Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дуунд зориулсан хөшөөний нээлтийг энэ сарын 16-нд боллоо. Энэхүү хөшөөг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцлоо. Мөн энэхүү хөшөөний нээлтэд …
Uncategorized
February, 2019
-
14 February
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 03-р сарын 04-ний 18:00 цагт дуусна. …
-
14 February
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар эхэллээ. Бүртгэлийг Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04-р сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
-
13 February
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна. НЭГ. Тавигдах шаардлага БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл; Боловсролын …
-
13 February
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах хөтөлбөр зарлагдлаа
2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БСШУСЯ-ны албан ёсны сайтад нийтэлснийг хүргэж байна. 1. Иргэншил Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна) БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 2. Нас 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн) Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн …
-
4 February
Ардын уран зохиолч П. Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо …
-
1 February
Т.Ууганбаяр: Засгийн газрын тэтгэлгээр 1200 орчим хүн гадаадад суралцдаг
Засгийн газар хооронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал байдгаас оюутан залуус тэр бүр хамрагдаж чадахгүй хоцрох нь бий. Тэгвэл салбарын сайдын санаачилгаар анх удаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн санбүхий scholarship.esis.edu.mn цахим хуудас нээжээ. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор ямар давуу талтай, мөн оюутан, залуус, эцэг, эхчүүд юунд голлож анхаарах ёстойг БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяраас тодруулж, ярилцлаа. -Сургалтын тэтгэлгийн мэдээллийг нэг дороос авах …
January, 2019
-
31 January
PEDRO Улирлын эцсийн хямдрал үргэлжилж байна
Загварлаг бөгөөд ажил хэрэгч залуус, бүсгүйчүүдэд зориулсан PEDRO брэнд классик загварыг орчин үеийн трэнд загвартай гоёмсог хослуулдгаараа онцлог. Өдөр тутмын чөлөөт загвараас эхлээд спорт, классик, ажил хэрэгч загварын эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх, акссесуарыг Шангрила Молл-д байрлах PEDRO брэндийн албан ёсны салбар дэлгүүрээс сонгох боломжтой. Яг одоо 2018 оны Хавар/Зун, Намар/Өвлийн бүх загвар 50% хүртэл хямдарч байна. Хаяг: PEDRO дэлгүүр, Шангрила …
-
31 January
Монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сард авна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.
-
31 January
Монгол залуус дуудлагын цогц үйлчилгээг багтаасан ”App” бүтээлээ
Дэлхий нийтээр түгээмэл ашигладаг дуудлагын цогц үйлчилгээг багтаасан арр-ыг монгол залуус монголчууддаа зориулан бүтээлээ. ZIP USER апп нь бүх төрлийн дуудлагын үйлчилгээг өөртөө багтаасан цогц платформ юм. Өөртөө 40 гаруй үйлчилгээг багтаасан ба дэлхийн нийтлэг болсон 6 хэл дээр хийгдсэн байна. Та ухаалаг утастай байхад хаана ч ямар ч үйлчилгээг авах боломжтой. Энэхүү апп нь үйлчилгээ үзүүлэгчдэд зориулагдсан бөгөөд та …
-
31 January
”Галбын улаан” чөмөгний тосны ид шид
“Галбын улаан” нэртэй тэмээний чөмөгний тос нь ямар нэг нэмэлт бодис, өнгө, үнэр оруулаагүй 100 хувийн органик бүтээгдэхүүн юм. Тэмээний чөмөгний тос нь хий ядаргаа тайлж , дархлалын системийг нөхөн сэргээх , ясны сийрэгжилт, шим тэжээл дутагдах, тамир тэнхээ доройтох, үе мөчний архаг хууч өвчин, нойр хулжих зэрэг хийн өвчинд тустай. Мөн арьс, нүүр царайг чийгшүүлж сайхан болгоход маш сайн …
-
29 January
Ном унших соёлыг түгээх тохилог танхим Сонгинохайрхан дүүрэгт үүдээ нээлээ
Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан өнөөдөр шинээр үйл ажиллагаагаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон албаны бусад хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг …
-
29 January
“Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна
Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт 1 дүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, …
-
28 January
“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана. “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ. Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд …
-
26 January
Хангарди ордонд “Бичил номын сан” нээлээ
Нийслэлчүүдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий “2021” төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан. Төслийн хүрээнд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх “Бичил номын сан”-гийн үйл ажиллагааг нийслэлийн Хангарди ордны нэг давхарт өчигдөр нээлээ Ном унших хотын соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий “Номоо солилцъё” төслийн бичил номын сангийн үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн …