Улс төр

April, 2023

  • 26 April

    Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, баялгийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох чиглэл өгсөн

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд /2023.04.26/ эхэллээ. Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 26 April

    Засгийн газар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал: – Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, – Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар, – Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл …

  • 25 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг хүндэтгэн бараалхаж, өдрийн зоог барив. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.Талууд хоёр улсын худалдааны нийт эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 100 орчим сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг онцолж, хоёр орны …

  • 24 April

    Л.Оюун-Эрдэнэ: “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг Ерөнхий сайд …

  • 24 April

    Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад дөрөвдүгээр сарын 24-26-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. …

  • 21 April

    “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо

    Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцохдоо Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко цемент” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байснаа дурсаж, аймгийн төвүүдийг …

  • 17 April

    Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо хаалттай хуралдаж байна

    Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хуралдаан өнөөдөр (2023.04.17) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын …

  • 14 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.04.14) “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна.  Онцгой …

  • 14 April

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Оюу Толгойн гүний уурхайн талаар асуулга тавьжээ. Тэрбээр өнөөдөр ( 2023.04.14 )  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулгадаа, Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн …

  • 14 April

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгөв. Төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын …

  • 12 April

    Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16,45 км гол болон туслах гудамж зам, 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөж дөрвөн …

  • 12 April

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх …

  • 12 April

    Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна

    Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн  эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга …

  • 12 April

    “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2023.04.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж онцгой дэглэмийн хугацаа болон бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргалаа.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын  Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. “Эрдэнэс …

  • 11 April

    Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин  бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв. Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай …