Улс төр

July, 2013

  • 8 July

    Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо “Ерөнхийлөгчийн хоригийг” хэлэлцэнэ

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал одоо 15:00 цагт эхлэх гэж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх ажээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тавьсан хоригтоо “УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр …

  • 8 July

    Д.Бат-Эрдэнэ Франсис Делоныг хүлээн авч уулзлаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй Франц улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делоныг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар байлцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг …

  • 8 July

    Та аймгийнхаа Засаг даргатай шууд холбогдож болно

    Шинэчлэлийн  Засгийн газраас  ард иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаанд  тусгана хэмээн Ерөнхий сайд нэг бус удаа хэлж байсан удаатай. Энэ зорилгоор Засгийн газар 1111 дугаартай  утсыг ажиллуулж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах болсон. Тэгвэл аймгуудын удирдлагууд ч гэсэн Ерөнхий сайдын хаа жишгээр аймагт бүртээ иргэдийн “дуу хоолойг” сонсохыг чармайж байгаа гэсэн. Энэ удаа бид аймгуудын Засаг …

  • 8 July

    Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжинэ

    Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмнэ Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр боллоо. Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2011 онд 33 тэрбум, …

  • 8 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын мөрийн хөтөлбөр

     Болох газар: Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө Хугацаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны Лхагва гараг 10.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглоно. Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны …

  • 8 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбогдуулан хүндэтгэлийн чуулган хуралдана

     Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ыг баталсан 40 дүгээр тогтоол, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 8 July

    Намын бүлгүүд хуралдана

     УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Намын бүлгүүд чуулганы хуралдаан завсарлахаас өмнө хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх юм. • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

  • 6 July

    Барилгын компаниудыг ажилдаа хариуцлагатай хандахыг Шадар сайд уриаллаа

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Богд-Ар хорооллын оршин суугчдын хүсэлтээр тус байрны барилгын чанар, орчин нөхцөл ямар байгаатай газар дээр нь хэд хоногийн өмнө очиж ажилласан билээ. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж болох хугацаат үүрэг даалгаварыг мэргэжлийн байгууллагад өгсний дагуу өнөөдөр  мэдээлэл хийлээ. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус хорооллын долоон барилга, байгууламжийн ашиглалт, төлөв байдалд шалгалт хийж 21 …

  • 5 July

    МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөн иргэдээсээ санал авч эхэлжээ

     МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 20 гаруй залуус намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан ажлаа эхлүүлээд буй. Тус хөдөлгөөнийхөн Тусгаар тогтнолын ордны өмнө гэр барьж иргэдээс санал авч эхэлсэн байна. Улсын баяр наадмын дараагаар хуралдах Бага хурал, есдүгээр сард зохион байгуулагдах МАН-ын их хурлаас ямар шийдвэр гаргахыг иргэд хүлээж буй талаар санал авч эхлээд …

  • 5 July

    Хүй долоон худагийн замын ажил дуусчээ

     Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн ажлын явцтай Ерөнхий …

  • 5 July

    Ерөнхий сайд 14:00 цагаас гишүүдийн асуулгад хариулна

     Өнөөдөр 14:00 цагт Засгийн газрын цагтай. Баасан гариг бүрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн бичгээр хүргүүлсэн асуулгад хариу өгөх юм байна. Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар “Мөрдөх албаны хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байгаа юм.

  • 5 July

    Засгийн газрын ажилд сайн дүн тавьжээ

     Судалгаагаар Н.Алтанхуягийн толгойлж буй Шинэчлэлийн Засгийн газрын рейтинг урьд өмнө үйл ажиллагаа явуулж байсан Засгийн газруудынхаас өндөр гарчээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэд хэдэн судалгаагаар Шинэчлэлийн Засгийн Газрын рейтинг 66 хувьтай гарчээ. Харин өмнөх Засгийн газруудын рейтинг нь 50 %-иас дээш гарч байсан түүх байдаггүй. Эл өндөр үзүүлэлт бүхий рейтинг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ч их нөлөөлсөн аж. …

  • 5 July

    Манай улс ногоон хөгжлийн бодлоготой болно

     Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2013.07.5/ Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор тусгасан юм байна. Тиймээс дээрх …

  • 5 July

    Чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

     УИХ-ын чуулганы хуралдаан эхлээд байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: – Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, …

  • 5 July

    Р.Гончигдорж гишүүн ээ “өвдөг шороодсон нь аваргалдаг” хаанахын ёс вэ

    Ёстой хийх юмгүй хүн хүүхдэрээ тоглоно гэдэг шиг Р.Гончигдорж гишүүн “үндэсний бөхөөрөө тоглох”-оор шийдсэн бололтой. Олон жилийн турш болоод ирсэн бөхийн цол олгох дүрэмд Гончигоо дарга л гар дүрэхгүй бол болохгүй байгаа бололтой. Тодруулбал, тэрээр л ес давсан арслан цолтой бөхөд үзүүр түрүүний барилдааны өмнө аварга цол олгож байх хачирхалтай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Т.Гончигдорж гишүүний эл төслийн …