Алдарт кантри дуучин, 24 настай Тайлор Свифтийг нэгэн донтой эр амар тайван байлгахаа больжээ.
Тодруулбал, дуучин бүсгүйн галзуу шүтэн бишрэгч Тимоти Свит гэх эр “2011 оноос хойш Тайлор Свифтийг мөрдөж, цахим шуудан руу нь захидал илгээн, хайр сэтгэлээ илчлэн гэрийнх нь хаягаар хүртэл “Аз жаргалын захидал” явуулж байсан аж. Сүүлдээ донтой эр дуучин бүсгүйг заналхийл сэн шинжтэй “Надад буу бий. Бидний хооронд хэн нэгэн орох гэвэл хэн ч байсан хамаагүй алах болно. Бүр Жон Керри байсан ч хамаагүй” гэх мэт утга агуулгатай захидал илгээх болжээ.
Тиймээс Тайлор ийм гажиг нөхөр өөрт нь болон бусдад аюул учруулахаас сэрэмжилж Лос Анжелесийн дээд шүүхэд “Тимоти Свитийг өөрт нь ойртох, иймэрхүү төрлийн захиа,зурвас бичихийг үүрд хориглохыг хүссэн” өргөдөл гаргасан байна. Шүүхээс ч шийдвэр гарч гаж эрийг алдарт дуучин бүсгүй болон түүний гэр бүлийнхэнд насан туршдаа 90 метрээс дотогш зайд ойртохгүй байхыг үүргэджээ.