Нийгэмд буй ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үүсэж буй үр дагаваруудыг ил тод харуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачлан Азийн хөгжлийн сан, USAID болон Номин Холдинг ХХК-ны дэмжлэгтэйгээр “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд оролцогчид зургаа гар утас, мэргэжлийн аппарат гээд ямар ч төрлийн техник хэрэгслээр авах боломжтой аж. Гэрэл …
Monthly Archives: October 2013
October, 2013
-
23 October
Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
Өнгөрсөн даваа гаригийн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хоносон бол өнгөрсөн шөнө мөн Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилжээ. Шуурганы улмаас Өмнөговь аймагт мал осгосон, малчид сураггүй болсон дуудлага сум бүрээс ирж, аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг одоо ч үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс өчигдөр 18.00 цагийн байдлаар Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг …
-
23 October
Хоёр хоногийн цочир хүйтрэлээс болж хурга ишиг осгож үхсэн байна
Сүүлийн хоёр хоногт төвийн бүс нутгаар цочир хүйтэрлээ. Тэгвэл хоёр хоногийн цочир хүйтэрлээс болж Аржанчивлангаас мал тууварлан явж байсан иргэний 48 толгой хурга, ишиг осгож хорогдсон байна. Нийслэлийн Онцгой байдлын алба мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
23 October
Цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов
Өнөөдөр хуралдах байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов. Иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдпын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж улмаар уг асуудлыг хуралдаанд танилцуулах байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул энэхүү хуралдааныг хойшлуулав. Дээрх маргааныг хянан шийдвэрлэх хуралдааны товыг жич зарлана гэжҮндсэн …
-
23 October
Өнөөдөр 15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
Өнөөдөр 15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон …
-
23 October
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон
Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ. Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын …
-
23 October
Нийслэлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах удирдах хороо байгуулагдлаа
Нийслэлийн Засаг дарга “Удирдах хороо байгуулах тухай” А/955 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлах, 2014-2021 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын удирдах хороог байгууллаа. Тус хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч …
-
23 October
Ховд аймгийн ХДТ-ын бүжигчин залууд сэтгэлийн дэм хайрлаарай
Миний бие Д.Отгонбаяр 1983 оны 12 сарын 17нд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн ХДТ-д бүжигчнээр 11 жил тасралтгүй ажилласан. Ажилдаа дуртай мэргэжилдээ хайртай. Ажлаа хийж байгаад 2010 оны 7 сараас хөл мэдээ алдаж эхэлсэн. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад онош тодорхойгүй байсан учир 9-р сард Улаанбаатар хотод очиж “Сонгдо” эмнэлэгт оношлуулсан. Нурууны 1,3-р дискэд …
-
23 October
Өнөөдөр болох үйл явдлын мэдээ
11:00 цагт ШУА-ын хүрээлэнгийн 1-р байранд /офицерт/ “Ардын аман зохиол, үлгэр, туульсын гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх” төслийн нээлт болно. Холбогдох утас: 88008075 11:00 цагаас “Чингэлтэй дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” МҮЭСТО-нд болно. Холбогдох утас: 99086365 11:00 цагаас сүүлийн үеийн хяналт шалгалтуудын талаар хэвлэлийн бага хурал ШӨХТГ-ийн хурлын зааланд эхлэнэ. Холбогдох утас: 91021020 11:00 цагаас Нийслэлийн 374 жилийн ойн …
-
23 October
Рианна тохиромжгүй зураг авахуулснаасаа болж Абу Даби хотоос хөөгджээ
Өдгөө 25 настай дэлхийн хэмжээний поп од Рианна Абу Даби хот дахь Лалын Их сүмийн урд зөвшөөрөлгүй зураг авахуулснаасаа болж хотыг орхих болжээ. Тэрээр шүхэрчнийх шиг хар өнгийн хувцас өмсөн толгойдоо алчуур зүүж сүмийн эргэн тойронд даруулсан зургаа өөрийн инстаграм болон твиттер хуудсандаа нийтлэсэн юм. Үүний дараагаар лалын төв сүмийн Шейх Заед “Тэр сүмийн гадна тохиромжгүй зураг авахуулсан тул хотыг …
-
23 October
10-р сарын 22-нд 12 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүсэн. Энэ оны 10-р сарын 22-ны байдлаар нийт 12 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …
-
23 October
“Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолт өнөөдөр болно
Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолт “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр энэ сарын 23, 24-нд буюу өнөөдөр маргааш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт болох гэж байна. Mongolian pop opera “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цөөнгүй уран бүтээлийг дуунд дуртай дуучин Монгол түмэндээ толилуулсан байна. Тодруулбал МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин …
-
23 October
Хятадад утасгүй гэрлэн интернет “Li-Fi”-ыг холбох туршилт явууллаа
Шинэ технологи «Li-Fi» -ийг ашиглах талаар хятадын эрдэмтдийн туршилт амжилттай болсон нь интернет хэрэглэгчид интернетийн сүлжээнд гэрэлтүүлэх төхөөрөмжийн тусламжтайгаар холбогдож болохыг харуулжээ. Энэ тухай өнгөрсөн пүрэв гаригт Синьхуа агентлаг мэдээлсэн байна. «Лай-фай»-ийн үйлчлэх зарчим нь утасгүй технологи «Wi-Fi» шиг радио долгионоор биш гэрлийн цацрагийн тусламжтайгаар тоон мэдээлэл дамжуулах дээр үндэслэгджээ. Үүний тулд ердийн 1Вт-ын гэрлэн диодтай чийдэнд микрочипийг суулган, гэрэл …
-
23 October
Усан цэргийн зэвсгийн олон улсын үзэсгэлэн Өмнөд Солонгост нээгджээ
Хоёр жилд нэг удаа зохиогддог “Усан цэргийн аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн” Өмнөд Солонгосын Пусан хотод өчигдөр нээгджээ. Үзэсгэлэнд 55 орны 1590 компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд усан цэргийн зэвсгийн цоо шинэ систем болон шинэ загварын онгоцуудыг үзүүлэх юм байна. Мөн эл хүрээнд дэлхийн 20 улсын төлөөлөгчид Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрүүд, түүний дотор Daewoo Shipbuilding & Marine …
-
23 October
Төмөрлөгийн үйлдвэрлэлд “Чингис бонд”-оос 50 сая ам.доллар зарцуулна
Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гангийн үйлдвэр, зэс хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ. Засгийн газраас төмөрлөгийн үйлдвэрийн салбар, тэр дундаа төмрийн баяжмал үйлдвэрлэл болон барилгын арматур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ын хөрөнгөөс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл