Өглөөний зочин

February, 2017

  • 22 February

    Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш

    Туульч, Цуурч, Хөөмийч Э.Баатаржавыг урьж ярилцлага хийлээ. Тэрээр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үндэсний өв соёл,  Монгол ёс заншлаа дэлхийн 80 гаруй улсад сурталчлан таниулж, энэ урлагаа өвлөж авснаас хойш тасралтгүй 29 жил зүтгэж яваа нэгэн юм. Ингээд Э.Баатаржавтай хийсэн ярилцлагыг хүргэе. -Таныг язгуур соёлынхоо төлөө 30-аад жилийн амьдралаа зориулж яваа хүн гэж дуулсан юм. Манай уншигчдад өөрийнхөө тухай яриач? -Би онцлогтой …

  • 21 February

    С.Эрдэнэ: АН шиг үндэсний хэмжээний намаас гарах улстөрч бий гэдэгт итгэхгүй байна

    Намын гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдож, их хурлаараа батламжлагдаад буй АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр намын даргын сонгуульд ялснаасаа хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ. -Намын даргаар сонгогдож, албаа аваад удаагүй байгаа танд баяр хүргэе. -Баярлалаа. -Ажлаа юунаас эхэлж байна вэ? -Хийх ажил маш их байна. Намын Хэрэг эрхлэх газрын бүтцийг өөрчилж, шинэчлэх, намын өдөр тутмын үйл …

  • 20 February

    Л.Энхбаатар:Аавыг минь “Гарын таван хуруу”-гийн Шагдараас өмнө “Төгсгөл”-ийн Мөнхөөгийн дүрээр хүмүүс сайн таньдаг байсан

    Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр танихгүй хүн ховор. Түүний тухай “Найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн” хэмээх ном саяхан гарчээ. Ингээд нэрт жүжигчин, найруулагч Лхасүрэн агсны хүү Энхбаатартай ярилцлаа. -Лхасүрэн гуай аль нутгийн хүн бэ. Урлагийн зам мөрд хэрхэн орсон юм бол? -Аав минь Завхан аймгийн Алдархаан суманд 1946 онд төрсөн. Багаасаа олон төрлийн дугуйлан секцэнд …

  • 16 February

    Г.Нандинбилэг:Цагаан сарын бэлэг бэлгэдлийнх болохоос хэрэгцээ хангах зүйл биш

    МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилигтэй ярилцлаа. -МУИС-ийн эрдэмтэд “Цагаан сарын соёлын өөрчлөлт”-ийг судалсан юм байна. Яагаад цагаан сарыг онцлох болов? -“Монголын цагаан сарын соёлын өөрчлөлтийн судалгаа” гэж бидний энэ бичил төслийг миний бие ахлаад, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн залуу багш Д.Нямдорж, Их Британи Америк судлалын тэнхимийн багш, доктор Д.Отгонтуяа нарын залуу эрдэмтэд …

  • 14 February

    Б.Баатархүү: Хот суурин газарт цагаан сарын баяр тэмдэглэх ёс жаяг алдагдсан

    Цагаан сарын баяраа хэзээ тэмдэглэх вэ хэмээн Монголчууд хоёр хуваагдан маргалдаж байна. Зурхайч нарын үнэн худал мэдээллээс болоод тэр шүү дээ. Зарим нь Хятад, Солонгосчуудтай хамт цагаан сарын баяраа тэмдэглэх ёстой гэж айлдаж байхад зарим нь Монголын цагаан сар тусдаа болдог гэж тайлбарлаж байна. Ер нь Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх …

  • 10 February

    Ж.Ганбаатар: Аж ахуй эрхлэнэ гэдэг нь гэмт хэрэг биш

     Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын зарим гишүүдийг санал зөрөлдөхөд хүргээд байна. Мягмар гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн. Дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа. – Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцох тухай шинэ …

  • 10 February

    Б.Батхүү: “Үйлдвэржилт 21/100” хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудал, төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. -Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? -Хөнгөн үйлдвэрийн салбарт арьс шир ноос ноолуур, мод модон бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, хэвлэл, цахилгаан бараа, барилгын материал, сав баглаа боодол, дахин боловсруулах үйлдвэрлэл …

