Улс төр

January, 2023

  • 11 January

    Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

    Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Экспорт, гадаад худалдаа сайжирч байна. Монгол Улсын Засгийн газраас …

  • 11 January

    “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ

    Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан, Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх, Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх, …

  • 11 January

    Б. Жавхлан: 1072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард хуваарилахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл авсан

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.11/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийн тухай сэтгүүлчийн асуултад хариулав. Сангийн сайд Б.Жавхлан “Гишүүдийн санаачилсан хууль бол иргэдэд өгсөн хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмж өгөх шийдвэр байгаа. Эхлээд Компанийн тухай хуулиар шийдэх ёстой асуудал. Улс төрийн шийдвэрийг УИХ дээр гаргана. …

  • 11 January

    Н.Учрал: 13А маягтыг 2023 оны хоёрдугаар улиралд багтааж цахимжуулна

    13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтааж цахимд шилжүүлэхээр болсон байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. ЦХХХ-ны сайд Н.Учрал:13A маягтыг цахимд шилжүүлэх ажлыг 2023 оны хоёрдугаар улиралд багтааж, эрүүл мэндийн төсөлтэй холбогдохгүйгээр, манай яамны зүгээс дэмжиж ажиллаж хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлье.

  • 10 January

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн юм.  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин …

  • 10 January

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Өнөөдөр төмөр замын салбарт цэгцлэх асуудал цөөнгүй байна. Түүний нэг гол тулгуур нь эрх зүйн шинэчлэл. Манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт өнөөдрийн байдлаар 2,964.9 км болж өргөжөөд байна. Өнгөрөгч онд  Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам баригдсан. Энэ хэрээр төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өсөж байгаа юм. …

  • 9 January

    Хөгжлийн банкнаас зээл авсан 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтыг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар өнөөдөр /2023.01.09/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны зээл олголт, эргэн төлөлт, банкны үйл ажиллагааны үр ашигт байдалтай …

  • 6 January

    Х.Нямбаатар:Нүүрсний хулгай бол мөсөн уулын нэг хэсэгхэн орой

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.01.06/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ авлигын гэмт хэргийн эсрэг бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.  Тэрбээр “Өчигдөр Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Энэ төрийн албан байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ” гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дотор онцолж төмөр замын тээвэр зууч, тээвэрлэлтэй холбоотой авлига албан тушаалын …

  • 6 January

    Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн шөнө явуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа. Үүнээс гадна 4 гаруй тэрбум …

  • 6 January

    Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа

    Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа.Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт орсон юм.Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр …

  • 6 January

    С. Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо. Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,  Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,  Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,  Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.

  • 5 January

    ТАНИЛЦ:Засгийн газрын шинэ сайдууд

    Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий …

  • 5 January

    Боомтын сайдад Х.Булгантуяаг, БХБ-ын сайдад Ц.Даваасүрэнг, ЭМ-ийн сайдад С.Чинзоригийг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар зарим сайд, дэд сайд нарын томилгоог хэлэлцэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боомтын сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдад С.Чинзориг нарыг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжжээ.

  • 5 January

    Д.Амарбаясгалан: Парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна

    Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Тус хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж …

  • 5 January

    Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Энэ хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим …