МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гаригийн өглөөний ажил хэрэгч уулзалтад оролцож дараах асуудлуудад харилцан санал нэгдлээ. Тус уулзалтаар ойрын хугацаанд Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Үндэсний Гурван Талт Хорооны хурлыг Засгийн Газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан хуралдуулах ба талууд тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож дараах асуудлыг шийдвэрлэхээр санал …
Улс төр
May, 2023
-
15 May
Х.Булгантуяа: 2023 онд ажил олгогчийг дэмжихэд 15 тэрбум төгрөг зарцуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Өглөөний уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаран ажиллаж байна. Мөн нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрт бэлтгэн уулзалтуудыг хийж байна. Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд …
-
15 May
Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген онцлов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин болон Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн талаар ярилцаж, санал солилцов. Ерөнхий сайд УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ид хэлэлцэж байна. Сонгогчийн санал гээгддэг, тойрогт барьцаалагдсан үр ашиггүй …
-
10 May
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Чех улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр …
-
10 May
Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай өнөөдөр (2023.05.10) уулзаж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа. Тэрбээр ярианыхаа эхэнд, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Авлигатай тэмцэх болон улстөрийн намын тогтолцоог шинэчлэх багц хуулиуд мөн Монгол Улсын Үндсэн …
-
10 May
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд …
-
9 May
Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийсэн юм. -Гадаад харилцааны сайд Таны БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ? -Монгол Улсын хоёр хөршийн нэг БНХАУ-тай Иж …
-
9 May
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болон хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцлаа. …
-
9 May
Г.Занданшатар:Авлигаас ангид, ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад 100-аас дээш гишүүнтэй байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.05.08) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа …
-
8 May
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй
Монгол Улсын Үндсэн хуульд ямарваа нэмэлт болон өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь бусад хууль, тогтоомж хэлэлцэхтэй адилгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг. Дээрх хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар …
-
4 May
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхав.Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой эрхэмсэг ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэлээ.Монгол, Унгар Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий …
-
4 May
Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана
Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийлээ. Нэн тэргүүнд, Хууль зүйн үндэсний хүрээлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэдэх болгож статусыг нь дээшлүүлж байна гэдгийг …
-
4 May
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2023.05.04/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Көвер Ласло хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, …
-
4 May
Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлт (индекс)-ийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 …
-
4 May
2023 онд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл