Шар мэдээ

July, 2013

  • 23 July

    “Тавантолгой Транс”-ын гүйцэтгэх захирал усанд осолджээ

     “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн дүү өнгөрсөн 19-ний өдөр усанд осолдож нас гэнэ. Тодруулбал, талийгаач Увс аймгийн Хяргас нуурт амарч явах үеэрээ нуурын хүн очихыг хориглосон хэсэгт ганцаар хөвж байгаад осолдсон аж. Талийгаач хөвдөг гудастай явж байсан бөгөөд гудасных нь хий гарсан байх магадлалтай гэнэ. Энэ даруй Д.Бат-Эрдэнэ сайд зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргээр, онцгой …

  • 22 July

    Жүжигчин Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулахаар шийджээ

     Хошин урлагийн  “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа  өнгөрсөн хэд хоног эмнэлэгт сахиур хийжээ. Эл хугацаанд эмч нарын нөр их хөдөлмөрийг мэдрээд зогсохгүй, эмнэлгийн хүлээлгийн өрөө маш тух  муутай болохыг биеэр мэдэрсэн байна. Тиймээс жүжигчин бүсгүй маань эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулж өгөхөөр шийдсэн байна. Тодруулбал тэрээр “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь …

  • 21 July

    Сологийн 7000 ам.долларын хөх

     Охидын ууган хамтлагуудын нэг “3 охин” хамтлагийн ахлагч Соло өөрийн гоо сайхандаа харамгүй мөнгө зарцуулдаг билээ. Ингээд түүний 7000 ам.долларын үнэтэй XXL хэмжээтэй хөх папарацийн дуранд өртжээ. Г.Сонор ugluu.mn

  • 20 July

    Жүжигчин Д.Шүүдэрцэцэг найз залуугаа танилцууллаа

     Үргэлжид л хэл амны бай болж байдаг мисс, залуу жүжигчин Д.Шүүдэрцэцэг өөрийн эзэмшлийн фэйсбүүк хуудаснаа энэ удаад найз залуугаа танилцуулжээ. Түүний нууц ноёнтон нь “The One” хамтлагийн ахлагч Б.Болдбаатар гэнэ. Дуучин, жүжигчин хоёртоо амжилт хүсье! Г.Сонор ugluu.mn

  • 19 July

    “Honeymoon”-ий Солонго жирэмсэн болжээ

    “Honeymoon” хамтлагийн дуучин, “Маск” продакшны жүжигчин Б.Солонго жирэмсэн болсон гэнэ. Олон залуусын харцыг унагаж явсан үзэсгэлэнт бүсгүй маань “Flash”-ын Бэбэг аав болгож томоожуулахаар шийдсэн бололтой. Хосууд үерхээд бараг гурван жил болох гэж байгаа бөгөөд тэдний хайр дурлалын баталгаа болж тун удахгүй бяцхан үр нь мэндлэх нь ээ… Хосууддаа аз жаргал хүсье!  Г.Сонор ugluu.mn

  • 18 July

    Николь Шерзингэр шинэ амрагтай болжээ

    “Формула-1”-ын алдарт нисгэгч Льюис Хэмилтоноос салаад сар ч болоогүй байгаа үзэсгэлэнт бүсгүй, дуучин Николь Шерзингэр шинэ дурлалтай учирчээ. Тэрээр саяхан болсон “X Factor” шоуны шүүгчдийн цугларалт дээр шинэ найз залуугаа авчирсан бололтой. Лондон хотноо болсон эл уулзалт дээр дуучин бүсгүй тус залуутай ихэд дотно байсан гэнэ. Одоогоор түүний шинэ амрагийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч царайлаг залуу болохыг нь бүгд зөвшөөрч байгаа …

  • 17 July

    Халаасандаа 1000 ам.доллартай явдаг Монгол бүсгүй

     “Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн мисс Г.Солонгын хэтэвчиндээ багадаа л 1000 ам.доллартой явдаг гэнэ. Чинээлэг эрхмүүдийн ч өдөр тутмын хэрэглээний мөнгөнөөс хэтэрсэн энэ их мөнгийг тэрээр хаанаас олдог нь сонирхолтой. Юутай ч тэрээр Арабын шах залуутай гэрлэж 10 жил хамт амьдарсан бөгөөд одоогоос 2,3 жилийн өмнө Араб нөхрөөсөө салж эх орондоо ирсэн ажээ. Сонирхуулахад, гайхалтай тансаг хэрэглээтэй …

  • 16 July

    С.Сэрчмаа нөхрөөсөө салахгүй хэмээн тас гүрийсээр

     Дуучин С.Сэрчмаа охиныхоо аав, Өвөрмонгол бизнесмэн Баяртаас албан ёсоор гэр бүлээ цуцлуулахаас татгалзаж байгаа гэнэ. Учир нь тэрээр  нөхрөөсөө салах юм бол охиноо авч чадахгүй, нөхрийнхөө эд хөрөнгөөс өчүүхэн хэсгийг ч хүртэх боломжгүй болох юм гэнэ. Тиймээс дуучин бүсгүй маань салахгүй хэмээн тас гүрийж байгаа аж. Харин нөхөр Баярт нь өмгөөлөгч хөлслөн авч, С.Сэрчмаагаас салах талаар шүүхэд өргөдөл өгөөд байгаа …

  • 16 July

    Солонгост, Монгол оюутан биеэ үнэлсэн хэргээр саатуулагджээ

     Спорт массаж хийдэг газруудад ажиллагч бүсгүйчүүд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр  биеэ үнэлж байна гэсэн  олон тооны  мэдээллийн дагуу Сөүл хотын Цагдаагийн төв газраас , өнгөрсөн 6 сарын 10-наас 7 сарын 10-ны өдрүүдэд  спорт массаж хийдэг газруудад эрчимтэй шалгалт хийсэн ажээ.  Энэхүү шалгалын үеэр тус улсад суралцахаар ирсэн боловч спорт массажны газарт өдрийн 60 мянган воноор  ажиллан биеэ үнэлдэг байсан Монгол оюутан бүсгүй …

  • 14 July

    Жүжигчин П.Эрдэнэзаан бүл нэмжээ

    Хошин урлагийнхан дундаа авьяаслагт тооцогддог “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан өчигдөр 3 килограмм 300 грамм охинтой болжээ. Энэ охин нь түүний дөрөв дэхь хүүхэд  нь юм байна. Ийнхүү авьяаслаг жүжигчин маань 4 хүүхдийн аав болж, өнөр өтгөн гэр бүлийн эзэн боллоо. П.Эрдэнэзааны  гэр бүлд сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

  • 10 July

    Монголын хамгийн баян хөтлөгч эмэгтэй

     Сүүлийн үед UBS телевизийн хөтлөгч, редактор Одгэрэлийг Монголын хамгийн баян хөтлөгч эмэгтэй гэх болжээ. Учр нь тэрээр нэг өмссөн даашинзаа барагтай л бол дахин өмсдөггүй бөгөөд амралтаа авах бүртээ өндөр хөгжилтэй улс орнууд, далайн орнуудаар зугаалж явдаг гэнэ. Тиймээс л хөтлөгч Одгэрэлийг хамгийн баян нь хэмээн тодорхойлоод байгаа ажээ. Г.Сонор ugluu.mn

  • 9 July

    Акбота: Салцан бол зайл л даа

    Эршүүд өвөрмөц хоолойтой дуучин Акбота, “Мотив” хамтлагийн Гамбаа нарыг эргэн нийлсэн гэсэн яриа гараад байсан билээ. Тэгвэл энэ бүгд худлаа бололтой. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.