Yearly Archives: 2013

July, 2013

  • 20 July

    “Харанга, Никинтон”-ыхон Хятадын рок наадамд оролцож байна

       Монголын амьд хөгжимийн хамтлагуудын анхдагч “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан БНХАУ-д болж “Woodstock” маягийн рок наадамд оролцож байгаа ажээ. Уг наадам нь өчигдөр эхэлсэн бөгөөд гурван хоногийн турш үргэлжилдэг юм байна. Г.Сонор ugluu.mn

  • 20 July

    Олон улсын шаврын наадам эхэллээ

    Жил бүрийн зуны халуун өдрүүдэд Чүнгнам , Бурёнг , Дэжон далайн эрэг дээр  (충남 보령 대천해수욕장)  Олон улсын Шаврын наадам 10 хоногийн турш нээгддэг бөгөөд 16 дах удаагийн  энэ жилийн наадам өчигдөр нээгджээ.  Ирэх 28-ны өдөр дуусах уг наадамд гадаад, дотоодын 1 сая жуулчид ирж  60 нэр төрлийн уралдаан тэмцээн , хөгжилтэй тоглоом , шавраар урлах , төрөл бүрийн өнгөтэй …

  • 20 July

    “Монгол –Германы технологийн дээд сургууль”-ийн бүртгэл эхэлжээ

     Монголд анх удаагаа Монгол – Герман хоёр улсын хамтарсан “Монгол-Германы технологийн дээд сургууль”-ийг байгуулагдаж байгаа билээ. Тус сургууль  ирэх намраас үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаатай холботойгоор бэлтгэл ангидаа элсэлт авахаар албан ёсоор бүртгэж эхлэсэн байна.Бүртгүүлэгчид 2013, 2012 онд ЭЕШ өгсөн бүрэн дунд сургуулийн төгсөгчид, их дээд сургуулийн оюутнууд, үндэслэлтэй шалтгаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд бүртгүүлэх боломжтой ажээ. Дашрамд дуулгахад, “Монгол-Германы …

  • 20 July

    Өнөөдөр “Дээлтэй Монгол”-чууд Гиннест бүртгүүлэх боломжтой

    Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг  дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн Хүннү гүрний үеийн дээлний загвараас эхлээд орчин үеийн үндэсний дээлний …

  • 20 July

    Шинэ цэвэрлэх байгууламж барих бэлтгэл ажлыг энэ онд хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинэ цэвэрлэх байгууламж барих тухай” А/662 тоот захирамж гаргалаа. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс төслийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан дуусгахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнэд даалгажээ. …

  • 20 July

    Өрнийн зурхай

    Арслан: Тусламжийн гараа сунгах өдөр. Цаг хугацаа өнгөрөх тусам орон зайн мэдрэмж тань тогтворжино. Одоо та ертөнцийн яг хаана байна гэдгээ мэдэх болсон учир жижиг зүйлсийг ч үл тоолгүй бүхнийг нарийн тооцоол. Одоо байгаа газраасаа урагшлах арга замыг эрж хай. Хувийн санхүүдээ илүү анхаарал хандуул. Ангараг гараг танд ирэх долоо хоногт шаардлагагүй өөрчлөлтүүд гарахыг сануулж байна. Найз тань таниас дэмжлэг хүсэх …

  • 20 July

    Улаанбаатарт 27 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан …

  • 20 July

    Улаагчин гахай өдөр

    Билгийн тооллын 12. Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим …

  • 19 July

    Бидний анхны шөнө

       Хоёрхон хоногийн дараа л чи минь нисээд ирнэ. Энэ тухай бодмогц миний зүрх цээжиндээ багтахгүй түг түг дэлсдэгийг чи минь мэддэг ч болоосой. Тун удахгүй би чамайгаа тэвэрч үнсэх болно. Өдөр болгон, цаг мөч бүр бидний уулзалтын талаар, юу болж өрнөх бол, чи минь надад юу гэж хэлэх бол гэдгийг төсөөлөн сууна. Арай гэж энэ гайхамшигт өдөр ирж би …

  • 19 July

    Н.Энхбаярын аав Намбарын биеийн байдал муудаж, II эмнэлэгт хэвтлээ

      МАХН-ын дарга Н.Энхбаяр болон аав Намбарын гэрт АТГ-аас хоёр хоногийн өмнө нэгжлэг хийсэн. АТГ-аас Н.Энхбаярын ар гэрт нэгжлэг, шалгалт хийснээс үүдэн аав Намбарынх нь биеийн байдал муудаж, өнөөдөр Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгджээ. МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнээр Намбарын зүрхний хэм алдагдаж, цусны даралтад эрс өөрчлөлт гарч бие нь муудсан байна. Гэрт нь нэгжлэг хийсэн тэр өдөр Намбар 80 …

  • 19 July

    Хятад руу 6,2 кг алт гаргахыг завджээ

     Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг орчим алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Алтыг галт тэрэгний далд эд ангид нуусан …

  • 19 July

    “Монгол наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлэхээр боллоо

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун  танилцууллаа. Баяр наадам зохион байгуулах 9 салбар хороонд нийтдээ 175 хүн ажиллаж, баяр …