Шар мэдээ

October, 2018

  • 4 October

    Жүжигчин Т.Бархүү Г.Эрхэмбаяртай үнсэлцэж байж аврагджээ

    Монголын үзэгчдийг “Солиот эх” киногоороо 2017 оны турш байлдан дагуулсан “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү ээлжит шинэ уран бүтээл “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино нь дээрээ Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай үнсэлцэж байж аврагддаг хэсгийг тогложээ. Тус киног үзээд гарч буй үзэгчдийн сэтгэгдэлд хамгийн тод үлдсэн хэсгүүдийн нэгээр тэрхүү хэсэг нэрлэгдээд байгаа ажээ. Мэдээж амьдрал дээр эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ үнсэлцэх нь этгээд хэрэг болов ч …

  • 1 October

    МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театрыг орхихоор болжээ

    Дуурийн дуулаач Г.Аринубаатар  Буриадын театрыг орхихоор болжээ. Тэрбээр энэ талаараа өнгөрсөн Баасан гарагт  өөрийн твиттэр хуудсандаа “Өнөөдөр Буриадын театраа орхиж байна. Глава-н орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийг минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж .. Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна.” гэж …

September, 2018

  • 19 September

    Пол Маккартни Биллбоардад дахин тэргүүлэв

    Шинээр гаргасан Egypt Station цомгийнхоо ачаар Пол Маккартни 36 жилийн дараа Биллбоард хөгжмийн сэтгүүлийн чартыг тэргүүлсэн байна. Энэ сарын эхээр уг цомог Америкт хамгийн алдартай болсон аж. Хамгийн сүүлд ноён Маккартни Биллбоардын чартыг 1982 онд тэргүүлж байжээ.

  • 13 September

    Жастин Бибер загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэнэ

    Дуучин Жастин Бибер  хуримаа хийхээр төлөвлөжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард загвар өмсөгч Хейли Болдуинтай сүй тавьсан аж. Холливудын алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин өдгөө 21 настай бөгөөд Жастин Биберээс гурван насаар дүү.Тэд өмнө нь 2015 оны сүүлээс 2016 оны нэгдүгээр сар хүртэл хэсэг хугацаанд болзож байв. Харин Жастин Бибер экс найз бүсгүйгээсээ салсны дараа хосууд энэ оны тавдугаар сард эргэн нийлээд …

  • 11 September

    Загвар өмсөгч Ж.Энэрэл “ICON” сэтгүүлийн нүүрийг чимлээ

    Өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд загвар өмсөгч Ж.Энэрэлийн зураг нэлээд шейрлэгдсэн. Зарим нь түүний зурагт нэр өгөөд амжсан юм. Үүнд Ж.Энэрэл дургүйцсэнгүй. Харин ч “За, энэ зурагт ямар нэр өгмөөр байна. Фэйсбүүк дээр зарим нь “Дөрөвдүгээр курсийн оюутан гэртээ ирсэн нь” гэсэн байна лээ” хэмээн хошигнов.   Тэгвэл загвар өмсөгч бүсгүйн авахуулсан зураг “ICON” сэтгүүлийн зураг аж. Тодруулбал, Германы “ICON” сэтгүүл …

August, 2018

  • 31 August

    Загвар өмсөгч Г.Оюунгэрэл гал голомтоо бадраалаа

    “Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл энэ сарын 29-ний өдөр гал голомтоо бадраажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахыг ханиараа сонгож өдгөө хоёр хүүхдийн аав ээж болцгоосон. Хосуудын хуримын ёслолд урлаг, соёлын оддоос авахуулаад УИХ-ын гишүүд уригдан оролцжээ. Тэрбээр “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай …

  • 29 August

    Зам тээврийн сайд асан М.Зоригт кинонд тоглох уу?

    Энэ долоо хоногийн цахим ертөнц дэх халуухан сэдэв М.Зоригт,  жүжигчин А.Туяа хоёрын халаадтай зураг болоод байна.  Зам тээврийн сайд асан М.Зоригт, “Single Ladies” киноны гол дүрийн жүжигчин А.Туяа нар өөрсдийн  цахим хуудаснаа хамт авхуулсан  зургаа оруулсан нь олон хүний сонирхлыг татаад байгаа.  Тэгвэл жүжигчин А.Туяа өөрийн инстаграм хуудаснаа  “”Зоригт ахтайгаа видео зурганд  хамт ороод дундуур нь хамт зургаа татууллаа”  хэмээн …

  • 23 August

    Дуулиант хуримын сонин сайхнаас…

    Энэ зуны билэгт сайн өдрүүдэд олон хос хурим найраа хийж гал голомтоо бадраасан. Тэгвэл энэ дунд олны анхаарлыг татсан ёслол төгөлдөр хурим болсон нь Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын Н. Цэлмүүн нарын хурим болсон явдал юм. Өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 …

  • 21 August

    Экс эмэгтэй гишүүд зугаалжээ

    Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан эмэгтэйчүүд өнгөрсөн амралтын өдөр Тэрэлжид нэг өдрийг өнгөрөөжээ. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар иржээ. Үүнээс гадна одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа З.Нарантуяа нэгдсэн байна. Тэд өнгөрснөө дурсаж, нэг өдрийг сайхан өнгөрөөсөн гэдгээ цахим хуудаснаа дэлгэжээ. Өнгөрсөн парламентад есөн эмэгтэй гишүүнтэй байсан бөгөөд хүчирхийлэл, хүний эрх гэх мэт нийгмийн бүхий …

  • 13 August

    Г.Чинзориг: Өрөө дарж, алдаагаа засах гэж яваа

    “Outlaw” хамтлагийн дуучин Г. Чинзориг хоёр сая төгрөг залилсан хэрэгт сэжиглэгдэж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс сурвалжлагдаж байсан. Дээрх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард цахим орчинд тархсан ч Г.Чинзориг болон Б.Ариунцэцэг нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэгвэл Г.Чинзориг дээрх мэдээлэлд тайлбар хийжээ. Тэрбээр “Би гэдэг хүн 2016 оны  дөрөвдүгээр сард анх нэгэн найз маань намайг мөнгө зээлээч гэж гуйхад нь туслах …

  • 11 August

    Хөтлөгч Э. Уянга гал голомтоо бадраалаа

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны кинонд Сувдаагийн дүр бүтээж, олонд танигдсан,  “UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадраалаа.Тэрбээр З.Эрдэм гэх залуутай гэр бүл болсон юм.  Залуу хосууд хөөрхөн охины аав ээж болсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраагаагүй байсан билээ.  

  • 11 August

    “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын найз охин хэн бэ?

    “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаяр 2016 оны 11-р сараас эхэлж  найз охин Б.Ану-Үжинтэйгээ үерхэж эхэлсэн байна. Б.Ану-Үжингийн хувьд Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг гэнэ. Б.Ану-Үжин өнгөрсөн онд “Жаалхүү фильм”, “Түвшин энтертайнмэнт”, “Сэлэнгэ бугант” ХХК-ийн хамтын бүтээл “Хамгийн хөөрхөн охин” киноны гол дүрд тоглож хүмүүст танигдсан. Ш.Мөнхбаяр одоогоор СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн …

  • 8 August

    Хөтлөгч Э.Уянга хуримаа хийнэ

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл  60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга сэтгүүлч мэргэжил эзэмшин өдгөө “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэгч хөтөлж, томоохон арга хэмжээг хөтөлдөг. Хөтлөгч Э.Уянгын хувьд телевизийнхээ сайхан бүсгүйчүүдийн  нэгд зүй ёсоор багтдаг. Мөн өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн киноны гол болон туслах …

July, 2018

  • 28 July

    Дуучин Нара зөгийн аж ахуй эрхэлж байна

     Дуучин Нара  буюу М.Нарантуяа бизнесмен бүсгүй болжээ. Тэрбээр Сөүл плазад “Nara Boutique” бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулж, зөгийний аж ахуй ч эрхэлж байна.  Тэрбээр “Манай аж ахуйн зорилгод зөвхөн зөгийн бал худалдаалах бус цэвэр онгон байгалиа үр хойчдоо үлдээх, байгаль эх дэлхийгээ хамгаалах ,мөн зөгийн аж ахуйн ач тусыг олон нийтэд таниулах мөн зөгийн бүтээгдэхүүний ашиг тусыг танин мэдүүлж Монголын зөгийн аж ахуйг дэлхийн хөдөө аж ахуйн жишигт хүргэх стандартыг мөрдөх гээд олон зүйлс багтаж байгаа …

  • 27 July

    Дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, эмнэлэгт хүргэгджээ

    АНУ-ын хэвлэлийн мэдээлснээр 25 настай поп дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, одоо Лос Анжелес-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр  мягмар гарагт “Naloxone” хэмээх мансууруулах бодис хэрэглэж, гэртээ ухаангүй хэвтэж байсан юм. Деми Ловатогийн төлөөлөгч “Деми сэрсэн, гэр бүлийнхэнтэйгээ байгаа. Тэр түүний төлөө залбирсан хүмүүст баярласан талархсанаа илэрхийлсэн” гэжээ. Деми Ловато анх 17 насандаа кокаин хэрэглэж үзсэн бөгөөд 2010 онд нөхөн сэргээх эмчилгээнд явж байжээ. Тэр хэвлэлээр архинд донтсон, кокаин хэрэглэсэн, эрүүл мэндийн асуудалтай байсан талаараа чөлөөтэй ярьдаг …