Шар мэдээ

February, 2018

  • 10 February

    Р.Адъяа: Найзыг минь бүү муул нэр нь сэвтэнэ

    “25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны найм дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо.Энэ удаагийн дугаарт “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцож, 10  хоногт 21000 воныг хэрхэн зарцуулахаар өрсөлдсөн юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ 3100 вонтой үлдэж чадсанаар нэвтрүүлгийн ялагч болж, гурван сая вонын эзэн боллоо.Тэрээр өрсөлдөгч жүжигчин Р.Адъяад “Ээждээ …

  • 7 February

    “Big Bang” хамтлагийн дуучин Тэян жүжигчин бүсгүйтэй гэрлэжээ

    Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Тэян  жүжигчин бүсгүй Мин Хё Ринтэй энэ сарын 6-нд гэрлэжээ. Тэд хуримын ёслолоо хаалттай хийсэн бөгөөд хуримандаа зөвхөн гэр бүлийнхэн болон найз нөхдөө урьсан гэнэ. Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн гэнэ. 31 настай жүжигчин Мин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон “Нархан” киногоороо ихэд алдаршсан нэгэн билээ.   …

  • 4 February

    Леди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж Европт хийх тоглолтуудаа цуцалжээ

    “Joanne World Tour” аялан тоглолтоо хийж байгаа дуучин Леди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж үлдсэн тоглолтуудаа цуцалж байгаагаа 27 сая дагагчтай instagram хуудсандаа зарлажээ. Тэрээр үлдсэн 10 тоглолтоо Европын орнуудад хийх байсан аж. Леди Гага “Тоглолтыг маань үзэхийг удаан хүлээсэн Европын фенүүдийнхээ урмыг хугалж байгаад уучлаарай” гэсэн байна. Өнгөрсөн жил дуучин бүсгүйн бие нь хөшсөний учир хэд хэдэн тоглолтоо цуцалсан юм. …

January, 2018

  • 31 January

    Жүжигчин Б.Мишээлийн нэг шөнийн явдал дэлгэгдлээ

    Хайрын сар буюу 2-р сард жүжигчин Б.Мишээлийн тоглосон “One night” романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийж түүний нэг шөнийн явдал олонд ил болох нь ээ. Б.Мишээл нь “One night ” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Уг киноны албан ёсны трейлер цацагдсан цагаас эхлэн олон хүний хүлээлтийг үүсгээд байна. Жүжигчин Б. Мишээл хуримаа хийж ээж болсныхоо дараа хэсэг …

  • 30 January

    Ерөнхийлөгчийн экс ногоон намыг удирдана

    Иргэний зориг, Ногоон нам зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, удирдлагын баг шинэчлэгдлээ. Энэ хурлаар С.Оюуныг намын даргаас чөлөөлж, Ц.Ганхуягийг даргаар томилсон байна. Мөн Ц.Энхтуяаг намын дэд даргаар томилжээ. Энэ мэдээллийн дараа Ц.Энхтуяаг Ерөнхийлөгч Х.Баттулгын экс эхнэр гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэд хэдийгээр тусдаа амьдарч байгаа ч гэрлэлтийн батлахаа салгуулаагүй гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр экс тэргүүн хатагтай нам удирдаж эхэллээ гэх …

  • 30 January

    Жак Ма: Ганцхан урмын үг хүний ирээдүйд нөлөөлөх нь бий

    Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой,  интернет худалдааны  Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Хайнан аймагт болсон өөрийн хандивын сангийнхаа ёслолын үеэр сургуулийн багш нарт хүүхдүүдийг дэмжиж, урам өгөхийг уриаллаа. Англи хэлний багш байсан тэрээр хэлэхдээ “Би бага болон дунд ангидаа англи хэлний хичээлээс бусад хичээлдээ дургүй байсан. Манай англи хэлний багш “Чиний дуудлага …

  • 29 January

    “Vanity Fair” сэтгүүлийн зурганд алдаа гарчээ

    Домогт гэрэл зурагчин Анни Лейбовитз Америкийн “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд Том Хэнкс, Николь Кидман, Роберт Де Ниро, Опра Винпри зэрэг Холливудын 13 алдартан орсон гэрэл зургийг авчээ. Гэвч нэгэнт хэвлэгдсэн сэтгүүлд жүжигчин Рийсь Виттерспүүнь гурван хөлтэй, Опра Винпри гурван гартай гарчээ. Фотошоп ашигласан уг гэрэл зураг шинээр гарч байгаа харь гаригийнхны тухай өгүүлэх кинонд зориулагдсан эсэх талаар хүмүүс асуусан бол …

  • 28 January

    Энэтхэгийн хамгийн үнэтэй саарий Геннисийн номонд оржээ

    Саарий нь “хувцасны судал” буюу “Сати” гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай үг. Зэрэг зиндаа болон газар нутгаасаа хамаараад саарий өөр өөр хэв загвартай байдаг байна. Уг хувцасны баялаг өнгө, загвар болон материалын сонголт Энэтхэгт бий бөгөөд эмэгтэйчүүд нь өнөөдрийг хүртэл өдөр тутмын амьдралдаа өмссөөр байгаа. Саарийг анх яг хэзээ урлаж эхэлсэн нь тодорхой бус байдаг. Энэ талаарх түүхэн бичиг баримт …

  • 26 January

    Дуучин Ч.Цэлмүүн хайрын тухай үзэл бодлоо хуваалцав

    UBS-телевизээс жил бүр зохион байгуулагддаг UNIVERSE BEST SONGS тэмцээнээс төрөн гарсан дуучин Ч. Цэлмүүнийг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Түүний шинэхэн “хайрт” цахим ертөнцөөр хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байгаа сурагтай. Хосууд өөрсдийн хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтлэх болсон нь шинээр эхлүүлж буй харилцаагаа бусдаас төдийлөн нууцлахгүй байгаа нь илт харагдаж байгаа болов уу. Ч.Цэлмүүн саяхан өөрийн цахим хуудаснаа хайрын …

  • 23 January

    Гунан үхрийг басамжилсан Монголчуудын үгээ хэлсэн постууд

    Бид гунан үхрийг басаж, хувцсаа нэмгэлж маягласнаас болоод дөнөн үхэр уурлаж, тачигнуулж байна гэсэн пост та уншсан уу. Пост ч яах вэ, гадаа үнэхээр хүйтэн байгаа учраас гунан үхрийг шал дэмий гомдоож дээ гэж бодогдож байна. Дулаахан хувцаслаарай, манайхан. Дөнөн үхэр нэг хэсэгтээ л явахгүй нь бололтой. Ингээд гунан үхрийн өшөөг авч байгаа дөнөн үхэртэй холбоотой хөгжилтэй постуудыг хүргэж байна.

  • 22 January

    Johnson’s шампунь хүүхдийн үс унагаж байна гэснийг худал мэдээлэл гэв

    JOHNSONS and JOHNSONS-ын шампунь хүүхдийнх нь үсийг унагаж байгаа талаар Калифорни мужид амьдардаг бүсгүй Facebook хуудсандаа  бичжээ. Тэрээр “Та нярай хүүхэдтэй бол JOHNSONS and JOHNSONS-ын бүтээгдэхүүнийг бүү хэрэглүүлээрэй” гэсэн анхааруулгыг нь 78 мянга орчим хүн хуваалцаж, 51 мянган хүний ихэнх нь үгүйсгэсэн сэтгэгдэл бичжээ. Хүмүүс манай хүүхэд үүнийг жаахан байхаасаа хэрэглэсэн, үс нь унах тохиолдол гарч байгаагүй. Хүүхэд нь ямар нэг зүйлд …

  • 19 January

    Г.Анхбаяр: Тэнэгтэх чинь хүртэл надад яагаад ингэж таалагддаг юм болдоо хайрт минь

    Саяхан аав болоод удаагүй байгаа жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр эхнэртээ дараах байдлаар хайраа илчлэв. Түүний хайраа илчилсэн зурвасыг мянга гаруй хүн хуваалцаж таван мянган гаруй хүнд таалагджээ. Тэрээр “Чамайг дуураймаар байна хайрт минь.Чиний хэлдэг үгийг би хэлдэг болсон байна.Чиний идэх дуртай хоолонд би дургүй байснаа дуртай болсон байнa.Чиний гэсэн болгон минийх юм шиг харам байна. Бид хоёрын алхаа хүртэл хүнээс ичмээр …

  • 18 January

    Махатма Ганди: Өөрийгөө олох хамгийн сайн арга бол бусдын төлөө амьдрах явдал юм

    Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд тусгаар тогтносон. Гандийн иргэний хүчирхийлэлгүй тэмцэл нь дэлхийн дахинд иргэний эрхийн төлөө тэмцлийн жишиг болж, колоничлолын задралд нэмэр болжээ. Энэтхэгт түүнийг «Махатма» (хүндэт), «Бапу» (эцэг) гэж авгайлсан. Тэрээр 1869 онд Гужарат мужийн Порбандар хотод төржээ. Гандигийн улс төрийн үзэл санаа, улс төрийн манлайлал Өмнөд Африкт байсан жилүүдэд нь тогтсон бөгөөд арьс өнгөөр …

  • 17 January

    Дэлхийн II дайны үед хатан хааны титмийг жигнэмэгний хайрцагт нууж байжээ

    Английн хааны угсааныхны үнэт эдлэлүүд дэлхийд хамгийн чамин хийгээд үнэтэйд тооцогддог. Тэдгээрийг 1600 оноос хойш Лондонгийн Цамхагт цэргүүдийн хамгаалалтан дор байлгаж иржээ. Тэгвэл хатан хаан Элизабетын 1953 онд хэргэм зэргээ авахад, түүний эцэг Жорж VI 1937 онд хаан ширээнд суухад зүүсэн алдарт “The Imperial State” титмийг Дэлхийн II дайны үед наци германуудаас хамгаалж жигнэмэгний төмөр хайрцагт нууж, Виндсор ордонд хадгалж байсан талаар The …

  • 16 January

    BBC: Монголын ойд самар амталсан минь

    Өчигдөр BBC-д гадаадын жуулчин Эрин Крейг Монголд аялж, Сибирийн тайгад хүрч бидний иддэг самрыг ихэд сонирхон “Хорхой хүргэм ховорхон амттан” гэж бодсон талаараа бичжээ. Тэрээр хуш, нарсан ойгоор явж байхдаа хөтөч Энхбаатар нь модноос боргоцой унагасан талаар дурссан байна. “Энхбаатар үүнийг бариад аваарай гээд модон дээрээс “боргоцой” шидсэн. Гэхдээ түүний зургаан настай хүү надаас түрүүлээд газарт унасан боргоцойг авсан. Гартаа …