УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож дууссанаар өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд Д.Сумьяабазар гишүүн үг хэлсэн бөгөөд “Сайдын мэдэгдсэнээр урд жилүүдэд хийгдээгүй хуримтлагдсан ажлыг хийж байгаа тухайгаа хэлж байна. Урд жилүүдийн алдаа мадаг гэж чихэж бухаж суух биш гурван ээлжээр …
Улс төр
December, 2013
-
13 December
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: зөрчилд холбогдсон нөхцөлд гишүүнээс дуртайяа түдгэлзэн шалгуулна
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар АТГ-т шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэрээр энэ тухай албан бичиг үйлдэн хүсэлт гаргасан бөгөөд Налайх дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль зөрчин халагдсан Н.Энхээ нь хэвлэлээр “Ц.Оюунбаатарын болон татварын олон булхайг мэддэг” гэх утгатай мэдэгдэл хийснээс болж ийнхүү хандах болсон аж. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсантай нь холбогдуулан ийн хэлснийх нь үнэн зөвийг …
-
13 December
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН 09.00 ЦАГААС ЭХЭЛНЭ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/. 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын …
-
12 December
Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.12.12/ нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн боловсруулсан болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн гүйцээн санал хураалт явуулсны дараа найруулгын саналуудаар мөн санал хураалт явуулснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дуусаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын …
-
12 December
УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлдэг болно
Ирэх долоо хоногоос гишүүдийн ирцийг хурууны хээгээр авдаг болно. Тодруулбал, гишүүд хуралдаандаа суухдаа хурууны хээгээ бүртгүүлээд улмаар УИХ-ын даргаас картаа авдаг болох юм байна. Мөн гишүүд хэлэлцэж буй тухайн асуудлын талаар асуулт тавих, санал хэлэхдээ түрүүлж кноп дарснаараа биш хурууны хээгээ бүртгүүлж хуралдаан ирсэн дарааллаараа саналаа хэлдэг болох юм байна. УИХ-ын гишүүд зарласан хуралдаандаа ирэхгүй мөртлөө картаа хэн нэгэнд өгч …
-
12 December
Р.Амаржаргал гишүүн хэвээр үлдлээ
УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргаад байсан Р.Амаржаргал гишүүний эл хүсэлтийг гишүүд хүлээж авсангүй. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний өргөдлийг хэлэлцэж “дэмжье” гэсэн томёлолоор нууц санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 34 нь буюу 52.3 хувь нь дэмжихгүй гэсэн санал өглөө. Нэгдсэн хуралдаанд 65 гишүүн оролцсон юм.
-
12 December
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
09.00 цагаас: 1. Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/. 2. Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай: Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна. 3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/. 4. Агаарын …
-
11 December
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо. Тус албан тушаалд Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдсөн түүнд МАН-ын бүлгийн хуралд оролцсон 25 гишүүнээс 16 нь саналаа өгсөн байна. Ийнхүү ирэх гурван жилийн турш С.Бямбацогт гишүүн бүлгээ удирдах боллоо. Боловсрол: – 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, – 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, – …
-
11 December
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны тойм
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан Төрийн ордны хуралдааны “Б” танхимд 10.05 цагт эхлэв. Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон даргалав. Хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн …
-
11 December
Д.Сарангэрэл: АН-ыг муухай харагдуулъя гэвэл чимээгүйхэн инээх байлаа
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. МАН-ын гишүүд саяхан 21 аймаг, 9 дүүрэгт ажлаад ирлээ. Иргэд танай намыг сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж чадахгүй байна гэж нэлээд шүүмжилсэн гэж сонслоо? Сөрөхийн тулд сөрөөд, эрх баригч АН-ыг муухай харагдуулъя гэх юм бол бид буруу зөрүү яваад байгааг нь засахгүй, ханцуйн дотроо чимээгүйхэн тэгж л байг гэчихээд инээгээд сууж байж …
-
11 December
Хотын дарга мэдэгдэл гаргажээ
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн удирдлагын шинэ баг, тэр дундаа миний нэр хүнд рүү чиглэсэн цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүд, мэдээллийн сайтуудаар дамжин гарах боллоо. Иймэрхүү ор үндэсгүй гүтгэлэг анх удаа гарч байгаа хэрэг биш. Өмнө нь намаасаа албан тушаал авахыг шунасан нэг этгээд миний нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттайгаар цацсан учраас үнэнийг тогтоолгохоор 2013 оны 10 …
-
11 December
Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр хуваарийн дагуу дөрвөн байнгын хороо, нэг ажлын хэсгийн хуралдаан болно.Тодруулбал, 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын …
-
10 December
Ашиг сонирхолын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Р.Гончигдорж ахлах болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдаж, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн/ …
-
10 December
Увсын хоёрын асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдаж авах гэж сонгогчдод мөнгө тараасан болох нь шүүхээр эцэслэн шийдэгдсэн ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өдийг хүртэл УИХ-ын гишүүн хэвээр байгаа билээ. Уг нь СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд Увс аймгаас нэр дэвшсэн дээрхи хоёр гишүүний мандатыг эргүүлэн татах эрхтэй ч эл асуудлыг хойш тавьсаар байгаа юм. Тиймээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт …
-
10 December
Р.Амаржаргалыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Өмнө нь энэ асуудлыг ирц хүрэлцээгүйн улмаас хэлэлцэхээс татгалзаж байсан тус байнгын хорооны ирц бүрдсэн учраас ийнхүү хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч Р.Амаржаргалыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эцсийн шийдвэрийг ирэх пүрэв, баасан гаригуудад хуралдах УИХ-ын чуулганаар шийдвэрлэх юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл