Yearly Archives: 2014

March, 2014

  • 3 March

    Ерөнхий сайдын машин буга дайрч, тусгай хамгаалалтынханыг түргэн авахуулжээ

    Өнөөдөр цахим хэвлэлийн хуудсуудад ерөнхий сайдын машин  “Их тэнгэр”-ийн аманд буга машинаараа дайрсан талаарх мэдээлэл шуугиан тариад байна. Уг мэдээлэлд ерөнхий сайдыг Их тэнгэрт байрлах гэр рүүгээ орох гэж байтал гэнэт машиных нь өмнүүр “буга” гарч ирэн дайруулсан аж. Ийнхүү ерөнхий сайдын машин буга дайрсан хэрэг Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилчидыг түргэн авахуулж, зарим нэг хүмүүсийн цол хүртэл буусан талаар …

  • 3 March

    Нийтийн орон сууцны 21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын …

  • 3 March

    Пакистаны шүүх байранд халдлага болж, 11 хүн амь үрэгдлээ

    Пакистаны Исламабад хот дахь шүүхийн байрны ойролцоох гудамжинд халдлага болж, хамгийн багадаа 11 хүн амь үрэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Шүүхийн цогц байр луу галт зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дунд шүүхийн шүүгч байгаа гэнэ. Халдлага болсон бүс нутгийг бүрэн хамгаалалтад авч, бүс …

  • 3 March

    Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ

    ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум  Дорноговь аймгийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд  нийт 3 165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт 7,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна. Улаанбаатар …

  • 3 March

    Чингис бондын мөнгө “АПУ”‑д хүртээлгүй

    Үндэсний манлай үйлдвэр хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “АПУ” ХК Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон явдал саяхан гарчээ. Тодруулбал, тус компани “Сүү цуглуулах үйлдвэр”, “Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах төсөл” зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн шилдгүүд болох “Nestle”, “Danone” зэрэг сүү, тарагны үйлдвэрээс тоног төхөөрөмж худалдан авах, технологийн чиглэлээр хамтарч ажиллахаар хандсан боловч татгалзсан хариу авчээ. Учир нь …

  • 3 March

    Зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ

    Технологийн дээд сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зохицуулах үйлчилгээтэй тараг, цөцгий, ааруул зэрэг цагаан идээ үйлдвэрлэж эхэллээ. Өмнө нь зундаа хоёр тонн, өвөлдөө нэг тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийдэг энэ үйлдвэр одоо өвөлдөө гурван тонн, зундаа таван тонн сүүгээр бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна. Мөн зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй инновацийн төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөжээ. …

  • 3 March

    5 саяас-285 тэрбумийн өртөгтэй үйлдвэржилтийн төслүүд шалгарчээ

    “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод …

  • 3 March

    “Эрдэнэс Тавантолгой” ТӨК 350 сая ам.долларын өртэй

    Хятадын төрийн өмчит “Чалко” компани өнгөрсөн онд 947.9 сая юанийн цэвэр ашигтай ажилласан талаар урьдчилсан байдлаар гаргасан санхүүгийн тайландаа дурдсан байна. “Чалко”-ийн борлуулалт 16 хувиар өсч, 173 тэрбум юаньд хүрсэн байна. “Чалко” компани алдагдлаа багасгаж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор зардлаа танах бодлого баримталсан. Энэ нь Хятадын Засгийн газар төрийн мэдлийн компаниудаа ашгаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэнтэй холбоотой ажээ. 2013 онд “Чалко” компани …

  • 3 March

    Холливуудын оддын өвөрмөц гэрийн тэжээмэл амьтад (фото)

    Кристин Стюарт- Чоно нохойн эрлиз Салвадор Дали-Шоргоолж идэшт баавгай Фрида Кало-Янзага Одэри Хэпбөрн- Гөрөөс Жастин Бибер- Шимпанзе Покерийн аварга Дэн Билзериан- Ямаа Меган Фокс- гахай Жорж Клуни- Бодон гахай Майк Тайсон- Бар Парис Хилтон- Кинкажоу Рийз Витерспүүн Элвис- Имж Кристи Элли- Лемур  

  • 3 March

    Хойд Солонгос дахин пуужин харавсан байна

    Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Пхеньян 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан байна. Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа …

  • 3 March

    Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг оношлогооны шинэ аппараттай боллоо

    Увс аймгийн нэгдсэн эмнэлэг найман төрлийн үзүүлэлт бүхий оношлогооны шинэ аппараттай боллоо. Энэхүү аппаратаар биеийн жин, өндөр, биеийн халуун, таргалалт, ясны эзлэх хувь, биеийн индекс, дээд доод даралт , фульс, булчингийн эзлэх хувийг дэлгэцээр болон хэвлэн авч холбогдох эмч мэргэжилтнээс зөвлөгөө авчүнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж. Уг аппаратыг авахад аймгийнЗасаг дарга нөөцөөсөө найман сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна. Д.Үүлэн

  • 3 March

    Нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийг нураана

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны есдүгээр сард болсон хурлаар нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг нурааж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон. Харамсалтай нь улсын төсөвт зөвхөн шинээр барилга барих зардлыг суулгаж, хуучныг нь буулгах хөрөнгийг мартсанаас энэ ажил удааширч, дээрх сургуулиудыг жилийн дараа нураасан. Харин сурагчид өдий хүртэл ойролцоох сургуулиуддаа гурван ээлжээр хичээллэж, шинэ сургуулиа хүлээсээр байгаа. Тэгвэл энэ …

  • 3 March

    “Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсныг хөдөлшгүй баримтаар тогтоочихсон”

    Цэндийн Нямдорж. Энэ хүнийг танихгүй хүн Монголд үгүй. Өдгөө Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1956 оны наймдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ынЛенинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. 1981-1988 онд УЕП-ын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2007 онд УИХ-ын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллажбайгаа. Орос хэлтэй, nyamdorj@parliament.mn гэсэн цахим шуудантай. Цахим хуудас нь http://nyamdorj.parliament.mn гэдэг. Иймэрхүү албан ёсны аятайхан намтартай. Насаараа хууль хэрэгжүүлэх болон хууль тогтоох албанд зүтгэсэн том амьтан. Ц.Нямдорж энэ хэрээрээ томоохон асуудлуудад орооцолддог нэгэн. “Женко” Х.Баттулгыг гүтгэснийг эс тооцвол тэр хэзээ ч шалгуулж үзээгүй. Түүний талаарх асуулт нэхсэн асуудлууд архивын материал шиг л овоорчихоод байдаг ажээ. Заримаас нь цухас ишлэж, дахин сануулъя. …Ц.Нямдоржийн тухай хэвлэл мэдээллээр цацагдсан хамгийн том дуулиан нь Тагнуулын ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийнЕрөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөөулсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан билээ. Өршөөлийн хуулиар суллагдсантэрбээр өөрийнх нь буруу байсныг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй. /эх сурвалж: 24 tsag.mn/ …Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж,дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан… …Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан.Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ… Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дулимагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлголтоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн…/Эх сурвалж: …

  • 3 March

    Талийгаач Ж.Мөнхчимэгийг “Авсаа өөрөө бэлдсэн шүү” гэж сүрдүүлсэн зурвас олджээ

    Дархан-Уул  аймгийн  цагдаагийнхан  хүн  амины  хэргийг  үгсэн  дарагдуулсан уу    Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 21-нд Дархан-Уул айм­гийн Дархан сумын нутаг дэвсгэрт 25 настай Ж.Мөнхчимэг гэх эмэгтэй найз залуугийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан хэ­рэг гарсан. Бид эл хэргийн араас нэхэн сурвалжилж 2014 оны хоёрдугаар сарын 19-ний ¹032,  24-ний  ¹035 дугаартаа “Дархан-Уул айм­­гийн цагдаагийнхан хүн амины хэргийг …