Улс төр

October, 2023

  • 18 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ

    БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах …

  • 18 October

    Засгийн газар нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 18 October

    ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд …

  • 18 October

    ЗГ:Түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийг хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: – Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.  

  • 17 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц …

  • 17 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, …

  • 16 October

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авлаа

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс өнөөдөр /2023.10.16/ “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг албаны хүмүүст хүргүүлж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авлаа. Тэрээр бүлгийн хурлаар тус асуудлыг хэлэлцэж гишүүд байр сууриа нэгтгэж хурлын дараа нэгдсэн байр суурийг илэрхийлэхээ мэдэгдэв.  Мөн төрийн нууц гэдэг нэрийн дор олон асуудал …

  • 13 October

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан …

  • 13 October

    Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах; -Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах …

  • 13 October

    Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо

    НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм. НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, …

  • 13 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсоор угтлаа

    Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв. Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын …

  • 13 October

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлээ дэмжиж ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өө, Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн …

  • 12 October

    Хотын даргад Х. Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Х. Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг …

  • 12 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …

  • 11 October

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийн шинэчлэлээр, -Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. – Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. – Хүүхдийн эрхийн хууль зүйн …