“Монгол контент”, “Хамба фильм”студийн хамтын бүтээл “Хоёр aмь” киноны гол дүрд тоглосон загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа. -Гол дүрд нь тоглосон “Хоёр амь” кино нээлтээ хийсэн. Хамтарч ажилласан кино группийнхээ талаар яриач. Өмнө нь ер нь хамтарч ажиллаж байв уу? -“Хамба фильм” студийн Б.Ганболд буюу Тука найруулагчтай анх удаа л хамтарч ажиллалаа. Жүжигчин С.Болд-Эрдэнэ, гэрэлтүүлэгч, зохиолч, продюсер гээд …
Өглөөний зочин
February, 2017
-
7 February
Ж.Ариунаа:Тархины эдийн цус харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээ хийдэггүй
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ариунаатай ярилцлаа. -Харвалтын өвчлөл , нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, жилээс жилд залуужсаар байна. Шалтгаан нь юу бол? -Манай улсад төдийгүй дэлхий нийтэд насжилт уртассантай холбоотойгоор харвалт буурахгүй байна. Өндөр хөгжсөн Япон, Европын орнууд хавдрын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүн амын дундах харвалтын талаарх мэдээллийг …
-
6 February
Да.Ганболд:Намайг ерөнхий сайдад нэр дэвшихэд “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Багабанди 7 удаа буцаасан
“Өдрийн сонин”-ы №022, 023 (5589, 5590) авч нийтлэв Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс төр авах тухай яриа шуугиан дэгдээж байгаа. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлсөн “Эрдэнэт” ХХКийн ТУЗийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын тэргүүн шадар сайд, УИХын гишүүн, Оюу толгой компанийн ТУЗийн гишүүн байсан …
-
2 February
Б.Нэргүй: Дүүргийнхээ хөгжлийн төлөө гэсэн нэг итгэл үнэмшилтэйгээр бид сэтгэл зүрх гарган ажиллах ёстой
Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйтэй ярилцлаа – Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу? Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын онцлогийн талаар яриагаа эхлэх үү? – Сайн, сайн байна уу, сайхан өвөлжиж байна. Өнгөрсөн намар болсон дүүргийн ИТХТ-ийг сонгох сонгуулиар Налайх дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчөөс МАН 21 суудлыг авсан. Дүүргийн иргэд МАН-д итгэл хүлээлгэн биднийг сонгосон. ИТХ-ын …
-
2 February
Д.Тогтохсүрэн: Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа. -Хуулийн гол үзэл баримтлалыг төрийн албыг дархлаатай болгох гэж ойлгож болох уу? -Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Бид 2016 оны сонгуульд орохдоо төрийн албыг тогтвортой болгож, төрийн албан хаагчдын дархлааны тухай хуулийг бий болгоно гэсэн амлалт өгсөн. Иргэд төрийн алба улстөржсөн байна гэж байнга …
-
1 February
Л.Чинбат:Энэ салбарт амьд үлдээд, үлдэхгүй бол больё гэж бодох болсон
“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа. -Тантай Бурмаа сайдын үед ярилцаж байсан. Салбарынхаа сайдтай багагүй маргаантай явсаар сонгуультай золгосон. Сэргэлэн сайдтай ойлголцоод ажиллах боломж байна уу, уулзсан уу? -Сайдтайгаа нүүр тулж уулзаж байгаагүй, телевизээр л харсан. Ер нь бол танихгүй. Энэ намар тариаланчдын будааны үнийг зах зээлийн ханшаар тодорхой хэмжээнд барих гэж нэлээд үзсэн. Олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь дотоодын …
January, 2017
-
30 January
Б.Эрдэнэбилэг: Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөх хэрэгтэй
Энэ сарын 23-24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, хамтран “Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэ жинст, Хуучин жинст, Богд сумын нийт 60 гаруй тэмээчид оролцсон юм. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн …
-
27 January
Л.Галбаатар: Өөрийнхөө хоолойг хэрчих нь битгий хэл шүүгчийн хоолойг хэрчихэд бэлэн харагдаж байна
Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүхийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа. Цаашид цагдаагийн алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад хэр бэлэн байна вэ гэдэг асуудлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа. -Тахарын алба шинээр байгуулагдаад гурван жил гаруй болоод татан буугдсан байсан. Саяхан Сүхбаатар дүүргийн шүүх хурал дээр яллагдагч хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Энэ …
-
26 January
Саят Исембаев: “Рэкитер-3” киноны ихэнх зургийг Монголд авна
“Рэкитер” киноны Саяны дүрээр Монголчууд, залуусын танил болсон Казахстан улсын жүжигчин Саят Исембаев манай улсад ирээд байгаа. Тэрээр 2015 онд “Рэкитер-2” киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсад анх удаагаа ирж байлаа. Тэгвэл энэ удаад Монгол дахь найзуудынхаа хамтаар сайн үйлсийн аянд нэгдэхээр ирээд байхад нь түүнтэй ярилцлаа. -“Саян” аян замдаа сайн явж ирэв үү. Монголд хоёр дахь удаагаа ирж …
-
26 January
Т.Хулан: Томуу, томуу төст өвчний гол шалтгаан утаа биш
Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг коридортоо хүлээж авч байгаа талаарх мэдээллүүдийг “Утааны эсрэг ээв аавуудын холбоо”-ноос гаргах болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулангаас зарим зүйлийг тодрууллаа. -Утаанаас болж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа гэж ярих боллоо. Үнэхээр утаанаас …
-
26 January
А.Ганбаатар:Монгол Улсын өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон бүтээн байгуулалтад “Төрийн гэрэгэ” шагнал олгоно
“ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 02 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай сар шинийн баяраар олгодог “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын тухай ярилцлаа. – Сар шинийн баяраар олгодог “Төрийн гэрэгэ” шагналын тухай мэдээлэл өгнө үү. – “Төрийн гэрэгэ” бол бүтээлч сэтгэлгээ, бүтээгч хүчин, бүтээн байгуулалтыг дэмждэг, үндэсний бүтээн …
-
25 January
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах хүсэлтийг ажлын таван өдөрт шийдвэрлэнэ
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхлүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс тус аяны талаар тодрууллаа. -Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ? –Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг …
-
23 January
Т.Ангар: Монголчууд нэг хэсэг бөө болох гэж зовдог байсан бол одоо бөөгөөсөө салах гэж зовдог боллоо
Хар дархадын Хуулар овгийн зайран Тунгалагийн Ангартай ярилцлаа – Аливаа зүйлийн хэмжүүр цаг хугацаа гэдэг, нэг үе бараг л нэг удмын овог бүрд нэг бөө төрөх ёстой мэт хандлага газар авсан. Эндээс яриагаа эхлэе – Монголчууд аливаад хэтэрхий туйлширдаг хүмүүс. Бөө бол шүтэх ёстой болохоос олон хүн өөрөө бөө болчихдог юм биш. Монголчууд бид нэг хэсэг бөө болох гэж …
-
20 January
Ж.Ганбаатар: Ийм хямралд дахин орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа. -Эдийн засгийн хямралаас гарахын тулд үндэсний компани, үйлдвэрлэгч бизнесмэнүүдээ дэмжих ёстой. Монголын баялаг болсон эдгээр хүмүүсээ эн тэргүүнд түших нь хамгийн зөв гарц гээд байгаа шүү дээ? -Худалдаа наймааг бизнес биш гэж ойлгодог нь өнгөрсөн нийгмийн буруу ойлголтын үлдэгдэл. Та бүхэн түүхийн сурвалжуудыг анзаарахад хэдэн зуу, олон мянган жилийн тэртээгээс худалдаа хаана хөгжинө, тэнд хөгжил байдаг. …
-
19 January
Н.Учрал: О.Баасанхүү гишүүнийг мэдэхгүйдээ тэгж ярьсан гэж бодохгүй байна
УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа -УИХ-аар Олон гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр та олон санал хэлж байсан. Олон улсын гэрээний тухай хуулийг батлах шаардлага үнэхээр байсан юм уу. Хуульч, судлаачийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу? -Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас шинэчилсэн найруулгын төслийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл