Спорт массаж хийдэг газруудад ажиллагч бүсгүйчүүд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр биеэ үнэлж байна гэсэн олон тооны мэдээллийн дагуу Сөүл хотын Цагдаагийн төв газраас , өнгөрсөн 6 сарын 10-наас 7 сарын 10-ны өдрүүдэд спорт массаж хийдэг газруудад эрчимтэй шалгалт хийсэн ажээ.
Энэхүү шалгалын үеэр тус улсад суралцахаар ирсэн боловч спорт массажны газарт өдрийн 60 мянган воноор ажиллан биеэ үнэлдэг байсан Монгол оюутан бүсгүй А-г (28) саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Дунгчаг цагдаагийн хазраас мэдээллээ. Тэрээр Монгол улсын Улаанбаатар их сургуулийг төгсч 2007 онд Сөүл хотын нэгэн дээд сургуульд Солонгос хэлээр Мастерийн зэрэг хамгаалахаар ирж одоог хүртэл суралцаж байгаа нэгэн ажээ. Гэр орноос нь амьжиргааны мөнгө явуулахаа больсон тул их мөнгө амалсны дагуу спорт массажны газарт ажиллан биеэ үнэлж байсандаа харамсаж байна гэж хэлсэн түүнийг шинэ хуулийн дагуу, биеэ үнэлсэн хэргээр саатуулж эх оронд нь албадан буцаах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.
Солонгос улсад гадаадын 150 мянган оюутан суралцаж байгаа өнөө үед багагүй оюутнуудад хялбар аргаар амьжиргааны мөнгө олохоор буруу замд ордог хэдий ч өөрийн шударга хөдөлмөрөөр ажил хийдэг оюутнууд ч ихээхэн байдаг ажээ. Тухайлбал дээрх биеэ үнэлэгч Монгол бүсгүйтэй нутаг нэгт оюутан Т (28) л гэхэд хичээлийн бус цагаар өдөртөө 7 цаг орчим шөнийн дэлгүүрт ажиллан амьжиргааны мөнгөө олдог гэсэн байна.
эх сурвалж: mglradio.com