Мөрөөрөө алхаад эсвэл автобусанд суугаад явж байгаа бид фейсбүүкээр бичигдэж буй шатахуунтай холбоотой постуудыг яаж ч ойлгох билээ. Гэвч Монголд, Улаанбаатарт шатахуунтай холбоотой үнэхээр хурцадмал байдал үүсчихээд байгааг эдгээр постуудаас харж, ойлгож болно. Машинаа унаад гарна, түгжирнэ, тэгээд шатахуун дуусна, ШТС-аас очоод авах гэхээр байхгүй, эсвэл манай карттай хүнд л өгнө гэгчлэнгээр хяссан, басамжилсан үйлдлүүдийг манай хэдэн жолооч нар өдөр …
Фото мэдээ
January, 2018
-
23 January
Калифорнийн хос 122 метрийн өндөрт гэрлэжээ
Гэрлэлтийг хүнд ажил шаардсан зүйл гэж үзэх хүн олон байдаг. Харин Калифорнийн энэхүү хос хуримын өдрөө адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхээр 122 метрийн өндөрт гэрлэх ёслолоо хийжээ. Райяан Женкс, Кимберли Веглин нар Юта мужийн Моаб хотын говирхог нутагт хуримлаж бусдад өөрийгөө болон бие биенээ хайрлах, амьдралыг мэдрэх, итгэл найдвараар жигүүрлэхэд үлгэр дууриалал болохыг хүссэн талаараа Кимберли instagram хуудсандаа бичжээ.
-
22 January
Цагдаа нар цасан машин дээр юу гэж бичсэн хуудас үлдээв
Канадын Монтрейл хотын иргэн 33 настай Саймон Лапрись цас цэвэрлэгч нараар нөхөрсөгөөр хошигнох зорилготойгоор гадаах зам дээрээ цасан машин хийжээ. Гэтэл хийсэн цасан машин нь цас цэвэрлэгчдээс илүү цагдаа нарын анхаарлыг татжээ. Цагдаа нар цасан машин дээр “Шөнөжин эргүүл хийх ажилтай биднийг та хөгжөөж чадлаа” гэсэн утга бүхий хуудас үлдээсэн байна.
-
22 January
Эмнэг сургаж буй Өвөрмонголчууд гадныхны анхаарлыг татжээ
Энэ сарын 18-ны өдөр Өвөрмонголын Шилийн Гол аймагт цастай өдөр нутгийн ард эмнэг сургаж байгааг гадаадын иргэд камерын дурандаа буулгажээ. Шилийн Гол БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы аймаг. Нийт 202,580 км² газар нутагтай, төв нь Шилийн хот. Тус аймгийн эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуйд тулгуурлана. Шилийн Гол аймаг нь хойд талаараа Монгол улс, зүүн талаараа …
-
20 January
Хятадын алдарт жүжигчин Гон Лигийн түүх
Холливудад нэртэй Азийн жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Гон Ли 1965 онд Хятадад төрсөн бөгөөд өдгөө 53 настай. Анх 1987 оноос кино урлагт хөл тавьжээ. Гон Ли найруулагч Жан Юү Мотой хамтран Хятадын киног анх Европ, Америкт таниулсан юм. Тэрээр Хятадын хамгийн өндөр үнэтэй алдартай жүжигчдийн нэг бөгөөд 30 гаруй киноны гол дүрд тогложээ. Гон Ли нь Хятад, Хонг Конгоос гадна, Япон, …
-
19 January
Румынчууд хэдэн зууны түүхтэй Трансилваны уламжлалт баяраа тэмдэглэжээ
Хэдэн зууны турш Румыны хэд хэдэн хэсэгт ард иргэд нь шашныг хийгээд улирал солигдож байгааг бэлгэдэж гудамж, талбайдаа уламжлалт баяраа жилд нэг удаа тэмдэглэсээр өнөөдрийг хүрчээ. Румынууд ардын уламжлалаа сайн хадгалсан хүмүүс агаад энэ өдрөөр хөгжмийн зэмсгийн аянд бүжиглэж, зарим зан үйлийг хийдэг байна. Тэд үхэрт зориулж хийсэн том хонх дуугарган муу сүнсийг зайлуулж, аз жаргалыг даллан дуудах үйл хийдэг. …
-
19 January
“Аз жаргалын хэлтэрхий”киноны Жихан Гюрпьнарын дүрд тоглосон жүжигчин Эркан Петеккаяа
“Аз жаргалын хэлтэрхий”киноны Жихан Гюрпьнарын дүрд тоглосон Туркийн жүжигчин Эркан Петеккаяа 1971оны 12-р сарын 11 нд төржээ. Эркан Петеккаяа бол Туркийн алдартай жүжигчдийн нэг юм. Өдгөө 46 настай жүжигчин Эркан Петеккаяа бурхнаас заяасан онцгой авьяастай бөгөөд Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчин юм. Тэрбээр бүх дүрд хувирах чадвартай бөгөөд залуу жүжигчдэд үлгэр жишээ болсон жүжигчин билээ. Эркан Петеккаяа бага насаа Туркийн …
-
19 January
“Халтар царайт” киноны Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смит
Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт 8 орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна. Тус киноны гол дүр Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин …
-
18 January
Азарган чоно хоньч нохдыг иджээ
Оросын алс хязгаар Астрахань мужийн ойролцоо Халимагийн хил дээр үхрийн фермер рүү чоно халджээ. Харин халдсан чоныг кавказ үйлдлийн хоёр нохой элдэн хөөсөн байна. Мөн араас нь фермерийн эзэн автомашин хөлөглөн хөөжээ. Гэвч чоныг гүйцэж очих үед ноцсон нохдыг тасдаж, идсэн байсан талаар Буянча Галзанов гэх залуу өөрийн цахим хуудаснаа бичжээ. Залуус техник болоод зэвсгийн хүчээр чоныг буулган авчээ. Гэвч хоньч ноход …
-
17 January
Буурал ах минь хүнд хагалгааг амжилттай давлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хагалгаа 7 цаг үргэлжилсэн бөгөөд амжилттай болсон байна. БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн гуайг эргэж очжээ. Монгол Улсын Засгийн газраас буурал ахын маань эмчилгээнд 25 сая төгрөг хандивласан юм.
