Фото мэдээ

March, 2022

  • 16 March

    Фото:Шинэ үе архидалтгүй нийгмийг дэмжиж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганд оролцох үеэрээ үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргасан билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх“Бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг. …

  • 14 March

    Фото:“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022”

    Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022” арга хэмжээг Улаанбаатар хотноо Монгол Кувейтийн байгаль хамгаалах төвд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий …

February, 2022

  • 21 February

    Фото: 25 дахь удаагийн Өвлийн олимп Итали улсад зохион байгуулагдана

    Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Цар тахлын амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав. Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт …

  • 18 February

    “Мөнх тэнгэрийн бичиг-2021” монгол уран бичгийн шилдгүүд тодорлоо

    “Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын  асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар  шагналыг нь гардууллаа. Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах …

  • 14 February

    Өвлийн олимпын тамирчдад бэлэглэсэн маш өвөрмөц бэлэг

    Сүүлийн өдрүүдэд Бээжингийн өвлийн олимпын тосгонд байрласан тамирчид өөрсдийн хүлээн авсан тамирчдын үүргэвч, үүргэвч дотор байсан бэлэг дурсгалын зүйлсээ нийгмийн сүлжээгээр харуулжээ. Үүргэвч дотор байсан нэгэн “өвөрмөц” бэлэг дурсгал хүмүүсийн анхаарлыг их татсан байна. Тухайлбал, Хятад улсын залуучууд, өсвөр насныхны өөрсдийн гараар зурсан 43000 гаруй уран зургийн бүтээлүүдээс 7500 бүтээлийг сонгож, бэлэг дурсгал болгон өвлийн олимпд оролцсон тамирчид, бүс нутгийн …

  • 14 February

    Фото:Олимпын зураглаач Бреннан Мугара

    Бреннан Мугара Бээжингийн өвлийн олимпын наадмын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ажилтан. Түүнд энэ удаа Хятадын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хоккейн тоглолтын талбайн зураглаач хийх үүрэг оногджээ. Цэнгэлдэх хүрээлэн дэх бусад зураглаачдаас ялгаатай нь Мугара тэшүүртэй ажиллах шаардлагатай. Тэрээр уралдаан болохоос өмнө талбайд орж бэлтгэл ажлаа базаан уралдаан дууссаны дараа талбайгаас гарах юм. Уралдааны бүх явцад мөсөн дээр ойрын зайнаас зураг авалтыг …

  • 9 February

    “Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнг нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болголоо

    Нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улс сэргэн мандсан даруйд буюу  тодруулбал 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, нийслэл хот болгон зарлан тунхагласны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт ойг тохиолдуулан НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн …

  • 8 February

    Жан И Мөү: Гол бамбарыг асаасан хэлбэр бол “Багаас ихийг харахуй” юм

    Хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүллээ. Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ:Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс …

  • 7 February

    АНЭУ-ын Гадаад харилцааны сайд “Дубай экспо 2020” дахь Монголын асарт зочиллоо

    “Дубай экспо 2020” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб …

January, 2022

  • 14 January

    Фото: Бээжин-2022 өвлийн олимпын сүлдийг Тяньаньмэний талбайд байрлуулжээ

    Бээжин хотын төв талбай Тянь Аньмэнийг Хятад улс онцгой баярын өдрүүдэд цэцэгсээр чимэглэдэг уламжлалтай. Тэгвэл Хятадын уламжлалт Цагаан сар болон Бээжин-2022 өвлийн олимпын нээлт удахгүй болох гэж байгаа баярт мөчийг угтан энэ сарын 13-нд Тяньаньмэний талбайд 2022 оны өвлийн олимпын сүлдийг өлзий зангианы хамт байрлуулжээ. Улаан өнгөтэй өлзий зангилааны голд цагаан өнгөтэй олимпын сүлдийг байрлуулж цасан ширхгийг цэнхэр хөвөөтэйгөөр урлажээ.

  • 12 January

    Фото:Бээжин хотын И Хэюаний мөсөн гулгалтын газар ажиллаж эхэллээ

    Бээжин хотын томоохон усан парк бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн нэг И Хэюаний мөсөн гулгалтын газар энэ сарын 10-наас хотын оршин суугчдад үйлчилж эхлэв. Энэхүү олон нийтийн тэшүүрийн талбай нь 300 мянган хавтгай дөрвөлжин метр. Эндэхийн том нуур нь гурван есөд хөлдөж мөсний зузааны хэмжээ нь гулгахад аюулгүй болохыг хүлээн нээж ийнхүү хойшлогдож байсан аж. Мөсөн гулгалтын талбай 4000 хүнд зэрэг үйлчлэх …

  • 11 January

    Мөсөн баримлын гайхамшиг

    Өвлийн улиралд Хятадын хойд нутагт амьдардаг хүмүүс мөсөөр урлаж хийсэн урлагийн бүтээлээр цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаа гоёж, хотын өнгийг мөсөн баримлаар чимдэг уламжлалтай. Мөсөн баримал гэхээр мэдээж мөсийг цавчиж урлан олон янзын дүрс гаргахыг хэлдэг. Хятад улсад мөсөн баримал хамгийн сайн хөгжсөн бүс бол Зүүн хойд бүс, тэр дундаа Хар мөрөн мужид хамгийн алдартай байдаг. Мөсөн баримлыг харах гэж маш …

  • 7 January

    Фото:Угалзан хээтэй уулан зам

    Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа шагшуулж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хэцүү хавцлын авто замууд юм. Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан “2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам” жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв. Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Хятадын дотоодын сошиалд төдийгүй гадаадын сошиал …

  • 5 January

    БНХАУ-ын Хайнаний Duty free-гийн борлуулалт 60 тэрбум юанийг давжээ

    БНХАУ-ын Хайнань арал дахь татварын хөнгөлөлттэй дэлгүүрийн бүтээгдэхүүний нийт борлуулалтын хэмжээ 60 тэрбум юанийг давсан талаар уг мужийн Худалдааны газрын статистикт дурджээ. Өнөөдрийн байдлаар Хайнань мужид татварын хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулдаг 5 аж ахуйн нэгж, 10 дэлгүүр байгаа юм. Эдгээр дэлгүүр нийт 220000 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байна.

December, 2021

  • 31 December

    Дархан-Уул аймгийн онцгой байдлын алба хаагчид албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгуулжээ

     Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ.  Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор  “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр …