Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын …
Улс төр
September, 2025
-
11 September
Т.Очирхүү: Хамгийн анхны сонгуульд ард түмэн 99 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн
Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой 9 дүгээр сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүн асан Т.Очирхүүтэй ярилцлаа. -Байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавьсан тэртээх 1990 оны үйл явдлыг эргэн дурсахгүй байх аргагүй. Улсын Бага Хурал аливаа шийдвэр гаргахдаа улс төрийн намуудын зөвшилцлийг бүрэн хангаж байв уу? -БНМАУ-ын …
-
10 September
Төсвийн гүйцэтгэлээр өр төлбөр үүсгэсэн албан тушаалтныг ажлаас чөлөөлнө
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд төсвийн хэмнэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, төсвийн сахилга батыг чангатгах зорилгоор төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн …
-
10 September
Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллагын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн босгон дээр Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцантай уулзаж, зарим зүйлийг асууж, тодрууллаа. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент …
-
10 September
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
“Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “30 хувиар” гэснийг “40 хувиар” гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ. Онцгой байдлын …
-
9 September
Хот, тосгоныг хөгжүүлэх төлөвлөгөөнд 250 хүртэлх өрх тутамд цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцохоор тусгалаа
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэн баталсан. Хотжих үйл явц эрчимжиж, хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр томоохон хот, суурин газарт хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл үүсэж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний хүртээмж муудаж, түүнээс …
-
9 September
Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын санал хүсэлтийг сонслоо. Тэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо эрдэс премикс” компани орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх үйлдвэр байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг …
-
8 September
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна. Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна. Тус компани “Атрын -4” …
-
5 September
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын даргад дэвшүүлж, ардчилсан хөгжлийн …
-
2 September
Улсын төсөв: Нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын 5 хувийг буцаан олгоно
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан …
-
1 September
Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төсөл батлагдлаа
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож …
-
1 September
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. Ирэх жилийн төсвийн бодлого макро түвшинд төсвийн …
-
1 September
Төр хөрөнгө хураах уу, хөрөнгөө хураах уу
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хүлээлт үүсгэв. Айдас төрүүлэв. Зарим нэгэнд улс төрийн “оноо” цуглуулах завшаан болов. Үндсэн хуулинд заасанчлан шударгаар хөрөнгөтэй болох эрхээ эдэлсэн хэн бүхэнд хамааралгүй нь ойлгомжтой. Тэд хүлээж байна. Шударга бусаар, авлига, албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөтэй болсон “нөхдүүд”ийн хөрөнгийг хураана …
August, 2025
-
29 August
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. …
-
29 August
С.Эрдэнэболд:Ардчилсан намын даргыг Үндэсний бодлогын хорооны 390 гишүүний саналаар сонгоно
Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ өчигдөр хуралдсан. Энэхүү хурлаар АН-ын удирдлага буюу дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ийнхүү наймдугаар сарын 29 буюу өнөөдрийн 11.40 цагаас оройны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл