Шар мэдээ

December, 2013

  • 7 December

    Д.Болд: Энэ шагналыг буцааж өгсөн ч яалаа, байсан ч яалаа. Бидэнд үр өгөөжөө өгөөд байгаа зүйл биш

    Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Би дурламаар байна” дуу хулгайн дуу болж таарснаар түүнийг цахим ертөнцөд нилээд муулах хандлага гараад байгаа билээ. Дуучин залуу маань энэ бүхэнд өөрийгөө огт буруугүй DOZ интертайнментийн Дооёог буруутай хэмээн мэдэгдсэн бөгөөд ахиад л энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа дагалдагчидтайгаа санал бодлоо солилцжээ. Тодруулбал, Amgalanbaatar: Твитерээр хулгайн дуу, клип болж хангалттай нисэлдлээ. Тайлбар өгөөч Д.Болд оо. Dorjsuren …

  • 5 December

    Ц.Мянганбаярыг хилээр гарахыг хориглосон гэнэ

    Ц.Мянганбаярыг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж байгаа билээ. Тэгвэл түүнийг уг хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хориглоод байгаа гэнэ. Мөн Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан хэмээн сэжиглэгдэж буй хэрэг дээр нь нэмж Онги голыг бохирдуулсан хэмээн буруутгах үдэслэлэ үүсээд байгаа ажээ.

  • 5 December

    Япончуудаас туршилтад оруулж байсан Солонгос, Хятад, Монгол иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохыг шаарджээ

    Солонгосын Сонгшин дээд сургуулийн багш Со Кёнг Дэг , Япон улс 1930-аад онуудад хими, бактериологи , анагаах ухааны туршилтандаа  амьдаар нь ашиглаж  амь насыг хөнөөсөн  Солонгос, Хятад, Монгол  улсын 10 мянга гаруй иргэдийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйн  тэдэнд зохих нөхөн төлбөр олгохыг шаардсан зурагт хуудас гаргалаа.  Энэхүү зурагт хуудас “DO YOU KNOW ” гэсэн нэртэйгээр  Японы Ерөнхий сайд …

  • 4 December

    Өрөө төлөөгүй бүсгүйг шатааж, хороожээ

    Эрт дээр үеэс хуульгүйгээр шүүн шийтгэх ёс уламжлагдсаар ирсэн Төв Америкийн Гвантемал арлын улсад өрөө төлөөгүй эмэгтэйг амьдаар нь шатааж алсан хэрэг гарчээ. Бусдад өрөө төлөлгүй удсан эмэгтэйг Сан Хуан хотын 250 орчим иргэд хамтран урьдаас зохион байгуулж шатаасан бөгөөд эмэгтэйг шатаах явцдаа цагдаа хүчний байгууллагынханыг нэвтрүүлэхгүй байх хаалт хүртэл хийжээ. Өртэй эмэгтэйн гэрийг тэр чигт нь бүсэлж, чирч гарган …

  • 3 December

    “Би дурламаар байна” дууг Болд биш DOZ-ын Дооёо хулгайлжээ

    Төрийн Соёрхолт Д.Болд, залуу дуучин н.Хулан нарын хамтран дуулсан “Би дурламаар байна” дууг хулгайн дуу хэмээх шуугиан цахим ертөнцөөр дэгдээд байгаа билээ. Уг дууны ая нь Японы нэгэн хүүхэлдэйн киноны ая бөгөөд  клип нь ч мөн европын нэгэн дууны клипнээс санаа авсан ер нь тэр чигтээ л оюуны өмчийн хулгай. Төрийн соёрхолт дээр нь саяхан болж өндөрлөсөн “UBS Music Video …

  • 2 December

    Ким Духан буюу жүжигчин Ан Че Му Монголд барьцаалагдаж байсан гэв

    Солонгосын жүжигчин  Ан Че Му 3 жилийн өмнө Монголд хамгийн сүүлд очихдоо барьцаалагдаж байсан тухайгаа өнгөрсөн бямба гаригт /2013.11.30/ “SBS Повер ФМ” радиогийн нэгэн нэвтрүүлгийн ярилцлагад оролцож байхдаа  ярьжээ. Түүний хувьд 2003 онд гол дүрд нь тоглосон “Яиншидэ” драмагаараа Монгол үзэгчдийг байлдан дагуулж , түүнээс хойш жил бүр Монголд очиж тоглолт хийж байжээ. Түүнд нэгэн Монгол фэн нь 5 метр …

November, 2013

  • 29 November

    Ц.Оюунгэрэл сайд: Хэнтэй суух нь чамд хамаагүй

    Төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг томилохгүй байх тухай тууштай ярьж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн 30 гаруй жилд Монголын төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй 20 гаруй хүн алба хашиж байжээ. Улс орны баялагийг хяналтдаа авах, бэр, хүргэн буулгах, хатад, ноёд болгох замаар том гүрнүүд ингэж колончилдог” хэмээн жиргэжээ. Гэтэл үүний хариуд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл “Хүнийг …

  • 29 November

    Асашёорюү Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжилжээ

    Японы мэргэжлийн сумо бө­хийн 68 дахь их аварга Д.Даг­­­­вадорж “Петровис” ком­­­­­­­панийн Тө­лөөлөн удир­­­­дах зөв­­лөлийн дарга Ж.Оюун­­­­­­­­гэ­рэ­лийн хүү Б.Дөлгөө­нөөс 10 сая ам.доллар нэ­хэм­­жилсэн байна. Сүх­­баа­­тар дүүргийн нутаг дэвс­гэрт орших “VLVT” бааранд энэ сарын 1-ий шө­нө Д.Даг­ва­дорж, Б.Дөл­гөөн нар мар­галдсан. Улмаар их аваргын биед Б.Дөлгөөн мэсээр гэмтэл учруулж хамрыг нь муруйлган, хацрыг нь зүссэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ хэргийг …

  • 28 November

    “Алтай констрашн”-ы захирал шарга халзан морийг 60 саяар авчээ

    Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Шарын Мөнхбаясгалан /Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарын ах/ – ын шарга халзан морийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ /Алтай констракшны захирал/ 60 саяар худалдан авчээ. Түүний хувьд хурд нь тодорсон адуу авхаасаа илүү битүү адуу аваад, их наадмын дэвжээнээ гаргаж ирдэг хийморьтой аавын хүү. Алтан овоонд айрагдсан халзан азаргыг нь хүн авахгүй голоод үлдэхэд нь Бат-Эрдэнэ тод …

  • 28 November

    Цалингаа авахаар улангассан барилгачид, ахлагчаа бетонд цутгаж, алжээ

    ОХУ-ын Нижегород хотод нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын цагдаагийн ажилтнуудад энэ сарын 25-ны өдөр “шинээр баригдаж байсан барилгын суурийн хэсгээс бетонд цутгачихсан 33 настай эрэгтэй хүний цогцос олдлоо” хэмээх хүн амины хэргийн дуудлага ирсэн байна. Цагдаа нар дуудлагын дагуу очиж, хэргийн газарт үзлэг хийн цогцсыг шүүх эмнэлэг рхүү хүргүүлсэн аж. Одоогоор тус хүн амины хэрэг 10 хоногийн өмнө …

  • 28 November

    “Тэнгис” кино театрыг ирэх онд бүрэн хувьчилна

    “Тэнгис” кино театрыг ирэх 2014 он гармагц бүрэн хувьчилахаар төлөвлөсөн гэнэ. Тодруулбал, 34 хувь нь хотын захиргааны мэдэлд байдаг ашиг орлого сайтай тус кино театрыг ирэх жил хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан бөгөөд удахгүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх аж. Сонирхуулахад, кино театрын үлдсэн 66 хувийг УИХ-ын гишүүн С.Батболд, “АПУ”-гийн П.Батсайхан нар эзэмшдэг юм байна. Гэхдээ анх эл 66 …

  • 27 November

    “Монгол кино нэгтгэл” 40 гаруй сая төгрөгийн барилга байгууламжийг бүртгүүлээгүй байжээ

    “Монгол кино нэгтгэл”-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт оруулсан байна. Шалгалтаар “Монгол кино нэгтгэл” нь 40 гаруй сая төгрөгийн барилга байгууламжийг бүртгүүлээгүй байсан нь тогтоогдсон тул эдгээр нуусан хөрөнгөө бүртгэлд оруулах тухай мэдэгдлийг нэгтгэлийн удирдлагуудад өгчээ. Мөн хэд хэдэн тоног төхөөрөмж болон хадгалалтад зөрчил илэрч акт тогтоосон гэнэ. Байнга л төрөөс харж үздэггүй хэмээн гомдол мэдүүлж байдаг тус кино …

  • 27 November

    Найруулагч Н.Наранбаатарын гэргийдээ бэлэглэсэн 1,7 саяын цамц

    Өчигдөр орой Говь компаниас зохион байгуулсан “Cashmere night” үдэшлэгт манай урлаг соёлын алдартнууд болоод томоохон бизнес эрхлэгчид, загварынхан гээд хөрөнгө бэлтэй бүхэн хүрэлцэн иржээ. Энэ үеэр тус компаниас цорын ганц хувь үйлдвэрлэсэн, эрдэнийн шигтгээ бүхий ноолууран эмэгтэй цамцны дуудлага худалдаа зохион байгуулжээ. Тус цамцыг УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар хайртай гэргийдээ зориулан 1, 7 сая төгрөгөөр худалдан авч, бэлэглэсэн байна. Н.Наранбаатар найруулагчийн …

  • 27 November

    Кивигийн Укагийн анхны хайр

    Киви хамтлагийн ахлагч, дуучин, халуухан бүсгүй Укаг сонирхох залуус олон. Түүний найз залуутай эсэх нь маш нууц байдаг бөгөөд 30 гарсан хэдий ч хүнтэй гэрлэх нь битгий хэл найз залуу ч байхгүй ганц бие гунхаж яваа бүсгүйд санаархах залуус олон байх нь аргагүй биз. Тэгвэл шаргал үст бүсгүйн ахны хайр нь тус хамтлагийн “Чамд амжилт хүсэе” дууны клипэнд Укатай хос …

  • 26 November

    Дуучин Ану өөрийн нэрийн сүрчиг гаргана

    Урлагийнхан дотроо өөрийн боловсролд ихээхэнх анхаарал тавьдаг, менежмент сайтай гэгдэх дуучин Ану өөрийн нэрийн сүрчгийг худалдаанд гаргах гэж байгаа ажээ. Тэрээр энэхүү ажлаа маш удаан хугацааны турш бодож төлөвлөсний эцэст хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “АНУ” нэртэй сүрчигнийхээ тухай “Миний нэрийн энэ сүрчигийг түрхсэн бүсгүй үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байна. Ямар ч эр хүн “миний үнэрээр” сэргэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. …