Monthly Archives: January 2014

January, 2014

  • 4 January

    Монгол банк 28 сая ам.доллар худалджээ

    Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төвбанк 1681.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 279.10 төгрөгийн хаалтын ханшаар 20 сая юань худалдсан аж. Мөн өнөөдөр банкууд 33 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.

  • 4 January

    Загвар өмсөгч Нора, хөтлөгч залуутай хуримлах уу?

    Олон улсын загварын тайзыг эзэгнэж, эх орноо сурталчилж явсан ч сүүлийн үед эх орондоо тогтвортой амьдрах болсон загвар өмсөгч Нора хамгийн сүүлд улаан үст лусын дагина болон хувирчээ. Харин түүний ханхүүгээр “UBS” телевизийн хөтлөгч Анхбаяр тодорсон байна. Хэдийгээр тэд амьдрал дээрээ сайн найзууд гэж ярьдаг боловч зарим хүмүүс тэднийг найз нөхдөөс ч илүү дотно харилцаатай гэдэг юм билээ. Юутай ч …

  • 4 January

    Вакцинаас болж тарчилж буй бяцхан охины аав төрийн өндөрлөгүүдэд хандаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ын дарга З.ЭНХБОЛД, Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ, Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ нарт хандах нь: Вакцины харшлаас болж амиа алдах эрсдэлд тулаад байгаа охиныг минь авраач!!! Миний охин Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч Н.Энхбилэг нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нийг хүртэл эрүүл саруул, хичээл номдоо явж байсан билээ. Харин 2013.10.08-нд аймгийн эмч нар охинд …

  • 4 January

    Уруул байнга хагарах нь В2 витамин дутагдсаны шинж тэмдэг

    Энэ витамин нь сүү, бяслаг, өндөгний шар, үхрийн мах, элэг ба амьтдын гэдэс дотрын эрхтэнүүдэд байдаг. В2 витамины бие организмд шаардлагатай хэмжээ нь харьцангуй бага. Уг витамины дутагдалд ордог гол шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн, элэг өвчилснөөс үүдэн энэ витаминыг ялгаруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орох явдал юм. Уруул хагарч, зэвхий саарал өнгөтөй болдог. Харин хэл гялалзсан гадаргуутай, тод улаан өнгөтэй …

  • 4 January

    “Болор цом-31” наадам Өвөрхангайд болно

    МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм. “Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. …

  • 4 January

    Спортын гэрэл зургийн үзэсгэлэн гарна

           Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Оросын элчин сайдын яамтай хамтран зохиосон “Спорт фото-2013” уралдаанд ирсэн гэрэл зургуудыг энэ сарын 15-нд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд олны хүртээл болгох гэж байна.         Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бүтэн жилийн хугацаанд үргэлжилж буй тус уралдааныг “Сочи 2014” олимпийн наадмыг угтан зохион байгуулж буй бөгөөд эцсийн дүнг энэ сарын долоонд гаргах аж.        Шилдгээр …

  • 4 January

    Дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн компаниудыг иргэд сонгоно

    НИТХ-ын 12/43 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлт хийх  2 дугаар ээлжийн байршлыг тогтоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, 105 дугаар сургууль орчмын 3,7 га газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны “Дарь эх” хороолол,  Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” хийд …

  • 4 January

    Ирэх долоо хоногт хуралдах нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, хуваарь

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 06-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 06-ны …

  • 4 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхлэх …

  • 4 January

    Амралтын зоог: Байцаатай сүүн соустай махан таташ

    Орц: – Машиндсан мах – Мөөг – Майлз – Сонгино – Нухсан сухарь – Өндөг – Давс, перец болон бусад дуртай амтлагчнууд Орцны хэмжээг өөртөө тохируулаад хийнэ. Мөөг, майлз, сонгиноо сайхан жижиглэж хэрчинэ. Майлз хийхээр мах маш гоё зөөлөн болдог. Бүх орцоо сайн хольж базана. Дараа нь листэн дээрээ мөнгөлөг цаас дэвсээд байцаа дэвсээд махаа иймэрхүү урт хэлбэрт оруулж тавиад …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, Туул голын саваар 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Их …

  • 4 January

    Хөхөгчин гахай өдөр

    Аргын тоололын 2014 оны 1 сарын 4-ны бямба гараг, билгийн тоололын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын  шинийн 3-ны санчир гараг. 5 шар мэнгэтэй, хий хөлөлтэй, идэрийн барилдлагатай  хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандаж, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …