Yearly Archives: 2013

June, 2013

  • 24 June

    “100 яруу найрагч -100 хайрын шүлэг” өдөрлөг болно

     МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, “ХЯЗГААРГҮЙ ДУУЛАЛ” ТББ хамтран “ӨРГӨН ХОРВООД ХҮН ХАЙРААР ДУТАЖ БОЛОХГҮЙ” уриан дор утга зохиолын “100 ЯРУУ НАЙРАГЧ — 100 ХАЙРЫН ШҮЛЭГ” өдөрлөгийг “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-д 2013 оны 06 сарын 30 — нд зохион явуулах гэж байна. Өнөөгийн нийгэмд хайр энэрэл, хүнлэг сэтгэл дутмаг байгаагаас үүдэн гэр бүлийн халуун дулаан амьсгал үгүй болж …

  • 24 June

    Мэдэгдэл: Сэтгүүлчийг суллахыг шаардаж байна

    www.BoloD.mn цахим хуудасны захирал, Монголын Сайтын Холбооны дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл нь 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тодорхой үндэслэлгүйгээр саатуулагдлаа. Бага насны хоёр хүүхэдтэй, нялх биетэй гэр бүлийн хүнтэй, мөн биеийн эрүүл мэндийн хувьд сайн бус байсан түүнийг учир битүүлгээр хоригдсонд мэргэжил нэгт нөхөд нь сэтгэл зовниж байна. Б.Мөнхдөл нь захиргааны зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад, түүнийг саатуулах ямар ч …

  • 24 June

    Монголын уран нугараачдын анхдугаар аваргууд тодорчээ

     Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн өчигдөр Улсын циркт болсон. Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгаас 100 гаруй уран нугараач оролцож, гурван үе шаттайгаар гоцлол, хос, багийн төрлөөр авьяас, чадвараа өрсөлдүүлсэн юм. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнийг Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв ТББ Монголын үндэсний цирктэй хамтран …

  • 24 June

    “Барилгын салбар дахь шинжлэх ухааны хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болно

    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх шинжлэх ухаан бизнесийн зөвлөл, Барилга, дэд бүтцийн зөвлөлтэй хамтран “Барилгын салбар дахь шинжлэх ухааны хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулдах гэж байна. Уг хэлэлцүүлгээр аж ахуйн нэгж байшгууллагуудын мэдлэгийг нэмэгдүүлэх, нөгөө талаас эрдэмтэдийг практик дээр өөрсдийн судалгаа шинжилгээг туршиснаар харилцан туршлага солилцох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм байна. Ур арга хэмжээ өнөөдөр 14.00-18.00 цагийн …

  • 24 June

    Дэлхийн хамгийн жижиг музей нээгдлээ

    Нью-Йорк хотод дэлхийн хамгийн жижигхэн музей нээгджээ. Цахилгаан шатны бага овортой тэнцэх тус музейд нэг хүн орох боломжтой. Гэвч үзмэрүүдэд хүрч, эргэхдээ шүргэж унагаах гэх мэт эрсдэл ихтэй тул долоо хоногт ердөө 16 цаг л ажилладаг гэнэ. Музейд 15 төрлийн 200 гаруй үзмэр багтсан бөгөөд үүнээс хамгийн сонирхолтой нь Барон Юан Фэнкигийн “Шоронгийн эрх чөлөө” зохиолын гол баатрын зурмал хөрөг …

  • 24 June

    “Нийслэлийн цагдаагийн газар”-т 75 шинэ автомашин гардууллаа

     Нийслэлийн хөрөнгөөр “Нийслэлийн цагдаагийн газар”-т парк шинэчлэл хийн 75 авто машин хүлээлгэн өгөх ёслол яг одоо төв талбай дээр болж байна. Энэ талаар НЦГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Б.Цогтбаяраас тодрууллаа. Тус 75 авто машин нь “KIA RIO” маркын 2013 оны 4-р сард үйлдвэрлэгдсэн, механик короптой, 6 шатлалт хөдөлгүүртэй цоо шинэ авто машинууд бөгөөд дагалдах есөн дугуутай ирж байгаа …

