Monthly Archives: January 2014

January, 2014

  • 30 January

    Та аав уу, эцэг үү…

    Аав хүн байх уу, эцэг хүн байх уу гэдэг эр хүн таны сонголт … “Наадхаа дуугүй болгооч” гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, халуурч бүлээрэх үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай. Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж …

  • 30 January

    Жастин Биберийн шинэхэн амраг Чантел Жеффри /30 фото/

    Сүүлийн үед 19 настай, залуу дуучин Жастин Бибертэй болзож эхэлсэн модель21 настай Чантел Жеффрийн зургуудаас хүргэж байна. Маш тачаангүй, үзэсгэлэнтэй хэмээн тооцогдддог Жеффри өмнө нь Дисиэн Жэксонтой үерхдэг байжээ.    

  • 30 January

    Сочигийн Өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын 12 шинэ төрлийг оруулахаар болсон байна

    Ирэх хоёрдугаар сарын 7-23-ны өдрүүдэд зохиогдох Сочигийн Өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын 12 шинэ төрлийг оруулахаар болжээ. Олимпийн хөтөлбөрийн найруулга, наадам бүр залуу үеийнхэнд зориулагдан шинэчлэгдэж байдгаараа онцлогтой. Олимпийн наадмыг сүүлийн үеийн чиг хандлага болон спортын хөгжилтэй нийцүүлэн үзэгчдийг хамруулахын тулд Олон улсын Олимпийн хорооноос зохион байгуулагч орнуудтай тун ойр хамтран ажилладаг байна. Олон улсын Олимпийн хорооноос энэ удаагийн Олимийн наадамд анх …

  • 30 January

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор зарим төрлийн зээлийн үйлчилгээ эрэлттэй байна

    Уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор зарим төрлийн зээлийн үйлчилгээ харьцангуй эрэлттэй байсан байна. Иргэд цалингийн зээл авах хүсэлт хамгийн их гаргасан бол орон сууцны болон автомашины зээл хүссэн өргөдөл үүний араас бичигджээ. Түүнчлэн Сар шинийн баяраар хамгийн их идэвхждэг зээлийн нэг нь тэтгэврийн зээл байдаг аж. Одоогоор “Төрийн банк” болон “Хаан банк” нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудад …

  • 30 January

    Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралтай

    09.00 цагаас: 1. Газрын тосны тухай  /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/: – Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ………………..танилцуулна. 2. Нууц Протоколыг ил болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/: …

  • 30 January

    Хэлмэгдэгч, тэдний гэр бүлд 16 сая гаруй төгрөгийн мөнгөн тусламж олгожээ

    Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Баттулга өнөөдөр улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн,  хэлмэгдсэн иргэд болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрээр,  “Учран золгох морин жилийн босгон дээр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Төр бол улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, хэлмэгдсэн иргэдээ, тэднийхээ  гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хайр энэрлээ үзүүлэх …

  • 30 January

    Улаанбаатарт 12 хэм хүйтэн

    2014 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн   баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим   газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.   Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд   5-10 метр, Төв болон зүүн зүгийн …

  • 30 January

    Цагаагчин үхэр өдөр

    Билгийн тооллын 30. Зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал …

  • 29 January

    Ховд аймаг: Могой жилийн 9 алдартан шалгарчээ

    Ялгуулсан хэмээх могой жилд Ховд нутгийнхаа нэрийг улс, орон нутгийнхаа хэмжээнд сайнаар дуурсгаж, аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүй, байгаль орчин, соёл, спортын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж дараах иргэдийг “Аймгийн есөн алдартан”-аар шалгаруулсан байна. 1. Боловсролын салбарын алдартан – Нанзаддоржийн Тэгшжаргал /ЕБ-ын 6 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, биологийн ухааны доктор / 2. Эрүүл …

  • 29 January

    Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн төвүүд хагас ажиллана

    Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн  Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд тус бүр  10-16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны нэгдүгээр сарын 30-ны оройн 20.00 цагаас 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр 320981 дугаарын утсан дээр …

  • 29 January

    “Бригад”-ын Саша хэр сайн нөхөр вэ?

        Монголчууд бидэнд Бригад олон ангит киногоор танил болсон алдарт жүжигчин Сергей Безруковы болон Ирина нарын зургыг та бүхэнд хүргэж байна. Эхнэрээсээ бага зэрэг намхан жүжигчин маань амьдрал дээрээ ч халамжтай сайн эр бололтой.  

  • 29 January

    Солонгост ял эдлэж байсан 2 Монгол иргэнийг авчирчээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулсан “Ялтан солилцох гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж буй  хоёр монгол иргэнээ шилжүүлэн авч, үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр болсон. Үүний дагуу Хууль зүйн яам, ШШГЕГ, ГХЯ, Сөүл дэх ЭСЯ хамтран энэ ажлыг зохион байгуулж, уг хоёр иргэнийг энэ сарын 28-нд эх оронд нь авчирлаа гэж ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэв.