Monthly Archives: October 2013

October, 2013

  • 25 October

    Уильям, Кейт нар хүүгийнхээ 3 сартай зургийг олонд дэлгэлээ

    Кембрижийн гүнгийн хатан Кейт Миддлтон болон түүний нөхөр ханхүү Уильям нар өнгөрсөн 7-р сарын 23-ны өдөр угсаа залгамжлагч хүүтэй болсон билээ. Тэд хүүдээ Жорж Александр Луи хэмээх нэр өгсөн юм. Тэгвэл хосууд хүүгээ мэндэлснээс яг гурван сарын дараа буюу энэ сарын 23-ны өдөр хүү болон гэр бүлийнхнийхээ шинэ зургийг авахуулсан байна. Хатан хааны гэр бүлийн зургийг гэрэл зурагчин Жэсон Белл авчээ.

  • 25 October

    Тайванийн хууль сахиулагчид Samsung –д торгууль ногдуулжээ

    Тайванийн хууль сахиулагчид ухаалаг гар утасны зах зээлд ноёрхож байгаа компаниудын нэг болох “Samsung Electronics” торгууль ногдууллаа.  Тодруулбал Тайванийн Худалдааны Комисс Samsung –ийн удирдлагууд өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнүүдийг шүүмжлүүлэхийн тулд хүмүүст мөнгө төлсөн хэмээн үзэж тус компанийг 340 мянган ам.доллараар торгохоор шийдсэн байна. Мөн Хятадын зах зээлд  Samsung –ийн “Galaxy S3” болон  “Note2” зэрэг гар утаснууд эвдрэлтэй, алдаатай чипүүдээс болж ажиллахгүй байгаа …

  • 25 October

    Францын Гадаад хэргийн сайд болон Канадын Амбан захирагчийн айлчлал эхэлж байна

    Францын Гадаад хэргийн сайд айлчилна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын  Монгол Улсад  хийх албан ёсны хоёр хоногийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Монгол Улс, Франц улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон ч үүнээс хойшхи хугацаанд өндөр хэмжээний айлчлал тийм олон байгаагүй юм байна. Энэ удаагийн айлчлал нь тус улсаас Монгол Улсад …

  • 25 October

    УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болно

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагджээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухайд: 1. “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан …

  • 25 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    MN мэдээллийн төвд  – 11.00 цагт Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо” ТББ-аас “Ардчиллыг хувьчлах эрхгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. – 11.30 цагт Төмөр замын инженерүүд шинэ төмөр замын асуудлаар мэдээлэл хийнэ. Бусад – МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал 09.30-10.20 цагт хуралдаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам, замын байгууламж, гүүрийн барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. – 9.30-11.00 цагт Хангарьд ордны …

  • 25 October

    “Женко” клуб АНУ-д салбараа нээжээ

    МЖБХ-ы ерөнхийлөгч Х.Баттулгын 1994 онд байгуулж байсан “Женко” клуб АНУ-ын Калифорни мужийн Беркле хотноо өөрийн салбараа нээжээ. Тус клубийн захирал, МЖБХ-ы ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэг бүхий батламжийг самбо болон жиужицу бөхийн дэлхийн аварга, жүдогийн ОУХМ Б.Арвин-Эрдэнэ АНУ-ын нэрт дасгалжуулагч, тулааны спортын хар бүст Дэвид Калханд гардуулснаар салбар клуб үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн байна. Нээлтийн ажиллагаанд клубийн анхны гиш үүд болох …

  • 25 October

    Хүүхдүүд цахилгаан, дулаан, хэрэглээний усаа хэмнэж сурна

    Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг 10-р сарын 25-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулахаар боллоо. Аяллын  нь  оюутан сурагчдад тэдний …

  • 25 October

    Монгол угсаатны хувцас загвар болон хөөмийн уралдаан Буриадад болно

    «Торгон зам» угсаатны загвар болон «Газрын амьсгаа» хэмээх хөөмийн мастеруудын уралдаан 11-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Буриад улсад болно. Угсаатны загварын уралдааны үндсэн сэдэв энэ онд үндэсний хувцас, угсаатны сэдвийг орчин үеийн хувцас загварт нэгтгэх явдал ажээ. Энэ уралдаан Буриад улсад 4 дэх удаагаа, харин хөөмийчдийн уралдаан 6 дахь удаагаа явагдаж байгаа юм байна. Уралдааны сонгон шалгаруулалт 11-р сарын 12-нд, …

  • 25 October

    Жүжигчин Ха Чи Вон Холливүүдийн кинонд тоглоно

    Солонгосын нэрт жүжигчин Ха Чи Вон (35) Холливүүдийн кинонд тоглохоор  болжээ. Ингэснээр тэрээр Солонгос жүжигчдийн дундаас Америкийн кино зах зээлд нэвтэрсэн 6 дахь жүжигчин болох бөгөөд одоогоор гол дүрд нь тоглож байгаа  MBC телевизийн олон ангит киногоо дуусгаад  Холливүүд рүү мордох болно гэжээ. Жүжигчин Ха Чи Вонтой гэрээ байгуулсан “United Talent Agency”  нь  Harrison Ford  , Celine Dion ,  Anthony Hopkins …

  • 25 October

    Ерөнхий сайд, БНХАУ-д жишиг болсон зарим газартай танилцлаа

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг Леонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн …

  • 25 October

    Хөх хулгана өдөр

    Билгийн тооллын 21. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь …

  • 25 October

    Улаанбаатарт 7 хэм дулаан

    2013 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 7-12 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, …

  • 24 October

    Хөрш бүсгүйн “амт” /эротик өгүүллэг/ +18

    Наранболд гэртээ хийх ажилгүй гиюүрч суутал хонх дуугарах нь тэр. Тэрбээр залхуурсан аястай хаалга нээвэл огт танихгүй, бас туйлын үзәсгэлэнтэй бүсгүй өмнөөс нь инээмсэглэн зогсож байх нь тэр. Бүсгүй “Танайд давс бәйхгүй биз” хэмээн асуув. Наранболд түүнийг явуулахгүй байхын түүс болж байсан тул “Би үзээдэхье, та сууж бай” гэхэд бүсгүй эргэлзэж тээнэгэлзсэнгүй шууд дотогш орон гал тогооны өрөөнд нь морилов. …