Шар мэдээ

January, 2018

  • 15 January

    Азийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бөгж 71 сая ам долларын үнэд хүрчээ

    Сүүлийн хоёр жилийн хугацаанд дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан хоёр бөгж хөх болон ягаан өнгийнх ажээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йоркод төвтэй Английн “Sotheby’s” үнэт эдлэлийн дуудлага худалдааны төвийнхөн “Ягаан од” нэртэй 60 каратын зууван хэлбэртэй алмазан бөгжийг Хонконгийн дуудлага худалдаагаар 71 сая ам доллараар зарж түүхэн дэх хамгийн үнэтэй зарагдсан үнэт эдлэлийн рекордыг эвдсэн байна. Америкийн Associated Press агентлагийн …

  • 15 January

    Төвбанканд 1.1 сая төгрөгийн цалинтай захирал ажилд авна

    Дэлхийн аль ч улс оронд ийм цалинтай захирал байхгүй л дээ. Тэр тусмаа төвбанканд. Харин манай төвбанкны захирлууд 1.1 саяхан төгрөгийн цалинтай. Үүнээс татвараа төлөөд гар дээрээ өчүүхэн хэдэн төгрөг авдаг бололтой юм.  Хөөрхий дөө. Бүр өрөвдөж орхилоо. Ийм ядарсан цалинтай хүн яаж Монгол Улсын төгрөгийн бодлогыг тодорхойлох юм бэ. Тийм биз дээ. Тэгсэн хажууд нь арилжааны банкны захирлууд 200-гаад …

  • 14 January

    245 хүн гүүрнээс дүүжин даажиндав

    Бразилын 245 хүн хамтдаа нэгэн зэрэг гүүрнээс олстой дүүжин даажиндаж дээд амжилтыг эвджээ. Тэд олсонд найдаж ийм хэмжээний кинетик хөдөлгөөн хийсэн нь үнэхээр аз туршсан хэрэг болсон гэж Испанийн олстой харайгч Карлос Ториха Муньёот  Live Science-т хэлжээ. Өмнө нь Бразилд 149 хүн гүүрнээс хамтдаа олстой үсэрсэн нь дээд амжилт болоод байсан юм.      

  • 12 January

    Үхэх болсноо мэдсэн 27 настай бүсгүйн бичсэн захидал

    Хангалттай мөнгөгүй, ажил сэтгэлд хүрэхгүй, бусадтай харилцаа сайнгүй гэх мэт шалтгаанаар өөрийн амьдралаа дутуу үнэлэх хүн олон байдаг. Зарим хүн танихгүй хүмүүстэй интернэтээр ярьж цагаа өнгөрүүлдэг. Амьдралд ямар нэг зүйл дутаж байна гэж бодох хүн ч цөөнгүй. Гэхдээ л бид дэлхий дээр амьдрах хугацаа аль хэр үлдсэнийг мэдэхгүй учраас уйтгарт гунигт автаж цагаа үрэх ёсгүй. Австралийн Графтон хотын Холли Батчер …

  • 12 January

    Э.Эрдэнэжамьяан Эрдэнэтийн Засаг даргад болно гэнэ үү?

    Орхон аймагт Иргэдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй. Үүнтэй зэрэгцээд аймгийн дараагийн Засаг даргад нэр дэвшигчид тодорч эхлээд байна. Тэдний нэг бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан юм. Тэрээр Эрдэнэт хотод ажиллаж, Орхон аймгийн МАХН-ын даргаар томилогдож, намын хурлаа хийгээд бужигнуулж яваа бололтой. Э.Эрдэнэжамьяан орон нутгийн дахин сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулж чадвал аймгийн Засаг дарга болох нь …

  • 11 January

    Опра Винпри: Өөрийгөө дутуу үнэлэх буруу сонголтууд хийхэд хүргэдэг

    Опра Винприг хүүхэд байхад нь үймүүлж, эсвэл гэрийн ямар нэг ажил хийхгүй бол эмээ нь зоддог байжээ. Харин түүнийг 14 нас хүрэхэд тэрээр жирэмсэн болж хүүхдээ гаргасан ч хүүхэд нь өөд болсон. Опра 17 настайдаа ажил хийхийн хажуугаар их сургуульд суралцдаг байжээ. Тэрээр итгэмээргүй өндөр амжилтад хүрсэн ба түүхэн дэх цорын ганц хар арьстай тэрбумтанд тооцогддог юм. Зоригтойгоор өөрийн мөрөөдлөө …

  • 9 January

    Опра Вимпри: Ээж минь айлуудын гэр цэвэрлээд үнэхээр их ядарч орж ирдэг байсныг мартдаггүй

    75 дахь удаагийн “Golden Globes” кино наадамд ярилцлагын шоуны алдарт хөтлөгч Офра Винфри карьерынхаа оргилд хүрсэн хүнд олгодог “Cecil B. DeMille” шагналыг хүртсэн билээ. Кино салбарт Опра нийт 17 кинонд дүр бүтээсэн юм. Түүний шагнал авахдаа хэлсэн үг нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэрээр “Би жаахан охин байхдаа 36 дахь “Алтан Бөмбөрцөг” наадмаас Сидней Поитейр шагнал авч байхыг телевизээр харж …

