Monthly Archives: January 2014

January, 2014

  • 22 January

    “АПУ” компани архиныхаа үнийг 5-8 хувиар нэмжээ

    Сар шинэ болохтой холбоотойгоор гадуур “АПУ” ХК-ийн архины үнэ нэмэгдэнэ, бэлтгэлээ базаах хэрэгтэй гэсэн шум тараад байсан.  Тэгвэл АПУ компани 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг 5-8 хувиар нэмжээ. Тодруубал Соёмбо, Болор, Экс, Алтантүрүү, Улаанбаатар архиныхаа үнийг 5-8 хувиар нэмжээ. Үйлдвэрээс гарах үнийг 5-8 хувиар нэмснийг худалдан борлуулагчид хэдээр зарж байгааг тодорхой хэлж, хянах боломжгүй гэж байна. Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх болсон …

  • 22 January

    Монгол улс Ази Номхон далайн бүсийн покерын шинэ аваргатай боллоо

    Монголын покерчин Болдын Буянжаргал улс улсын шилдэг 955 тоглогчидоос шигшээ 4-т  үлдэж, ази номхон далайн  аваргын төлөө   Энэтхэгийн покерчин  Akash Malik-ыг илт давуугаар хожиж дэлхийн аварга боллоо. Ийнхүү манай тамирчин 2,700,000 HKдоллар хожсон байна. Бид  дэлгэрэнгүй мэдээллийг эргэн  хүргэх болно. http://sensatsimedee.mn

  • 22 January

    24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгджээ

     Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг …

  • 22 January

    Ховд аймаг: Могой жилийн сайчууд шалгарлаа

    Улирч буй могой жилдээ ажил амжилтаараа тэргүүлсэн аймгийн тэргүүний тариаланч, аймгийн сайн малчдын   нэр тодорлоо. Өнгөрсөн онд ургац арвин хурааж, хүн ардаа эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилгоо биелүүлэн ажилласан 3 тариаланч аймгийн Тэргүүний тариаланч цол тэмдгээр шагнагдахаар боллоо. Тэргүүний тариаланчдын нэрс: Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Т.Шайхбаба Булган сумын Далт багийн тариаланч Б.Төмөрбаатар Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Ж.Жайнахан …

  • 22 January

    Дэлхийд үнэлүүлсэн жүдочид 10 мянган долларын шагналаа авчээ

    ОУХМ Д.Төмөрхүлэг,  Гавьяат тамирчин С.Ням-Очир нар тус бүр жингээ тэргүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-оос дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчдадолгодог 10 мянган долларын шагналыг авах эрхтэй болсон билээ. Тэгвэл эл мөнгөн шагналыг ОУЖБХ-оос Монголын Жүдо бөхийн холбоонд илгээсэнийг өчигдөр тус холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат тэргүүтэй албаны хүмүүс тамирчдад гардуулан өгсөн байна.

  • 22 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт “Мерекс” ХК-иас хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. 11.30 цагаас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын улс төрийн намын тухай хуулийн талаар хийсэн мэдэгдэл, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн Говь-Алтай аймгийн Засаг даргад явуулсан албан бичигтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ. 12.00 цагт  “Номтой нөхөрлөе” клубээс “Цагаан сарын ухаалаг бэлэг-Ном бэлэглэцгээе” хэмээн уриалж мэдээлэл …

  • 22 January

    Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

    Дэлхийн эдийн засгийн 44 дэх чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь, Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” гэсэн утгатай бөгөөд  40 гаруй улсын Төрийн тэргүүнүүд, 100 орны засаг захиргаа, бизнес, нийгмийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Мөн манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенш­тейний Вант Улсад хийсэн …

  • 22 January

    ШӨХТГ-аас усны үнийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ

    Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн онд аж ахуйн нэгж, үйлдвэр, иргэдийн ахуйн хэрэглээний усны үнийг шат дараа­тайгаар нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлээд нэмэх шаардлагагүй гэсэн хариуг аваад хэсэг чимээгүй болсон. Тэгвэл ШӨХТГ-аас ус­­­­­­ны үнэ тарифыг хоёр да­хин, түүнээс илүү ху­виар нэмэхээр төлөв­лө­сөн байна гэж Мон­голын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ний­­гэмлэ­­гүү­дийн нэгдсэн хол­бооноос мэдэгдлээ. Тод­руулбал дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны айл …

  • 22 January

    ”Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлэг үндэсний кино урлагийн түүхийг өгүүлнэ

    Монгол улсад үндэсний  кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ойд зориулан  “Монгол кино” нэгтгэл  “Монголжин”  студийн    санаачилгаар ”Absolute picture”, ”Bro’s records”-той хамтран  ”Гайхамшигт дэлгэц”  цуврал нэвтрүүлэг хийж байгаа билээ. Төслийн хүрээнд нэвтрүүлгийн анхны дугаар битүүний орой Монгол орон даяар гарах гэж байна. Ийнхүү нэгэн зууныг ардаа орхисон Монголын кино урлагийн түүх үзэгчдийн хүртээл болох аж. Энэхүү ”Гайхамшигт дэлгэц”  төсөл үндэсний кино …

  • 22 January

    Цэцийн Дунд суудлын хуралдаан болно

    Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр 9.30 цагаас эхэлнэ. Учир нь нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн …

  • 22 January

    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлт; Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд …

  • 22 January

    Тэрсүүд өдөр

    Билгийн тооллын 21. Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг …