Yearly Archives: 2013

June, 2013

  • 24 June

    Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо хуралдана

     Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон Төрийн ордонд хуралдах гэж байна. Хуралдаан Ерөнхий сайдын өрөөнд болох юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  хуралд оролцож, наадмын бэлтгэл ажил болон төсвийн зарцуулалтын талаар  мэдээлэл сонсоно. Мөн наадмын өмнө дуусгах бүтээн байгуулалт болоод жуулчдыг хэрхэн ая тухтай байлгах асуудлаар ч ярилцах юм байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Айргийг ам дамжуулан уух хэрэггүй

     Гэдэсний халдварт өвчнийг хүний нүдэнд үл үзэгдэгч бичил биетэн болох олон төрлийн вирүс, нян, эгэл биетүүд үүсгэдэг аж. Энэ өвчний халдварыг үүсгэгч нь хоол боловсруулах замаар хүний биед орж улмаар өтгөн, шингэнээр гадаад орчинд ялгаран гарч бохир гap, хоол хүнс, ялаа, шавьж, бохирдсон ус, хөрс, эд юмсаар дамжин эрүүл хүнд халдварлаж өвчин үүсгэдэг байна. Гэдэсний халдварт өвчин буюу бохир гарын …

  • 24 June

    Сүүлийн үед хийгдээд буй “наймаанууд”

    Сүүлийн үед хийгдээд буй наймаануудыг та бүхэнд толилуулж байна Шинэхэн дасгалжуулагчтай болоод удаагүй байгаа Roma-чууд Mattia Destro-г жинхэллээ . Destro өнгөрсөн улирал нийслэлийн багт Genoa клубээс зээлээр тоглохдоо 26 тоглолтонд оролцож 11 гоол оруулсан бөгөөд түүний төлөө Roma клуб 4.5 сая еврог төлжээ Английн алдарт Liverpool клуб Испанийн Sevilla клубээс Luis Alberto Romero гэх довтлогчыг 6.8 сая еврогоор худалдаж авсан …

  • 24 June

    Баянзүрхчүүд Ц.Элбэгдоржийг дахин сонгох хангалттай үндэслэл бий гэв

    Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй уулзлаа. Энэ удаад тэрээр Баянзүрх дүүргийн удирдлагын хамт энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч бизнесийнхний болон СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулаад иргэдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм. Уулзалтад оролцсон иргэд, Бизнес эрхлэгчдийн тухайд Жижиг дунд …

  • 24 June

    Ерөнхий консул Ч.Куланда охинтойгоо Нара хотоор цугаалав

     Ерөнхий консул Ч.Куланда охинтойгоо Нара хотоор зугаалав Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан Ч.Куланда Япон улсын Осака хотод Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байгаа. Тэрээр саяхан охины хамт Японы Нара хотоор аялсан байна. Энэ талаараа “facebook” хуудас дахь найзууддаа хуваалцлаа. Тэрээр “Охин ирээд хэд хоног миний нар гарч байна. Хувь төөрөг намайг олон жил …

  • 24 June

    Орон сууцны хорооллууд доторхи автозамыг засна

     Нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хурааж, замын санд бүрдүүлэх ажил 2013 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн явагдаж дууслаа. Энэ жил нийслэлийн замын санд 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд замын сангийн хөрөнгийг нийслэлийн автозамын арчлалт, шинэчлэлт засварт зарцуулдаг журамтай. Замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлыг зохион байгуулах тухай  нийслэлийн Засаг даргын …

  • 24 June

    Үерт 3 хүүхэд урсаж, амиа алджээ

     Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хоёрдугаар багийн нутагт орших Мандал гэх газар их хэмжээний бороо орсны улмаас 18 настай М, 11 настай О, 4 настай Х нар үерт урсаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нутгийн иргэдээс ирсэн дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн хэлтэс хэргийн газарт шалгалт хийж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд бороо орж голын хэмжээ ихэсч мөн үер бууж байгаа тул …

  • 24 June

    Хэнтийн хорихын дарга хоригдлуудын эрхийг зөрчиж байна

    ШШБЕГ-ын дарга Ядамдорж таны сонорт дуулгах нэгэн мэдээлэл байна. Тухайлбал Хэнтий аймгийн хорих ангид хоригдлуудын эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай манай сонинд нэгэн иргэн мэдээлэл өгсөн юм. Тухайлбал тус аймгийн 0419 дүгээр хорих ангийн дарга А.Намсаманд гэгч хоригдлуудыг нохойноос дор үзэж тэднийг амьдаар нь тарчлаан зовоож байгаа юм байна. Тодруулбал хошууч А.Нам­­­саманд бусад алба хаагчдтайгаа нийлж хоригд­луудыг “Та нар гадагшаа …

  • 24 June

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Архангайд ажиллалаа

      Мал аж ахуйд түшиглэсэн сумдад түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай Завсарлага авсан УИХ-ын гишүүд нийслэл болон орон нутагт ажиллаж, иргэд, сонгочидтой уулзалт хийсээр байна. УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн Хашаат, Өгий нуур, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган зэрэг сумдад ажиллалаа. Тэрбээр тус аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, уг сангийн …

  • 24 June

    Ану, Соло хоёр нэг эртэй амраглаж байжээ

     “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, ахлагч Соло хоёр нэг эртэй амраглаж байсан гэнэ. Тодруулбал, монголын толгой баячуудын нэг АПУ-ын Г.Батхүүгийн бага хүү Б.Ганбаттай эхлээд Соло үерхэж байгаад салсан аж. Удалгүй Сологийн орыг Ану эзлэх болсон ч мөн л салсан гэнэ. Харин Б.Ганбат өдгөө мисс Шүрэнцэцэгтэй үерхэж байгаа бөгөөд хуримын товоо зарлахад бэлэн болоод байгаа гэнэ шүү… Урлаг соёл, бизнесмэнүүдийнхний энэ …

  • 24 June

    Бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

     Улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаар өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны А танхимд нээлттэй мэдээлэл хийнэ. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Д.Баярсайхан, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон Хөгжлийн банкны удирдлагууд оролцоно. Мөн Ерөнхий сайдаас “Чингис” бонд болон 8 хувийн зээлийн орон сууцны явцын талаар мэдээлэл авч болох ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    2013 оны буудлагын спортын шилдэг тамирчид

      Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 06  сарын 17-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Алдар, Буудагч, Аврагч, Соёмбо, Хүч, Аварга, БГД, Орхон, СХД, Булган , ЧД , Хэнтий , Дорнод, Маршал, Архангай, Бага-Нуур, БЗД, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Баян Өлгий, Эрч СХ, СБД, Хилчин, Снайпер зэрэг 25-н багийн 190 …

  • 24 June

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын баяр наадмаар зодоглоно

     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жил Үндэсний их баяр наадмаар барилдахаар болсон байна. Тэрээр наадмын бэлтгэлд гарчээ. Нутгийн гал “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээнийхэнтэй хамт Дуган хад дахь жуулчны баазад бэлтгэлээ хийж байгаа юм байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо наадмаар зодоглоно гэдгээ хэлж байсан юм. Булганхангайн хүчтэнүүд” галд  улсын гарьд И.Доржсамбуу, арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд …