“Дакар ралли-2014” уралдааны замд Ази тивээс Монгол улсын тамирчин Д.Болдбаатар байраа урагшлуулсаар амжилттай уралдаж байна. Чили Улсын Эл Салвадорь хотоос Ла Серена хүртэл уралдсан 12 дахь өдрийн гараанд манай тамирчин 47 дугаар байрт орж ирэн амжилтаа ахиуллаа. Энэ жилийн Дакар ралли 13 гараанаас бүрдэж байгаа ба тамирчид 8500 км замыг туулж барианд орно. Өнөөдөр уралдааны төгсгөлийн буюу 13 дахь өдрийн …
Monthly Archives: January 2014
January, 2014
-
18 January
Бурханы шийтгэл буусан бүтэлгүй хулгайч
Өнгөрсөн лхагва гаригт Хятадын баруун өмнөд “Сычуань” мужид шонд бэхэлсэн ган хулгайлах гэж байгаад шондоо даруулж унасан гэмт хэрэгтнийг аварчээ. Хотын мэргэжлийн сургалт, техникийн коллежийн ганг хулгайлж байсан хулгайч бетонон шондоо даруулж, босч чадахгүй хэдэн цаг оролджээ. Эцэст нь амьд гарахын тулд аврал эрж хашгирснаар хүмүүс аврагчид дуудсан байна. Шон зүүн гар дээр нь унаж, олон цаг цусгүй …
-
18 January
Төрийн 30-аад үйлчилгээг гар утсаар авах боломжийг бүрдүүлнэ гэлээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагаа, энэ онд хийх ажлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлснээр, манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг байна. …
-
18 January
Багахангай дүүргийн АН-ын даргаар Э.Галбадрал сонгогдлоо
1970-аад оны эхээр Төв аймгийн Баян сумын Өндөртолгой гэдэг газар орос цэргүүдийн гараар анхны шав нь тавигдан, ардчилсан хувьсгалын дараа 1992 онд Нийслэлийн харьяаны дүүрэг болсон түүхтэй Багахангай дахь АН-ын даргаар Э.Галбадрал саяхан сонгогджээ. Нас хэдий бага ч ажил амьдралын арвин туршлагатай энэ залууг тус дүүргийн АН-ын үйл ажиллагааг өлхөн аваад явчихаар чадварлаг боловсон хүчин хэмээн үзэгсэд олон байгаа бөгөөд …
-
18 January
Иппотерапи буюу “адуу” эмчилгээ
Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэртэйгээрээ алдартай. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр өөрсдөө үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор тийм эрүүл чийрэг хүмүүс байдаг байсан, одоо зарим нь ч тийм байгаа. Гэтэл хар багаасаа эхлээд нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан гэдгийг нэг их чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа …
-
18 January
Залуухан амраг дэгээддэг эмэгтэй одууд
Хайр сэтгэлд нас хамаагүй гэдгийг одуудын амьдралаас харж болох нь. Та бидний дэлгэцээс хэдийнээ танил болсон кино, урлагийн од эмэгтэйчүүдийн нэлээд хэсэг нь залуу эрчүүдийг дэгээддэг байна. Сандра Буллок Найз залуу нь түүнээс 16 дүү Райан Гостлинг. Анх учрахдаа Буллок 38-тай байсан бол залуу нь 22-той байсан. Тэд нэг жил үерхэж байгаа. Үүнээс өмнө жүжигчин бүсгүй өөрөөсөө дүү залуутай учирч …
-
18 January
Евро 5 төгрөг 21 мөнгөөр суларчээ
Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1704 төгрөг 70 мөнгөнөөс 1702 төгрөг 94 мөнгө хүрч 1 төгрөг 76 мөнгөөр буурлаа. Евро төгрөгийн эсрэг 2328 төгрөг 79 мөнгөнөөс 2323 төгрөг 58 мөнгө хүрч 5 төгрөг 21 мөнгөөр суларчээ. Тэгвэл Японы иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 48 мөнгөнөөс 16 төгрөг 33 мөнгө хүрч 15 мөнгөөр суларсан байна. Фунт төгрөгийн эсрэг 2794 төгрөг …
-
18 January
Нарантуул ОУХТ-рүү явах буухиа автобусаар ахмадууд үнэгүй зорчино
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасны дагуу цагаан сарын баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, …
-
18 January
Амралтын аялгуу: Nana – REMEMBER THE TIME
1990 -иэд оны сүүлээр дэлхий дахиныг байлдан дагуулж байсан дуучин Nana тун удахгүй Монголд ирнэ гэнэ үү. Ямартай ч түүний дуулсан дууг та бүхэндээ хүргэж байна.
-
18 January
Үйлдвэрлэлийн 1151 төсөл хүлээн авлаа
Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд дотоодын үйлдвэрлэл хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ. Импорт орлож, экспорт нэмэх үйлдвэрлэлд “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөс зарцуулахаар төлөвлөж, төслийн саналаа ирүүлж өрсөлдөхийг хувийн хэвшлийнхэнд нээлттэй зарласан юм. Төслийн саналыг 2013 оны 12 дугаар сарын 23-наас 2014 оны 1 дүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон гурван яаманд хүлээн авлаа. Энэ хугацаанд аж …
-
18 January
ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын …
-
18 January
Автомашины чинь хянах самбарын гэрлүүд ямар утгыг илэрхийлдэг вэ?
Жолооч нарын хувьд хянах самбарт мэдэхгүй тэмдэг, гэрэл асах нь санааны зовуурь байдаг. Тэр бүр тухайн гэрэл тэмдэглэгээ ямар утгатайг нь бусдаас асууж, цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулдаг. Тэгвэл таны автомашины хянах самбар дээр юуных нь мэдэгдэхгүй дээрх гэрүүд асаад байвал эндээс холбогдох тайлбарыг хараарай. 1) Fog light (front) – Манангийн гэрэл (урд) 2) Power steering warning light – …
-
18 January
Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн хөгжсөний 40 жилийн ой тохиож байна
Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой 1 сарын 18-ны өдөр тохиож байна. Ойн баярын хурал Улаанбаатар чуулгын их танхимд 13 цагаас болох бөгөөд баярын хуралд нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Төр захиргааны Авто баазын үе, үеийн дарга, албан хаагчид оролцох юм. Баярын үеэр “Их хотын алтан баазынхан” баримтат киног үзэгчдийн хүртээл болгож, баазын шилдэг ажилтнуудыг шалгаруулан, шагнаж урамшуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл