Yearly Archives: 2014

March, 2014

  • 6 March

    Татварыг сайжруулах төсөл хэрэгжиж эхлэлээ

    Олон улсын “Жайка” байгууллага  нь Монгол Улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шилжилтийг дэмжих хамтын ажиллагааны дагуу 1998 оноос хойш татвар хураалтын тогтолцоог бүрдүүлэх, татвар төлөгчийн мэдээллийн системийг байгуулах,  удирдлагыг сайжруулах зэрэг Монгол Улсын Татварын ерөнхий газрын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн байна.  Эдгээр ажлын хүрээнд саяхнаас  “Монгол улсын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг …

  • 6 March

    “Их хотын охид-2014” уулзалт зохион байгуулагдлаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Их хотын охид-2014” уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд ирээдүйн ээжүүд болох охидын эрхийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд өөрийн авъяас чадвар, сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан эмэгтэй сурагчдыг алдаршуулах, охидын сайн сайхны төлөө юуг хийж болох талаар нээлттэй хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтад …

  • 6 March

    Номингийн худалдагчид хэт бага цалингаа голж ажил хаяжээ

    Хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг бол яахын аргагүй “Номин холдинг” билээ. Дүүрэг бүрт сүлжээ дэлгүүрээ нээж, барилгын салбарт ч ноёрхолоо тогтоож, банк санхүү даатгал гээд тэдний гар хүрээгүй газар гэж байхгүй биз ээ. 2000 гаруй ажилчидтай хэмээн бардамнадаг тэд өнөөдөр ажилчидынхаа цалингаас өр болон суутгалыг их хэмжээгээр авдаг тухай худалдагч нар нь гомдолж байна. Тодруулвал “Номин их дэлгүүр”-ийн электрон бараа, …

  • 6 March

    Ховдын шар төмс, тарвас үндэсний тохирлын гэрчилгээтэй болжээ

    Ховд аймгийн нэрийн хуудас болсон шар төмс, тарвас албан ёсоор үндэсний тохирлын гэрчилгээтэй боллоо. Нутгийн брэнд болсон Ховдын шар төмс импала, витара, санте, астила, солист гэсэн 5 сортоор, тарвас Буянт-1, Стокс-647 гэсэн 2 сортоор MNS 0258:2006, MNS 0281:1982 гэсэн шаардлагуудыг хангасан учраас Стандартчилал хэмжилзүйн газраас 3 жилийн хугацаатай Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх гэрчилгээг олгосон байна. Аймгийн Засаг дарга өнөөдөр энэхүү …

  • 6 March

    Цэцэг төвийн уулзвараас чанх урагш 0.45 км шинэ зам барина

    Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын …

  • 6 March

    Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрийг хороо бүрт хэрэгжүүлнэ

    Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг танилцууллаа. Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил …

  • 6 March

    Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг МЗХ-оос Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрээс МЗХ маршрутаар хийх гэж байна

    Монголын Залуучууды Холбооны дэргэдэх Залуу Эмэйгтэйчүүд клуб Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 2014.03.08нд 11цагаас эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг МЗХ-оос Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрээс МЗХ маршрутаар хийх гэж байна. Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөний тухай 2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэний 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн …

  • 6 March

    Чингэлтэй дүүрэг: 19 дүгээр хорооны ажлын алба, иргэдтэйгээ нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрөөв

    Чингэлтэй дүүргийн  19-р хорооны  ажлын албанаас зохион байгуулсан “Сүүлчийн цас – Хаврын баяр ” цасны баяр 2014-03-02 нд өөрийн хорооны нутаг дэвсгэр болох Гүнтийн даваанд болж өндөрлөлөө. Тус өдөрлөг дээр хорооны нийт 10 хэсгийн 18-35 насны 100 иргэдийг оролцуулан 6 багт хувааж спортын 4 төрөлд өрсөлдөн аварга шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. http://www.chingeltei.gov.mn

  • 6 March

    Эрэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний сугалаа явагдлаа

    Энэ сарын 14-15-ны өдрүүдэд АМЕРИК НЭГДСЭН улсын ЛОС АНЖЕЛЕС хотноо эрэгтэй чөлөөт бөхийн багийн ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭН зохион байгуулагдах билээ. Энэхүү ТЭМЦЭЭНД өнгөрсөн жилийн БӨХИЙН ТӨРЛҮҮДИЙН ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд багаараа эхний 10 байрт шалгарсан багууд оролцож байгаа бөгөөд тэмцээний сугалааа явагдаж, Монголын баг, тамирчид Украйн, ОХУ, ГҮРЖ, ЯПОН зэрэг орнуудтай B хэсэгт оров. Сонирхуулад өнгөрсөн жилийн ДАШТ-д багаараа …

  • 6 March

    Тайлор Свифт донтой эрээс өөрийгөө хамгаалахыг хүсчээ

    Алдарт кантри дуучин, 24 настай Тайлор Свифтийг нэгэн донтой эр амар тайван байлгахаа больжээ. Тодруулбал, дуучин бүсгүйн галзуу шүтэн бишрэгч Тимоти Свит гэх эр “2011 оноос хойш Тайлор Свифтийг мөрдөж, цахим шуудан руу нь захидал илгээн, хайр сэтгэлээ илчлэн гэрийнх нь хаягаар хүртэл “Аз жаргалын захидал” явуулж байсан аж. Сүүлдээ донтой эр дуучин бүсгүйг заналхийл сэн шинжтэй “Надад буу бий. …

  • 6 March

    Төсвийн тухай хуульд 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг нэмж тусгах боломжтой байна

    УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн болон гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоож, хэрэгжилтийн явц байдалд хийсэн Үндэсний Аудитын газрын дүгнэлт, тайланг сонсоно. Үндэсний аудитын газраас хийсэн тайланд Засгийн газрын 13 яамны харьяа 272 төсөл, арга хэмжээг хамруулсан юм байна. Эдгээрийн нийт төсөвт өртөг нь 763 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаагаас …

  • 6 March

    Нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих туршлагатай танилцав

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ажил хийж нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлдөг  иргэд  цалингийн орлогоороо орон сууцанд орох боломжийг бүрдүүлэх “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал холбогдох албаныхны хамт  Австрийн “Bilfinger Bohr-und Rohrtechnik”  компанийн дэд бүтцийн чиглэлийн дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг сонслоо. Австрийн инженер Karl Tretller хуучин …

  • 6 March

    Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, аялал жуулчлалыг сурталчлах “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн болно

    Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай  А/144 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, …

  • 6 March

    Дэлхийн хамгийн үнэтэй барбинууд

      1. Ягаан болон цагаан алмазан чимэглэлтэй барби. Үнэ 600,000 ам.доллар   2. Алмаз эрдэнийн шигтгээтэй. Үнэ 94800 ам.доллар 3. Алмаз болон алтан чимэглэлтэй. Үнэ 85000 ам.доллар   4. Хамгийн анхны барби. Үнэ 8000 ам.доллар 5. Lorraine Schwartz-ын бүтээл 7500 ам.доллар 6. Боб Маякигийн алтан барби. Үнэ 1200 ам.доллар 7. Деви Кроэллийн бүтээл 1075 ам.доллар 8. Жудит Лейберийн бүтээл 975 …