Улс төр

July, 2013

  • 3 July

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

     Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын …

  • 2 July

    Чуулган Чингис хааны хөшөөний дэргэд хуралдаж, Ерөнхийлөгч тангарагаа өргөнө

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх асуудлыг хэлэлцлээ. СЕХ АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг олонхийн санал авч ялалт байгуулсан гэж үзсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батламжлах шийдвэрийг гаргасны дагуу УИХ-ын тогтоолын төслийг хэлэцсэн байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ үеэр хэлэлцэж долдугаар сарын 10-нд тангараг өргүүлэхээр тогтлоо. …

  • 2 July

    Ерөнхийлөгчид Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаук баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа Улаанбаатар хот Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин  сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргье. Эрхэм Ерөнхийлөгч Таны өнгөрсөн жил Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн Төрийн айлчлалыг эргэн санахад надад таатай байдаг. Энэхүү айлчлал нь манай хоёр орны хоорондын дотно бөгөөд бүрэн итгэлцсэн найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон юм. Бидний …

  • 2 July

    Л.Болд сайд “Ази тивийн бүс нутгийн сайд нарын XX чуулган”-д оролцож байна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болж байгаа АРФ-ын Бүсийн сайд нарын 20 дугаар чуулганд оролцож байна. Сайд Л.Болд чуулганы эхний өдөр Филиппин, Түрк, БНАСАУ, ОХУ, Бруней, Энэтхэг, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Эдгээр уулзалтуудын үеэр тэрээр өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрсөн …

  • 2 July

    “Шинэчилье” хөдөлгөөнийхөн гэр барьж үйл ажиллагаагаа эхлүүлжээ

     МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг үүсгэн байгуулаад байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр Тусгаар тогтнолын ордны урд “Шинэчлэлийн өргөө” нэртэй гэр барьжээ.  Учир нь тус хөдөлгөөнийхөн өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс энэ гэрийг барьж, гишүүдийн санал бодлыг сонсож байгаа юм байна. МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд өрөөтэй болох хүсэлтэй байгаа ч залууст өрөө олдоогүй тул ийнхүү өрх тусгаарласан байна. Гишүүдээс ирсэн саналыг …

  • 2 July

    Шинэчлэлийн салхи ба “толгойгүй” залуусын үйлдэл

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсантай зэрэгцээд л МАН-ын залуус намынхаа удирдлагуудыг дахиад л шүүмжлээд эхэллээ. Дахиад гэж байгаа учир нь намын залуучууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, энэ хаваржингаа л намынхаа удирдлагуудын зүг цамнаж, огцрохыг шаардсаар ирсэн юм. Тэр байр суурин дээрээ ч байгаагаа одоо илэрхийлж байна. МАН-д шинэчлэлийн тухай яриа сүүлийн хоёр жил эрчимтэй яригдаж ирсэн ч, үнэхээр бодит байдал …

  • 2 July

    Байнгын хороод хуралдана

     УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын …

  • 1 July

    Хорват улс хил гаалийн постуудаа татан буулгаж байна

     Бүгд найрамдах Хорват улс хил гаалийн шалган нэьтрүүлэх бүсүүдээ татан буулгаж байна. Учир нь БНХУ албан ёсоор Европын холбооны 28 дах гишүүн улс болон элсэж орсон юм. Өдгөө эл түүхэн үйл явдлыг Хорват улсын ихэхнхи иргэд баяртайгаар хүлээн авч гудамж талбайдаа дуулж бүжиглэн, бие биедээ баяр хүргэж, Евродын холбооны туг далбаа болон билэгдэл бүхий зүйлсийг өмссөн байгаа аж. Гэтэл Европын …

  • 1 July

    Ц.Элбэгдорж тангарагаа өргөнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. СЕХ-ноос АН-аас нэр дэвшин өрсөлдөж 50.23 хувиар олонхийн санал авсан Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр улируулан батламжлах ёстойг уламжилсан юм. СЕХ-ны дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах юм. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд СЕХ-ны дүгнэлтийг танилцуулах ба ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг …

  • 1 July

    МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цахим ном”-д нэгдлээ

     МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим номын вookstore.mn сайтад нэгдэж, өөрийн бичсэн “ Онч үгс” номоо онлайнаар уншигчиддаа хүргэж байна. Монгол улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгчийн хэлсэн “Ардчиллын үнэт зүйлсийн болон эх орон, хүний эрх, эрх чөлөө, мөн хүний амьдралын тулгамдсан асуудлууд, шийдлийн тухай олон сайхан сургамжуудыг энэхүү номоос олж авч болох нь ээ. Зөвхөн эх орондоо байгаа монголчуудаас гадна гадаадад ажиллаж …

  • 1 July

    Их хурлыг жирийн гишүүд саналаа хэлж болохуйц хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй

     “Ардын намын анхны жигүүр”-ийн зохицуулагч Д.Идэрзаяатай МАН – ын шинэчлэлийн асуудлаар  ярилцлаа. -Танай нам сая болж өнгөрсөн сонгуулиар амжилтгүй оролцлоо. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна? -Бид удаа дараа шаардлага хүргүүлэн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын их хурлаа хуралдуулж бодлого үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага бидэнд байгаа талаар намын удирдлагуудад санал бодлоо хүргүүлж байсан, хэдий ч намын удирдлагууд маань …

  • 1 July

    МАН наадмын дараа Бага хурлаа хийнэ

     Монгол Ардын нам Үндэсний их баяр наадмаас өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулахаар ярьж байгаа ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшадарын мэдэгдсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн асуудлыг дүгнэж, амжилтгүй оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийг судлана. Үүнд буруутай намын албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн наадмаас өмнө УЗ-өө хуралдуулж, наадмын дараа Бага хурлаараа намынхаа Их хурлын товыг …

  • 1 July

    БНХАУ-ын дарга Си Зиньпин Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА УЛААНБААТАР Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон баяртай мэдээ сонсоод Танд халуун баяр хүргэе.       Өнөөдөр Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад миний бие баяртай байдаг юм. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг төдийгүй Монгол Улсыг …

  • 1 July

    Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

     УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын ажлын хэсэг хуралдана. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН: 7 дугаар сарын 01-ний Даваа гарагт: Иргэний эрүүл …

  • 1 July

    УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганы хугацааг сунгалаа

     Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр 104 тоот захирамж гаргалаа. Уг захирамжид Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.