Monthly Archives: January 2014

January, 2014

  • 29 January

    Манай Улс жилд 623 сая литр сүү боловсруулах нөөцтэй

    Монгол Улсын хэмжээнд 2013 онд 63.1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 18.6 хувиар өссөн үзүүлэлт гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Монгол Улс жилд 623 сая литр сүү боловсруулах нөөцтэй хэдий ч тус салбарын менежмент хангалттай түвшинд хүрэхгүй байгааг түүхий эд бэлтгэгчид хэлж байна. Тухайлбал “Хаан сүү” компанийн захирал Г.Ариунбилэг Блумбергт өгсөн ярилцлагадаа “Чингис …

  • 29 January

    Дотоодын хүнсний ногооны хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна

    Буудайн үйлдвэрлэлийг энэ онд 2013 онтой харьцуулахад 11.5 хувиар, төмснийтариалалтыг 1.6 хувиар харин хүнсний ногооны тариалалтыг 1.6 хувиар нэмэгдүүлэх зорилтыг салбарын яамнаас тавьж буй. Газар тариалангийн салбарын хувьд өнгөрсөн онд нийт 291.9 мянган га талбайгаас 388.7 мянган тонн үр тариа хураан авснаас 370.3 мянган тонныг буудай эзэлжээ. Мөн нийт 102.6 мянган тонн төмс, 101.7 мянган тонн хүнсний ногоо, 1.4 мянган …

  • 29 January

    Э.Сноуден: АНУ-ын Засгийн газар намайг үхсэн байхыг хүсч байна

       АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) экс шинжээч Эдвард Сноуден Вашингтоны эрх баригчдын зүгээс амь насанд нь халдах вий гэж айж буйгаа илэрхийллээ. Тэрээр Германы ARD телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү өгүүлсэн аж. Энэ ярилцлага өнөөдөр олон нийтийн хүртээл болох юм. “АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид намайг үхсэн байхыг хүсч байна” хэмээх Сноуден герман сэтгүүлч Хуберт Зипелтэй ярилцахдаа онцолжээ.         Экс шинжээч …

  • 29 January

    Дэлхийн хэвлэлүүд “Голомт банк”-ны зөрчилтэй өрний асуудлаар шуугиж эхэлжээ

    Дэлхийн томоохон хэвлэлүүдээр Голомт банкны тухай мэдээллүүд хөврөх боллоо. 2014.01.27 өдөр Хонгконг дахь Роетерсийн сурвалжлагч Майкл Флахерти, Лондон дахь Димитрий Здаников, Москва дахь Полина Полина Девитт, Токиогийн Жеймс Топхам нарын нийтлэл Монголд хөрөнгө оруулах тухай бодлыг нэг мөсөн арчиж цаашлаад Монголын хадгаламж эзэмшигчдийг эргэлзээнд орууллаа. Энэхүү нийтлэлд Монгол улсд хөрөнгө оруулсан гадаадын байгууллагууд, хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татан гарч явсаар …

  • 29 January

    Бүсгүй та алим, лийр, гадилын аль нь болохоо мэдэж аваарай

    Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг амтлаг жимстэй зүйрлэвэл ерөнхийд нь алим, лийр, гадил хэмээн хуваадаг ажээ. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ алим, лийр гадил хэлбэрийн галбиртэй бүсгүйчүүдийн шинж болоод хэрхэн хувцаславал сайхан харагддаг талаар зөвлөгөөг хүргэж байна. Лийр: Таны ташааны тойрог цээжний тань тойргоос нилээд их байна гэсэн үг. Тийм ч учраас лийртэй зүйрлэсэн юм . Энэ төрлийн биеийн галбиртай хүн аль болох …

  • 29 January

    Тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаагүй компаниуд орон нутагт шатахууны үнээ нэмсэн гэв

    Улсын хэмжээнд одоогийн байдлаар дунждаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 авто бензин 51, АИ-92 авто бензин 42, дизелийн түлш 47, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байгаа тухай УУЯ-аас мэдээллэв. Мөн орон нутагт шатахууны үнэ өссөн шалтгааныг “Хөтөлбөрт хамрагдаагүй компаниуд орон нутагт үнээ нэмсэн. Шатахууны үнэ бүрдэлт гаднаас орж ирдэг хилийн үнээс 80 хувийн …

