Monthly Archives: May 2013

May, 2013

  • 29 May

    Элчин сайд Б.Даваадорж эхнэрээ Берлин дэх “МИАТ”-ийн салбарт 3500 еврогийн цалинтай ажиллуулдаг

     ХБНГУ-д суугаа Онц бө­гөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой хол­боотой асууд­­лыг бид өмнөх дугаартаа мэдээл­сэн. Уг мэдээлэлд Герман улсын хуульд зааснаар 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ хийгдвэл шалгадаг. Гэтэл манай улсаас Герман улсад Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро та­ван удаагийн үйлдлээр ор­сон тул тус улсын хууль хя­налтынхныг эл үйлд­лийг шалгахад хүргэсэн хэмээн дурдсан. Б.Даваадорж гэж хэн …

  • 29 May

    Улаанбаатарт 20 хэм дулаан

    Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.  Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд …

  • 29 May

    Хөхөгчин хонь өдөр

    Билгийн тооллын 20. Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан …

  • 28 May

    Б.Цогтгэрэлийг шүүнэ

     МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад буй юм. Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан юм. Түүнийг …

  • 28 May

    Бохирын хоолойд гацсан нярайг гаргажээ

    БНХАу-ын Зэжианг мужын нэгэн хорооллын орон сууцны бохирын хоолойд гацсан нярайг аврах багийнхан болон эмч нар хамтран гаргаж авчжээ. Хүүгийн бие одоо маш сайн байгаа аж. Харамсалтай нь хүүгийн эцэг эх гэх хүн огт ирэхгүй байгаа гэнэ. Тиймээс цагдаа нар хүүхдийн ээж болон аавыг тогтоох ажилд гарсан байна. Магадгүй хүүг хэн ч хайж ирэхгүй байгаа тул нярайн амь насыг хороохоор …

  • 28 May

    Олон хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина

     УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонслоо. Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, “Нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал төдийлөн өсөөгүй бөгөөд зөвхөн инфляцийн түвшин, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн нь эмзэг хэсэгт хэрэглэсэн халамжийн зардлыг тухайн үеүүдэд бага зэрэг өсгөж харагдуулж …

  • 28 May

    Хөдөө аж ахуйн бирж анх удаа тэмээний ноос арилжаалжээ

     Хөдөө аж ахуйн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаа амжилттай явагдаж, нийт 44 992 богц /1 богц нь 10 кг/ ноолуур 25.2 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Өнгөрсөн долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 564 937 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 563 735 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 556 318 төгрөг, цагаан ноолуур 1 богц нь 560 000 төгрөгийн дундаж …

  • 28 May

    “Улаанбаатар хотын хөрсний бохирдолт”-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг болно

     Маргааш /05.29/ өглөө 09 цагт “Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна.  Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа болон бусад албаны хүмүүс  оролцоно. Хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд болно.

  • 28 May

    Ходоодны үрэвсэл буюу гастрит

     Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж  байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж. Ерөнхий Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс …

  • 28 May

    Мэргэжлийн чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан зарлагдлаа

     Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын IV уралдааны товыг өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-наас зарлалаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын …

  • 28 May

    Монгол улсын хамгийн анхны алдарт “Тэмээ уяач”

     Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын  холбооноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн Улсын сайн малчин Ц.Шинэнд Монгол Улсын алдарт уяач цол тэмдэг гардуулжээ. Ийнхүү Монгол улсад анх удаа тэмээчин хүн алдарт уяач болсон байна. Алдарт уяач Ц.Шинэнгийн уяж сойсон хурдан тэмээ нь улсын болон бүсийн наадамд зургаан удаа түрүүлж, зургаан удаа айрагджээ.

  • 28 May

    Баавар нарыг маргааш шүүнэ

     “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар нарын дөрвөн хүнд холбогдох  хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  шүүх хурал маргааш 08:30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болохоор товлогджээ.  Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж юм. Дээрх шүүх  хурал өнгөрсөн гуравдугаар сард болохоор товлогдсон ч  түр саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар …

  • 28 May

    Дарханд гарсан аймшигт аллагын ганц гэрч нас баржээ

     Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийн ганц гэрч болох 58 настай О өчигдөр орой эмнэлэгт нас барсан гэнэ. Учир нь хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж талийгаачийг амьсгаатай байгааг мэдээд яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэж, улмаар эмч нар түүнд хагалгаа хийгээд байсан аж. Харамсалтай нь хохирогч …

  • 28 May

    Шатдаг занарыг газрын гүнд боловсруулах технологи ашиглана

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компанийнхан шатдаг занараас бензин, онгоцны түлш, дизель түлш гаргах боломжтой тухай мэдээлэл хийв. Дээрх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонссон нь, Засгийн газраас удахгүй Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болсонтой холбоотой аж. Тус төсөлд шатдаг занарын тухай цоо шинэ зохицуулалтыг тусгаад …