Ерөнхий консул Ч.Куланда охинтойгоо Нара хотоор зугаалав
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан Ч.Куланда Япон улсын Осака хотод Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байгаа. Тэрээр саяхан охины хамт Японы Нара хотоор аялсан байна. Энэ талаараа “facebook” хуудас дахь найзууддаа хуваалцлаа.
Тэрээр “Охин ирээд хэд хоног миний нар гарч байна. Хувь төөрөг намайг олон жил хүүхдүүдээ хүлээж суудаг болгосон. Хаяа л жаахан гуниг төрдөг болохоос энэ амьдралдаа би язын сэтгэл хангалуун яваа. Миний хувьд ажилтай байх, ажиллаж л байвал уйтгар энэ тэрээ, гуниг муниг ёстой ярь шиг л байдгийм. Тиймээс би ажилгүй болхоос хамгийн их эмээдэг. Энэ л бас эдэлж үзвэл сайхан жаргал даа. Удахгүй хүү мань ирнэ Бээжингээс. Зуны амралтаараа харьж ирж байгаа нь. Миний нар дахиад мандах байх. Охин бид хоёр хамт байх цаг өдрөө сонирхолтой, бас дуурсах зүйлтэй өнгөрөөхөөр тохирлоо. Өчигдөр Японы эртний нийслэл Нара-д очив. Анхны нийслэлийн үлдээсэн ул мөр, түүхийн жимээр мөшгилөө. Хэдэн мянган жил өнгөрсөн ч тэртээх үеийн сүм барилга, өв соёл нь өнөөгийн өндөр хөгжилтэй хэрхэн хамтдаа зэрэгцэн оршихыг үзлээ” хэмжээ.
Т.Түвшин
Ugluu.mn