-
17 January
Хойд Солонгосын амьдралыг харуулсан гэрэл зургууд
Эрик Лаффоргь Хойд Солонгосын амьдралыг харуулсан зургууд авсан цөөн гэрэл зурагчны нэг билээ. Тэрээр 2008 оноос хойш Хойд Солонгос руу зургаан удаа явсан юм. Зарим зургийг авахыг хориглож, эсвэл авсан хойно устгахыг шаардаж байсан ч дижитал мемори карттай камертай болохоор авсан бүх зураг нь хадгалагдаж үлджээ. Эрик энгийнээс илүү утга учир агуулсан зургууд авахыг зорьж, Хойд Солонгосчуудын дотоод амьдралд юу …
-
16 January
Эдгээр зураг ямар түүх өгүүлдэг вэ?
2011 оны 11 сарын 25-нд Хятадын Шаньси Тайюань галт тэрэгний буудлын сандал дээр нэгэн настан амьсгал хураасан байжээ. Галт тэрэг хүлээж байсан ламтан түүний оршуулах ёслолыг үйлдэж сүнсийг нь амирлуулжээ. Цэргийн сургуулийн сонсогчид. Гөлөг барьж байгаа залуу энэхүү зургийг авахуулсны дараа суусан агаарын хөлөг нь сүйрсэн юм. 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Английн судалгааны баг Өмнөд Туйлд авахуулсан зураг. …
-
15 January
Дэлхийн хүмүүс Том Коёнерын нүдээр
Хүмүүс өөр орны, өөр соёлтой хүмүүсийн зургийг харах дуртай байдаг. Ялангуяа алслагдсан газрын бусдаас өөр амьдралын хэвшилтэй хүмүүсийг хэн хүн сонирхох нь дамжиггүй. Хэрвээ зургийг нь авч байгаа хүн таны дурантай харилцаа тогтоож байвал илүү сайн зураг гарах магадлалтай. Тэрээр камерын дуран руу ширтэж байвал хүчирхэг зураг гардаг. Бали арлын санваартан. 2012-01-24 Бали арлын хүү. 2012-01-21 Монголын адуучин Бутан охин …
-
12 January
Жүжигчин Патрик Стеварт, Иан МакКеллен нар хэрхэн сайн найзууд болсон бэ?
Английн жүжигчин 78 настай Патрик Стеварт, 79 настай Иан МакКеллен нар Том Стоппардын “Every Good Boy Deserves Favor” жүжигт хамтран тоглосон цагаасаа хойш дотно найзууд болжээ. Патрик “Би Ианыг үргэлж алдартай байсныг нь мэднэ. Энэ жүжигт хамтран тоглох болсон тэр үед “Сайн уу? Би Патрик Стеварт байна” гэж хэлэхдээ сандарч байсан шүү” хэмээжээ. Тэр цагаас хойш тэд амьдралынхаа чухал мөчүүдэд …
-
11 January
Фото: Японы өвлийн өнгө
22 настай гэрэл зурагчин Нагаошигийн авсан энэ өвлийн зурагнууд таны нарын улсыг үзэхийг хүсэх шалтгаануудын нэг болох биз ээ. Ямагата мужийн Гинзан Онсэн хэмээх энэхүү газар нь халуун рашаанаараа алдартай. Цасанд хучигдсан Гинзан Онсэний гэрэл романтик өнгө аяс нэмжээ. Цаашлаад энэхүү газар нууцлаг тосгон адил харагдаж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл