Иргэний мэдээлэл

April, 2017

  • 17 April

    Судлаач Д.Ганхуягийн шинэ нийтлэл: Далд тохирооны амин сүнс нь М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх биш

    ХЭРЭВ ТОМЧУУД УХААНАА ОЛОХГҮЙ БОЛ… Монголын улс төр ажин түжин. “Дээрээ” нам гүм, дороо “бага” зэрэг шуугиж байна. Хэрэв дээрээ нам гүм бол ямар нэг далд хуйвалдаан болж байна гэсэн үг гэдгийг би олон удаа дурдаж байсан. Товчхондоо бол манай улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. Гэтэл сонгуулиас давсан олон асуудал Монголын нийгэмд үүсчээ. Энэ тухай товч анализаа өгүүлсү. МАН-ын “дотоод …

  • 14 April

    Сайд, Штабын дарга хоёрын хэн нь хариуцлага хүлээх вэ?

    Саяхандаа, хоёр сарын өмнө Францын Дотоод хэргийн сайд Брюно ле Ру албан тушаалаасаа огцорч олон улсын анхааралд өртсөн. Охидоо Францын парламентад өндөр цалинтай ажилд оруулсан гэх шалтгаанаар тэрээр албан тушаалаасаа огцорсон хэрэг. Гэхдээ уг хэрэг шүүх цагдаагаар нотлогдоод Брюно ле Ру буруудчихсан юм биш. Охидоо ажилд оруулсан гэх дуулиан дэгдэх сургаар эрхэм сайд “Охид маань ажилд орсон талаарх мөрдөн байцаалтын …

  • 13 April

    Шидэт Улаанбаатар /фото/

    О.Биндэръяа хэмээх Монгол охины бүтээлүүдийг хүргэе. Түүний бүтээлүүдийг фэйсбүүк дэх Berylluss хэмээх түүний пэйж хуудаснаас үзэх боломжтой. О.Биндэръяагийн хувьд Их Британийн “Loughborough” их сургуулийг Агаарын тээврийн удирдлагын чиглэлээр төгсчээ. Тэрбээр одоо “March Nine Media” компанид дизайнераар ажилладаг бөгөөд анимэ, картоон, саунсфикшн чиглэлээр бүтээл туурвих дуртай аж.    

  • 12 April

    Сунгаанаас татгалзсан АН ба Их хурлаас тодрох нэр дэвшигч

    Ялагдсан намын дарга байх ямбатай хэр нь ялтай ажил. Гишүүн бүрийнхээ хүсэл зоригт нийцүүлсэн шийдвэр гаргах боломжгүй учир түүнийг яллах “амьтан” захаас аваад мундахгүй. Нөгөөтээгүүр дарга минь гэж өргөмжлөх гишүүд ч хэдэн мянгаараа байх учир ямбалах эрхтэй нэгэн. Гэсэн ч тэр ялагдсан гишүүдийнхээ хүсэл зоригийг мохоохгүй байх, ирэх сонгууль хүртэл намаа амь бөхтэй байлгах гээд үүрэх ачаа ихтэй. Эхний үүрэх …

  • 11 April

    Хошин шогийнхон, “Одоо болноо”

    Хошин шогийн урлаг нийгмийн цаг үе болгонд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ардчилал ялснаас хойш өдгөөг хүртэл Монголын нийгэмд хошин шогийнхон болон зохиолын дуучид урлагийг бизнес болгон хөгжүүлэхэд маш сайн менежмэнт хийлээ. Нэг хэсэг нь дургүйцэн шүүмжилж байвч, ард олон тэдний тоглолтыг мөнгөө төлөн үзэцгээж байгаа болохоор буруутгах ямар ч аргагүй. Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед бухимдал, цухалдлаа инээдээр даруулж …

  • 11 April

    АН-ын дарга С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “харшилтай”