  • 8 January

    Дуучин Мэрайя Кэри шинэ дүр төрхөөрөө олны харцыг булаав

    Алдарт дуучин Мэрайя Кэри өчигдөр улаан хивсний ёслол нь болсон “Алтан Бөмбөрцөг” кино наадамд шинэ дүр төрхтэй ирж олны нүдийг булааж амжжээ. 47 настай поп дива Dolce & Gabbana брендийн хар даашинзыг өмсөж бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн бусад бүсгүйтэй ижилсжээ. Мэрайя өнгөрсөн оны сүүлээр мэс заслын аргаар жингээ хассан юм. Олон шүтэн бишрэгч нь уг мэдээг хүндээр хүлээж авсан. Мэрайя …

  • 5 January

    “Жинжиймаа” кинонд тоглосон охин 15 жилийн дараа

    “Жинжиймаа” уран сайхны киног хүн болгон мэддэг. Энэ киног 15 жилийн өмнө О.Машбат найруулж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус киноны гол дүр болох Жинжиймаагийн охин Хонгорзул дүрийг бүтээсэн өхөөрдөм охин П. Оюун-Эрдэнэ найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ.  “Жинжиймаа” уран сайхны кинонд  Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтарч тоглож байсан. Харин  энэ удаад Ардын жүжигчин П.Цэрэндагватай 15 жилийн дараа дахин хамтдаа …

  • 4 January

    Меган Маркл хуримаараа ээждээ хөтлүүлэхийг хүсчээ

     Английн Хунтайж Харри, Меган Маркл нар ирэх тавдугаар сард хуримаа хийх билээ. Тэгвэл сүйт бүсгүй хуримынхаа ёслолын үеэр сүмийн индэр рүү ээж Дория Рагландаараа хөтлүүлэхийг хүсч байгаагаа Америкийн Us Weekly сэтгүүлд мэдээлжээ. Меган аав Томас Маркл, эсвэл ээж Дория нарын хэнээр нь хөтлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Хэрвээ Меган ээжээрээ хөтлүүлбэл хааны угсааны уламжлалыг өөрчилсөн явдал болно. Диана гүнж 1981 онд …

  • 3 January

    Японы порно од гэрлэлтээ зарлаж олныг шуугиулжээ

      Шинэ он гарсаар Японы алдартай порно од асан, 34 настай Сора Аои шинэ жилийн өдөр гэрлэх болсноо фенүүддээ зарлаж, онлайн ертөнцийг шуугиулж амжаад байна. Энэ талаар Солонгосын томоохон вэбсайт “Naver”-т мэдээлсэн. Тэрээр 2010 онд карьераа орхиж, Хятадад дуучин болсон. Сора хэлэхдээ “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг маань ойлгож хүлээж авсан …

  • 3 January

    Жүжигчин П Шүүдэрцэцэг:Эрчүүд минь нэг хүндээ үнэнч байгаарай

    Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нарыг үерхдэг эсэхэд одоо ч эргэлздэг хүмүүс олон бий. Жилийн турш өөрсдийн харилцаагаа олон нийтэд албан ёсоор зарлаагүй  хосууд  хамт шинэ оныг угтаж буй мөчөөрөө сюрприз барилаа. Энэ тухай жүжигчин П.Шүүдэрцэцэг  өөрийн цахим  хуудаснаа  “Хүсэл бүхэн нь биелж, санасан бүхнээ авах сайхан жил байх болтугай. Эрүүл энх, өнөр өтгөн, ажил үйлс нь арвин өндөр, амьдрал ахуй нь …

  • 3 January

    Эрдэм номтой ээжийн хүү хөтлөгч Б.Идэр-Од

    Монголд хошин шог урлагийн “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийнхэн гурван нас хүрчээ.  Тэдний үзүүлбэр өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр залуусын хүлээдэг шоу тоглолтын нэг хэдийнэ болсон. Сүүлийн үед залуусын дунд “хит” болоод буй хөтлөгч, элэглэгч Б.Идэр-Одыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн ууган хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Харин түүнийг Онцц-Дүмд, Ub Comedy, Шарк Танк …

December, 2017

  • 29 December

    “Ларьдма II” кино удахгүй нээлтээ хийнэ

    Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийн зураг авалт  өнгөрсөн зунаас эхэлж   өнгөрсөн арваннэгдүгээр  сард дууссан юм. Гол дүрүүдэд жүжигчин …

  • 26 December

    “Big Bang” хамтлагийн дуучин Тэян жүжигчин бүсгүйтэй хуримлана

    Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Тэян  ирэх оны хоёрдугаар жүжигчин бүсгүй Мин Хё Ринтэй хуримлахаар болжээ.  Энэ талаар дуучин Тэянийн харьяалагддаг “Вай-Жи Интертэйнмент” агентлаг  “Ёнхап” агентлагт мэдэгдэхдээ “Тэян ирэх оны хоёрдугаар сард гэрлэнэ. Хуримын тов удахгүй гарна” гэжээ. Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн гэнэ. 31 настай жүжигчин Мин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон …