Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж …
Uncategorized
August, 2019
-
2 August
“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ …
-
2 August
Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна
Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн …
July, 2019
-
31 July
Х.Баттулга: Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нөөц бололцоо байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.07.30/ АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн очиж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо. Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм. Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын …
-
26 July
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун …
-
17 July
Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа
Рэппэр Gee, дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж нар хамтран “Happy Aав” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Тус уран бүтээлийг “Happy Aав” гэж нэрлэсэн учир нь энэхүү дуунд аавууд алдах эрхгүй тул зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, аюул осолгүйгээр авто машинаа жолоодохыг зөвлөжээ. Японы ЖАЙКА олон улсын байгууллагын санаачилгаар зам тээврийн ослыг бууруулах төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ …
-
14 July
Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарчээ
Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Доорх ноцтой ослуудыг дан эмэгтэй жолоочид үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүнд: Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад: Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 …
-
12 July
НМХГ:Өнөөдөр муудсан таван кг хонины махыг хурааж устгасан
Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2019.07.12/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 60 гаруй байцаагчид наадамчдын эрүүл аюулгүй хүнсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн хяналтын шалгалтын талаар НМХГ-ын байцаагчаас тодруулахад “НМХГ-аас Төв Цэнгэлдэхийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 400 ААНБ, иргэдийн үйл ажиллагаанд 63 улсын ахлах байцаагч, ажилтан байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн 15 …
-
11 July
“Хүй 7 худаг” руу 10 минут тутамд автобус хөдөлнө
Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн …
-
10 July
Г.Занданшатар: Азербайжаны баялгийн сангийн туршлага бидний сонирхлыг татаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол оронд тавтай морилон саатахыг хүсээд, “Монгол, Азербайжан хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд бидэнд түүх, соёлын адил …
-
9 July
Наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг “Авто радио” ФМ 96.3-аар мэдээлнэ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч үүрэг гүйцэтгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг 2019 оны долоодугаар сарын 9-14-ний …
-
8 July
Баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг …
-
2 July
У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн …
June, 2019
-
24 June
Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна
Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо, 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, …
-
21 June
БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүллээ
НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн “Ахмад настны эмнэлэг”, хүүхэд болон насанд хүрэгчдийн “Эмүжин” шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл