаж, УИХ-ын хангамжийн талаар анх удаа хэвлэлийнхэнд мэдээллэв. Тэрээр сардаа 1 сая 267 мянган төгрөгийн үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь гээд нийтдээ 1 сая 648 мянган төгрөгийн цалин авдаг аж. Төсвөөс 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгөөс албан томилолт, унаа, мэдээлэл …
-
16 October
Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр 14:00 цагт хуралдана. Хурлаар: – Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, – Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, – Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14:00 цагаас хуралдаж Тамхины хяналтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл