Monthly Archives: October 2013

October, 2013

  • 24 October

    Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

    Төрийн ордны “А” танхимд явагдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг байнгын хорооний гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Тиймээс тус хуулийн төсдийг хууль санаачлагчид буцаан хүргүүлэхээр болсон байна. Харин Засийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэхийг дэмжжээ.

  • 24 October

    “Мах маркет” энэ сарын 29 нд 50 тонн мах махан бүтээгдхүүнээ 30 хувийн хямдралтай үнээр борлуулна

    Мах маркет компани энэ сарын 29-ний өдөр “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” сэдэвт худалдаа зохион байгуулахаар болжээ.  Тус арга хэмжээнийхээ үеэр  “Мах маркет” компани  50 тонн мах махан бүтээгдхүүнээ таван цэгт 30 хувийн хямдралтай үнээр борлуулах гэнэ.  Ингэхдээ амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд зориулж хотын захаар худалдахаар зэхэж байгаа юм байна. Ugluu.mn  

  • 24 October

    Засаг дарга нар ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН сургалтад хамрагдана

     Монгол улсын нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны хооронд хоёр өдрийн турш Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдана. Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд …

  • 24 October

    “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” байгуулна

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/963 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ. Үүнтэй холбогдуулан 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  хийгдсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний …

  • 24 October

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Леонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд болсон энэ уулзалтад хоёр орны төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэл …

  • 24 October

    Уул уурхайн технологийг аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулж сурахыг сануулав

    Герман-Монголын уул уур­хайн салбар дахь хөдөл­мөрийн аюулгүй ажил­лагаа, эрүүл ахуйн хурал өчигдөр эхэллээ. Хур­лаар хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьд­чилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр ху­ралдаж байна. Энэхүү ху­ралд Монгол, Германы төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон саналаа солилцож байгаа юм. Хө­дөл­­мөрийн аюулгүй бай­дал, эрүүл ахуйн менеж­ментийн салбар хуралдаанд Германы CBM компанийн мэргэжилтэн Томас Траппе илтгэл тавьсан. Түүний …

  • 24 October

    Палестинийн 16 настай эмэгтэй сайдыг заналхийлжээ

     Палестинийн Башер Отман өнөө цагийн хамгийн залуу улс­төрч эмэгтэйгээр нэрлэгджээ. Тэр­бээр 16 настай хэдий ч Палес­тинийн дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байна. Башер Отман 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан гэнэ. Палес­тинийн улстөрчдийн үзэж буй­гаар Отман нь бүс ну­таг­таа хамгийн боловсролтой эмэг­тэй бөгөөд наснаасаа урьтаж сур­гуулиа дүүргэжээ. Гэвч түү­нийг заналхийлэгч ара­бын үнд­сэрхэг үзэлтнүүд …

  • 24 October

    500 хүүхэлдэйн хүүхэдтэй эмэгтэй

    Нэмэх размерт модель Мерлин Мэнсфилд хэмээх эмэгтэй жинхэнэ хүүхэд шиг 500 хүүхэлдэйний хамт амьдардаг гэнэ. Тэрээр дөнгөж төрсөн нярайгаас эхлүүлээд өсвөр насны хүүхдийн хэмжээтэй хүүхэлдэйнүүдтэй бөгөөд тэдэндээ бүгдэд нь нэр өгч, байнга анхаарал тавин усанд оруулж, дэлгүүрээс хувцас худалдан авч өгдөг байна. Тэд орилж чарлалдахгүй, өвдөхгүй, бие засахгүй нь маш амар байдаг ажээ.

  • 24 October

    Азийн Охидын Эрхийн Шагналт М.Цэрэнбалжирийн монолог

    Азийн Охидын Эрхийн Шагналыг хүртсэн М.Цэрэнбалжир өөрийн зүрх сэтгэлээс урган төрсөн Хүлээлт монологийг Азийн охидын чуулганд уншиж танилцуулжээ. М.Цэрэнбалжир нь Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төвийн гишүүн юм.

  • 24 October

    Ховд аймгийн уяачид зүүн бүсийн аймгуудад очин туршлага судлажээ

    “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-аас санаачлан зохион байгуулсан “ХОВД АЙМГИЙН УЯАЧДЫН ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ХИЙХ ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ” 2013 оны 9-р сарын 26-аас 2013 оны 10-р сарын 10-ны хооронд амжилттай  зохион байгуулжээ. Эл аялалын хүрээнд: -Эх орныхоо түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах ,төрийн тахилгат Алтан овоо болон Монгол түмний хурдан морьны шүтээн цогцолбортой танилцаж хүндэтгэл үзүүлэх. -Төвийн болон зүүн …

  • 24 October

    УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар: 2013 оны төсвийн тодотголоор 265 төслийг хасна

    МУ-ын Ерөнхий сайд З.Энхболд авилагатай төсөл орж ирж байна  хэмээн өмнөх хуралдаануудад хатуухан  шүүмжилж байсан тэгвэл 2013 оны УИХ-ын чуулганд төсвийн тодотголоор орж ирсэн нэлээн хэдэн төслийг хасахаар болсон байна.  Тодруулбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр 2013 оны төсвийн тодотголоор нийт 265 төслийг хасах гэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс хасагдаж байгаа төслүүдийн шалтгааныг тогтоож, “авлигажсан” байсан эсэхийг нь шалгуулахаар Үндэсний …

  • 24 October

    Н.Адъяа: Охин татгалзсаны улмаас өнөөх хятад охиныг нутгийн гүнд аваачаад зарчихсан байгаа юм

    Монголын Үндэсний ТВ-ийн “Хурд”  агентлагийн “Онцлох сэдэв”-ийн ээлжит дугаарын эл   ярилцлага өөрийн эрхгүй  олны анхааралд хүргэх ёстой сэдэв байсан тул орууллаа. Нэвтрүүлгийн  энэ удаагийн зочноор ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцож байна. Дашрамд дуулгахад бид “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг энэ дугаараас эхлэн www.mnb.mn сайтаар дамжуулан унших хэлбэрт оруулан,  сонсогч уншигч танд хүргэж байхаар боллоо. Монгол охиныг бүтэн долоо хоног харанхуй  …

  • 24 October

    Жүжигчин Цоомоогийн хуримын аялал үргэлжилсээр

    ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаяр энэ сарын 12-ны бэлэгт сайн өдөр Өлзийсайхан гэх бүсгүйтэй  нижгэр хуримаа хийсэн билээ. Тэрбээр хуримын үеэрээ эхнэртэй 247 ширхэг улаан сарнай бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлсэн. Түүний хуримд урлаг, соёл, спортын олон алдартан ирсэн бөгөөд хамгийн сонирхолтой, сайхан хурим болсон. Хосууд маань хуримын дараа  бал сарынхаа аялалыг Бали  өнгөрүүлэхээр явсан. Тэдний амралт үзэсгэлэнт бали …