    Газрын хууль бус наймааг илчилсэн олон баримт өнгөрсөн хугацаанд ил болж байсан. Тэгвэл энэ удаа өнгөрсөн долоо хоногт асуудал үүсгээд байсан Сүхбаатар дүүрэгт байрлах Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшил газраас 900 м2-ыг нь хэрхэн яаж авах гэж байсан тухай баримтыг олон нийтэд ил болгож байна. Тухайлбал, тус сургуулийн 900 м2 газрыг одоогийн АН-ын дарга, …

  • 11 April

    С.Жавхланг ууланд гарч үг хэлтэл нь бүү зовоо

    -Уг нь бол хуульчид нь хуулиа боловсруулж, эдийн засагчид нь төсвийн задаргааг нухаж, ард түмний төлөөлөл тэднийг хянаж, чиглүүлж, болохгүй шиг бол ташуур өгдөг тийм л сонгодог тогтолцоог олон нийт хүсээд байдаг??? Та юу гэж бодож байна вэ? С.Жавхлан уулан дээр үгээ хэлээд зогсож л байг уу??- С.Жавхлан гишүүн маань Бурхан халдун ууланд гарч, тангараг өргөжээ. Хаврын чуулганы нээлтийн өдөр “томилолттой” …

  • 8 April

    Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

    Хятадын нөлөө бүхий вэбсайт – www.ifeng.com 2016 оны долдугаар сарын 18-нд “Монгол үнэндээ ямар улс вэ?” гэсэн нийтлэл гаргасныг эх хувиар нь орчуулж буулгая. Нийтлэл бичигч нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газарт ажиллаж байсан, одоо БНХАУ-аас Швейцарийн Холбооны улсад суугаа Элчин сайдын яамныхаа Эдийн засаг-худалдааны газарт ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч Ван Суань байх ба …

  • 6 April

    Учиртай гурван хулгай

    -Улаанбаатар хотын авлигын шастир- – Улаанбаатарын газрын авлигын “Учиртай гурван явдал – Энэ сарын 22-нд “УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ” ТББ-аас “Иргэний оролцоонд тулгуурласан хотын хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэний хяналт” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг зохиов. Энэ хэлэлцүүлэгт уригдан өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. Хэлсэн үгийг маань нийгмийн мэдээллийн хэрэгслээр (Social media) олон мянган хүн харж, чамгүй их санал бодол бичсэн учир би төрөлх нийслэлийнхээ …

  • 5 April

    Ч.Сайханбилэгийн “яасан” дээр…

    “Хулгайд алдсан зүйлээ эзэн нь таниад авах нь хулгай мөн үү?” Ийм утгатай мессеж өнгөрсөн хоёр хоногт сошиалаар хамгийн их тарав. Тарав ч гэж дээ, тараав. 100 хувь Монголын өмч байсан “Эрдэнэт” үйлдвэрийг социализм мөхсөнөөс хойш оросууд хулгайлаад авчихсан байсныг Ардын намынхан таниад ард түмэндээ өгөх гээд аваад ирсэн байх нь л дээ. Одоо төмөр замаа ч гэсэн хулгайлаад аваад …

  • 4 April

    УБТЗ “орос” авгайн мэдэлд очжээ

    Монгол Улс 1938 онд анх төмөр замтай болсон түүхтэй. Хэдийгээр энэхүү төмөр зам нь улс хоорондын ачаа тээврийн бус Улаанбаатар хотын иргэдийг нүүрсээр хангах зориулалттайгаар УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөн төмөр замыг өөрийн хуч хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан явдал. Харин УБТЗ-ын тухайд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах төсөл 1948 онд хийгдэж, 1949 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 …

  • 3 April

    “Ган үзэгтэн 2017” шатрын тэмцээн болно

      Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шатрын “Ган үзэг 2017” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно. Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх нь уг тэмцээний зорилго бөгөөд “Үнэний төлөө” уриатай болох юм байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох …