Monthly Archives: January 2014

January, 2014

  • 21 January

    Монгол хүний заавал үзэх ёстой 24 газар

    Хөвсгөл нуур:  Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.   Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний …

  • 21 January

    Сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь гарлаа

    1. Өсвөр бөхийн барилдаан Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт: Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1997.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ. 2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт: Бүртгэл 1 дүгээр сарын 28-ны 10 цагаас эхлэх ба …

  • 21 January

    Халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөв

    МХЕГ-аас шинэ жил, цагаан сарын тэмдэглэлт баярыг тохиолдуулан “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөн ажиллаж байна. Аяны …

  • 21 January

    Монголын хамгийн анхны 3D аймшгийн кино “Зоорь” маргааш нээлтээ хийнэ

    Кино сонирхогч үзэгч залуучуудын дунд нэлээд хугацааны турш хүлээлт үүсгээд байсан Монголын хамгийн анхны 3D аймшгийн кино болох “Зоорь” киноны нээлт маргааш 16:30 цагаас Тэнгис кино болох гэж байна. Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийсэн уг киноны гол дүрд жүжигчин  Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон юм. Харин киноны дууг залуу …

  • 21 January

    Баянзүрхчүүд 286.8 тн хог цэвэрлэлээ

    Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баярыг хоггүй угтаж, иргэдийн ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийсэн байна. Дүүргийн 28 хорооны 946аж ахуйн нэгж байгууллагын 5865, ерөнхий боловсролын 10 сургуулийн 414, 7их дээд сургуулийн224, 9 цэцэрлэгийн 157, 67СӨХ-ийн 553 хүн, 91 төрийн байгууллагын 1400 албан хаагч цэвэрлэгээнд …

  • 21 January

    600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина

    Тэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн 600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Тус уурхай нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах бөгөөд Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц болох юм. Станцыг нэг тэрбум 35 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулахаар тооцсон. Гэсэн ч энэ мөнгө бага нэмэгдэх магадлалтайг “Могул Пауэр” компаниас мэдээлсэн байна. Станц барих хөрөнгө оруулалтыг …

  • 21 January

    Өнөөдөр тэврэх өдөр

    Өнөөдөр буюу энэ сарын 21-нд Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д (National Hugging Day) гэж нэрлэн тэмдэглэж иржээ. Тэврэлтээр сэтгэлийн дулаарлаа мэдэрдэг гэх бөгөөд таныг тэврэх гэсэн хүмүүс аюулгүй байдал, тав тух, хайр сэтгэлийн мэдрэмжийг хүсч байна гэж сэтгэл зүйчид ярьдаг аж. Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно …

  • 21 January

    Малчид даатгалаа нөхөн тооцуулах боломжтой

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон нэр бүхий 25 гишүүн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Хуульд тусгаснаар, малчдын тэтгэврийн насыг наашлуулах,  сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, малчин иргэдэд тэтгэврийн даагалын …

  • 21 January

    Цөмийн зэвсгээс ангид байх тогтоолыг хэлэлцлээ

    УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн зэвсгэс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ.  Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улс “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамбоейн тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын гишүүн орнуудтай, ялангуяа цөмийн зэвсэгтэй таван улстай нягт хамтран ажиллаж иржээ. …

  • 21 January

    Охин биеэ өндөр үнэд хүргэсэн охид

    1. Кати Коблерсон: 2004 онд 24 настай Кати Коблерсон хэмээх эмэгтэй өөрийн охин биеийг “ebay” цахим худалдаагаар дамжуулан 100 мянган доллараар худалджээ. 2. Роси Рейд: 2004 онд 18 настай Роси Рейд хэмээх Лондонд амьдардаг охин өөрийн охин биеийг дуудлага худалдаанд оруулж 44 настай эрд 8400 паундаар заржээ. 3. Грейсила Ятако: 2005 онд 18 настай Грейсила Ятако хэмээх Перу модель “ээжийнхээ …

  • 21 January

    Тамхинаас гарах энгийн аргууд

    Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна.  Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, …

  • 21 January

    Ж.Эрдэнэбат: АН Говь-Алтайн алт, хүдрийн ордод санаархвал МАН зүгээр хараад суухгүй

    Өнгөрсөн ням гарагт Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль болж, нийт 17 суудлын төлөө АН, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшин өрсөлдөж, АН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ийнхүү өнгөрсөн 20 гаруй жил  МАН ээлж солиогүй ялалт байгуулж, час улаан байсан Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд АН 17 суудал авч анх удаа цэв цэнхэр болов. …

  • 21 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Лихтенштейний Вант улсад ажлын айлчлал хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант улсад 2014 оны нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Лихтенштейний Эрхэм дээд Ван хоёрдугаар Ханс-Адам, Угсаа залгамжлагч Эрхэм дээд Хунтайж Алойс, Ерөнхий сайд Адриан Хаслер, Гадаад харилцаа, Боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов. Лихтенштейний Вант улс нь Европын банк, …