  • 24 June

    ТВ-9 телевизэд дахиад л үймээн самуун дэгджээ

    Үзэгчдийнхээ тоогоор телевизийн ертөнцийг байлдан дагуулж байсан ТВ-9 телевизийг мөхөл рүүгээ мөлхөж явна гэж олны дунд ам дамжин ярих болсон. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбатыг захирлаар нь ажиллаж байхад тус телевиз урлаг, спорт, улс төрийн салбарынхантай нийцтэй ажилладаг, хамт олон нь багаар ажиллах чадвар сайтай, үзэгчдийн хайртай телевизийн нэг байсан цаг нэгэнт ард хоцорчээ. Телевизийн шинэ удирдлага болох Н.Долгорын аашаар бүх …

  • 24 June

    Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар сонгуулийнхаа сурталчилгааг өнөөдөр хаана

     Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буйтай холбоотойгоор нэр дэвшигчид сурталчилгааныхаа хаалтыг хийхээр зарлаад байна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар өнөөдөр сурталчилгааныхаа хаалтыг хийх юм. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны хаалт Тусгаар тогтнолын ордонд болно. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийнхаа сурталчилгааны хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Санал авах өдөр зах, худалдааны төвүүд амарна

     “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар, сонгуулийн санал өвөх өдөр гарч …

  • 24 June

    УУЯ, Швейцарийн Засгийн газар санамж бичигт гарын үсэг зурна

     Уул уурхайн яам, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) болон Азийн сангийнхооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай  харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурна. Уул уурхайн яам дээр энэхүү арга хэмжээ 11:00 цагт болно. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орой албан ёсоор өндөрлөж санал хураалт хоёр хоногийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийсэн бол өнөөдөр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар сонгуулийн сурталчилгаагаа хаана. Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн өнөөдөр МҮОНРТ-ээр оройн мэдээллийн оргил цагт болно. Халз …

  • 24 June

    Сэтгүүлчийн хууль бусаар баривчилсан нь сонгуультай холбоотой юу

    Өнөөдөр буюу 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед сэтгүүлч Б.Мөнхдөлийг цагдаагийнхан баривчилжээ. Үүнээс хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагийн шөнө Б.Мөнхдөлийг лагерьтаа байхад нь хоёр дүрэмт хувцастай цагдаагийн ажилтан, хар баг өмссөн тусгайгийн хоёр хүний хамт очиж яг л Намбарын Энхбаярыг баривчилсан шиг сүрийг үзүүлэн хүч хэрэглэн баривчилж авч явсан байна.  Үүндээ тэд ямар ч тайлбар хийхгүй …

  • 24 June

    С.ОДОНТУЯА: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮДИЙН ҮГ ХАМГИЙН ЧАНГА СОНСОГДДОГ

      “Шударга ёсны төлөө ээжүүдийн үг хамгийн чанга сонсогддог” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1000 ээжийн чуулга уулзалтанд хэлсэн үгийг би үе үехэн өөртөө хэлдэг. Үнэхээр ч шударга ёсны төлөө хамгийн тууштай зогсож чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. Тиймээс Ц.Элбэгдоржийн “Эмэгтэйчүүд улстөрд олуулаа болъё” уриалганд зоригжиж эмэгтэйчүүд олноор  улс төрд ирсний нэг нь Салдангийн Одонтуяа би. 2012 оны сонгуулийн өмнө Төрийн ордны …

  • 24 June

    Улсын ерөнхий прокурорт С.Баярцогтыг шалгах хүсэлт гаргажээ

     УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дахин шалгах бололтой. АТГ өнөөдөр  УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүү үүсгэн шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан байна. УИХ-ын г ишүүн С.Баярцогт өмнө нь Швейцарийн банкин дахь нууц дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй зөрчил гаргасан тул албан тушаалаасаа өөрөө татгалзах хүсэлт гаргаж, УИХ-ын чуулганаар түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгасан юм.  Тэрбээр энэ талаар ярихдаа “Би …

  • 24 June

    ССАЖЯ-аас Лениний музейн өмчлөлийн талаар танилцуулна

    Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй маргаан, дуулиан шуугианыг тариад амжсан Лениний музейн барилгын өмчлөлийн асуудал энэ сарын 12-ний өдөр шийдэгдэж Чингэлтэй дүүргийн шүүхээс ТӨХ-нд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл өнөөдөр Соёл, спорт аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороотой хамтран Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг албан ёсоор танилцуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээ 10:00 цагт ССАЖЯамны 302 тоотод болно.