  • 29 January

    7 настай охиноо Ээж нь удаа дараа хүчиндүүлжээ

    ОХУ-д долоохон настай бяцхан охиноо 40 гарсан эрд мөнгөний төлөө хүчиндүүлсэн аймшигт хэрэг гарчээ. Уг хэрэг 2011 онд болж өнгөрсөн бөгөөд цагдаагийн байгууллагынхан эл бузар хэргийн талаар тун саяхан мэдсэн байна. Тодруулбал, цагдаагийнхан хүүхдийн порно киноноос уг хэргийн талаар мэдэн мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд сэжигтнээр Оросын “Росст” зар сурталчилгааны агентлагийн хэвлэл мэдээллийн захирлыг татаад байгаа аж. Гаж донтой эр охиныг …

  • 29 January

    Иргэд үндэсний үйлдвэрлэгчиддээ 1 тэрбум 950 саяын орлого оруулжээ

    “Монголд үйлдвэрлэв  Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-28-ний өдрүүдэд “Мишээл Экспо”, “Дүнжингарав” худалдааны төвд  болж өнөөдөр хаалтаа хийлээ. Үзэсгэлэнд нийтдээ 700-аад  аж ахуйн нэгж,  олон зуун мянган иргэн оролцож нэг тэрбум 950 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.    Хаалтын ажиллагааны үеэр шилдэг үйлдвэрлэгч аж ахуй нэгж,иргэнийг зарласан.Тодруулбал шилдэг үйлдвэрлэгч шалгаруулалтад хүнсний салбараас 30, ноолуурын салбараас найм, ноосны салбараас …

  • 29 January

    Шинэ хуулийн төслөөр гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэгт тооцогдоно

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ дахь эмэгтэй ги­шүүдийн бүлгээс Уул уур­хайн яаманд шаардлага хүргүүлсэн хариу нь хэзээ ирэх бол. Ирсэн бол ямар хариу өгсөн бэ? -Одоогоор албан ёсны ямар нэг хариулт ирээгүй байна. Сүүлийн үед гэр бү­лийн хүчирхийллийн асуу­дал нийгмийг донсол­госон томоохон асуудлын нэг болчихоод байгаа. Тэр дундаа хүүхэд, эмэгтэй­чүүдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон асууд­лууд газар …

  • 29 January

    Умардыг магтсан Өмнөд Солонгосын иргэнд ял оноов

     Өмнөд Солонгосын шүүхээс Умардыг магтсан нэгэн иргэнд арван сарын ял оноосон аж. Өдгөө 48 настай тэрбээр 2009-2012 онд мэдээллийн сайтууд болон өөрийн блогтоо Хойд Солонгосын цэргийн хүчийг магтан бичиж байжээ. Тиймээс энэ үйлдлээрээ Үндэсний аюулгүй байдлын хуулийн Хойд Солонгосын улс төрийн зүтгэлтнүүдийг сурталчлах, магтахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн аж. Шүүх хуралд оролцсон долоон шүүгч санал нэгтэйгээр уг иргэнд ял оноожээ. …

  • 29 January

    Багануурын уурхайд олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэнэ

    “Багануур” ХК 2020 он хүртэл ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусч байгаа ажээ. Энэ хүрээнд хөрс хуулалтад конвейрийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн Багануурын уурхайд нэмэлт нөөцийн хайгуул хийж, олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэхээр зорьж буй ажээ. Энэ жил Багануурын уурхайгаас 3.8 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй юм байна. Нүүрс баяжуулах …

  • 29 January

    Нарантуул ОУХТ-д ясны гурилаар хийсэн, Хятад хэвийн боов худалдаагүй болохыг шалгалтаар тогтоолоо

    БНХАУ-ын Эрээн хотод ясны гурилаар үйлдвэрлэсэн, нэг бүр нь 1200 төгрөгийн үнэтэй хэвийн боовыг “Нарантуул” ОУХТөвд явуулын хүмүүс худалдаалж байгаа тухай мэдээлллийг манай сайт нийтлэн холбогдох албан байгууллага хууль хяналтынханыг шалгалт явуулж, ийм үйлдэл байгаа бол таслан зогсоогоочээ гэсэн хүсэлт гаргаад байсан билээ. Тэгвэл энэ дагуу “Нарантуул” ОХУТ-ийн удирдлагууд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс “Нарантуул Трейд” ХХК-ийн Эрүүл ахуйн алба, …