Monthly Archives: May 2013

May, 2013

  • 23 May

    Гэр бүлийн үнэт зүйл ба хамтран амьдрагсад

    …Энэ ертөнцийн бүх л зүйл арга билгийн зохицолдоотой. Амьд биет бүхэн эсрэг хүйстнээ сонгож, өөрсдийн үр удмаа үлдээдэг. Мэдээж бодьгал бүхэн янз бүр хэдий ч эсрэг хүйстнээ хүсэмжлэх, түүн рүү тэмүүлэх, нөхцөлдөн зохицолдох зөн нь адил байдаг аж. Энэ бол байгалийн шалгарал, энэ ертөнцийн жам юм. Хүмүүс бид ухамсрынхаа ачаар энэ зөнт үйлдэлдээ бусад адгуусан амьтдаас арай л өөр хандлагатай. …

  • 23 May

    “Америкийн бүжгийн одод” Монголд ирнэ

    Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургаадугаар сарын 13, 14-нд дэлхийд алдартай Нью-Йоркийн балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт тоглогдохоор болжээ. Нью-Йоркийн балетын компанийг 1948 онд  Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар байгуулж байжээ. Энэ компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй, урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн …

  • 23 May

    Сүүн дэх кальци л хүний биед хамгийн сайн шингэдэг

     Амны цангааг хамгийн сайн тайлахын сацуу бие мах бодид хэрэгтэй эрдсийг өгдөг шингэнүүдийг нэрлэж байна. Сүү: Сүүнд ихээр агуулагддаг кальци нь бусад төрлийн ямар ч кальциас илүү буюу 97 хувь нь хүний биед шингэдэг. Мөн тэжээллэг бодис тослог ихтэй тул амны цангаа сайн тайлдаг байна. Какао: какао болон халуун шоколадны найрлага дахь Антиоксидант нь бие махбодын хөгшрөлтийг удаашруулж, зүрх судасны …

  • 23 May

    Хөлийн голын хөндийд “V цахилгаан станц’’-ыг барина

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга V цахилгаан станц барих газрын байршлыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Ургах наран” хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд байрлах Хөлийн голын хөндийд байгуулах захирамж гаргасан билээ. Захирамжийн дагуу нийтдээ 43 га газрыг “Улаанбаатар V цахилгаан станц’’-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгожээ. Улаанбаатар …

  • 23 May

    “УЛААНБААТАР” ЧУУЛГА ХҮҮХЭД, БАГАЧУУДДАА БАГЦ БЭЛЭГ БАРЬЖ БАЙНА

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар”  чуулгын уран бүтээлчид  бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно. Хүүхэд багачууддаа зориулж, …

  • 23 May

    ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч айлчилна

     ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Мөн өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа эрхэм зочинд бараалхана. ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч ноён Эдуард Освальдын айлчлалынхаа хүрээнд …

  • 23 May

    Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Австри улстай хамтран ажиллана

    Эрчим хүчний сайд М.Сономпил Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын сайд Рэйнхолд Митэрлэйнэрийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.  Хоёр улсын сайд нар өнөөдөр уулзаж Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ярилцлаа. Австрийн сайд өөрийн улсын эдийн засгийн байдлын талаар танилцуулж хоёр орны найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх төсөл …

  • 23 May

    Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлно

    Хууль сахиулахын их сургуулиас санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдвээр зохион байгуулагдаж байгаа олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилт дэвшүүлсэн. Сүүлийн …

  • 23 May

    Хамгийн сайхан бүсгүй Гвинет Пэлтроу 2000 доллараар биеэ үнэлжээ

     Холливуудын хамгийн сайхан бүсгүйтэй 2000 ам.доллар байхад л нэг өдөр болзох боломжтой. Учир нь “People”  сэтгүүлийн хамгийн сайхан бүсгүйгээр шалгарсан жүжигчин Гвинет Пэлтроу “Groupon” сайтад өөртэй нь өдрийн 2000 ам.доллар төлөөд л болзож болох тухай мэдээлсэн байна. Нэг ёсондоо жүжигчин бүсгүй өөрийгөө 2000 ам.доллараар үнэлсэн гэхэд болох юм. Тэрээр болзооны хөтөлбөрөө хүртэл гаргасан бөгөөд болзоонд Нью-Йорк хотоор аялах, Хилтон буудал …

  • 23 May

    Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан зуны гурван сар ажиллахгүй

    Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллахгүй бөгөөд мөн өчигдөрөөс эхлэн ном гэрээр олгохоо зогсоосон байна. Учир нь номын сангийн байранд их засвар хийх болсонтой холбогдуулан ийм арга хэмжээ авчээ. Тус номын сан 1980 онд ашиглалтад орсноос нь хойш ганц ч их засвар хийгдээгүй аж. Тиймээс засварын ажил хийгдэх бөгөөд энэ жил засварын ажилд …