  • 7 February

    Д.Пүрэвсүрэн: Адал явдалт кинонд тулаанч эмэгтэйн дүр бүтээхийг мөрөөддөг

    “Монгол контент”, “Хамба фильм”студийн хамтын бүтээл “Хоёр aмь” киноны гол дүрд тоглосон загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа. -Гол дүрд нь тоглосон “Хоёр амь” кино нээлтээ хийсэн. Хамтарч ажилласан кино группийнхээ талаар яриач. Өмнө нь ер нь хамтарч ажиллаж байв уу? -“Хамба фильм” студийн Б.Ганболд буюу Тука найруулагчтай анх удаа л хамтарч ажиллалаа. Жүжигчин С.Болд-Эрдэнэ, гэрэлтүүлэгч, зохиолч, продюсер гээд …

  • 7 February

    Ж.Ариунаа:Тархины эдийн цус харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээ хийдэггүй

    Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ариунаатай ярилцлаа. -Харвалтын өвчлөл , нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, жилээс жилд залуужсаар байна. Шалтгаан нь юу бол? -Манай улсад төдийгүй дэлхий нийтэд насжилт уртассантай холбоотойгоор харвалт буурахгүй байна. Өндөр хөгжсөн Япон, Европын орнууд хавдрын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амын дундах харвалтын талаарх мэдээллийг …

  • 6 February

    Да.Ганболд:Намайг ерөнхий сайдад нэр дэвшихэд “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Багабанди 7 удаа буцаасан

    “Өдрийн сонин”-ы №022, 023 (5589, 5590) авч нийтлэв Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс төр авах тухай яриа шуугиан дэгдээж байгаа. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлсөн “Эрдэнэт” ХХКийн ТУЗийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын тэргүүн шадар сайд, УИХын гишүүн, Оюу толгой компанийн ТУЗийн гишүүн байсан …

  • 2 February

    Б.Нэргүй:  Дүүргийнхээ хөгжлийн төлөө гэсэн нэг итгэл үнэмшилтэйгээр бид сэтгэл зүрх гарган ажиллах ёстой

     Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйтэй ярилцлаа – Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу? Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын онцлогийн талаар яриагаа эхлэх үү? – Сайн, сайн байна уу, сайхан өвөлжиж байна. Өнгөрсөн намар болсон дүүргийн ИТХТ-ийг сонгох сонгуулиар Налайх дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчөөс  МАН 21 суудлыг авсан. Дүүргийн иргэд  МАН-д итгэл хүлээлгэн биднийг  сонгосон.  ИТХ-ын …

  • 2 February

    Д.Тогтохсүрэн: Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа. -Хуулийн гол үзэл баримтлалыг төрийн албыг дархлаатай болгох гэж ойлгож болох уу? -Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Бид 2016 оны сонгуульд орохдоо төрийн албыг тогтвортой болгож, төрийн албан хаагчдын дархлааны тухай хуулийг бий болгоно гэсэн амлалт өгсөн. Иргэд төрийн алба улстөржсөн байна гэж байнга …

  • 1 February

    Л.Чинбат:Энэ салбарт амьд үлдээд, үлдэхгүй бол больё гэж бодох болсон

    “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа. -Тантай Бурмаа сайдын үед ярилцаж байсан. Салбарынхаа сайдтай багагүй маргаантай явсаар сонгуультай золгосон. Сэргэлэн сайдтай ойлголцоод ажиллах боломж байна уу, уулзсан уу? -Сайдтайгаа нүүр тулж уулзаж байгаагүй, телевизээр л харсан. Ер нь бол танихгүй. Энэ намар тариаланчдын будааны үнийг зах зээлийн ханшаар тодорхой хэмжээнд барих гэж нэлээд үзсэн. Олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь дотоодын …

January, 2017

  • 30 January

    Б.Эрдэнэбилэг: Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөх хэрэгтэй

    Энэ сарын 23-24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, хамтран “Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэ жинст, Хуучин жинст, Богд сумын нийт 60 гаруй тэмээчид оролцсон юм. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн …

  • 27 January

    Л.Галбаатар: Өөрийнхөө хоолойг хэрчих нь битгий хэл шүүгчийн хоолойг хэрчихэд бэлэн харагдаж байна

    Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүхийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа. Цаашид цагдаагийн алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад хэр бэлэн байна вэ гэдэг асуудлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа. -Тахарын алба шинээр байгуулагдаад гурван жил гаруй болоод татан буугдсан байсан. Саяхан Сүхбаатар дүүргийн шүүх хурал дээр яллагдагч хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Энэ …