Хөдөлмөрийн сайдын Завхан аймгийн иргэдтэй хийж буй уулзалт өнгөрсөн өдрүүдэд хойд болон говийн сумдад үргэлжиллээ. Уулзалтын үеэр иргэд “Холын сумдад шатахууны үнэ төвтэй харьцуулахад 50-100 төгрөгийн нэмэгдэлтэй байгаа нь өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна” гэж хэллээ. Үүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нефтийнхээ хэрэгцээг Монгол Улс гадаадаас хангадаг нь үнийг нь тогтвортой байлгахад амаргүй явж ирсэн. Тухайлбал, ОХУ …
Yearly Archives: 2014
March, 2014
-
3 March
Галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар хоёрдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623… тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж мэдүүлсэн ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ. Нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркын калибрь бууны сум байсан …
-
3 March
Г.Зориг: Эрдэнэтчүүдийг орон сууцжуулах хоёр дахь давалгаа эхэлсэн
Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гарагт Эрдэнэт хотод ажлын айлчлал хийж, “Эрдэнэтчүүд импортыг орлох, экспортыг дэмжих” үйлдвэрлэл, ажил үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж, ямар амжилттай ажиллаж байгаатай танилцсан билээ. Энэ үеэр Эрдэнэт хотын Засаг дарга Г.Зоригтой уулзаж ярилцсанаа хүргэж байна. -Засаг даргын хувиар Орхон аймаг буюу Эрдэнэт хотын өнөөдрийн байдлын талаар товчхон танилцуулахгүй юу? -1994 онд УИХ-ын 32 дугаар …
-
3 March
254 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 254 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны гуравдугаар сарын 3-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 992.8 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч …
-
3 March
Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг уу?
Компьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой асуудал үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм. Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер …
-
3 March
Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гар чийдэнтэй жагсаал болно
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Шөнийг гэрэлтүүлье!” тайван жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү жагсаал нь олон улсын хэмжээнд “Take back the night!” уриалгын дор явагддаг юм. Уг жагсаалд оролцогчид маргааш …
-
3 March
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардав
Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф өсч, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар дордож байгааг үндэслэн МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороо”-г яаралтай хуралдуулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч шалтгаангүйгээр хойшлогдсоор байна. Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа.
-
3 March
Савны хорт хавдраас сэргийлье
Умайн хүзүү нь яг л толбо шиг харагддаг бөгөөд салст бүрхэвчээр хучигдсан байдаг. Төрөх үед умайн хүзүү урагдаж гэмтэх, савны улайлттай удаан хугацаагаар явсны улмаас үүдэн шархлаа бий болдог. Энэ нь даамжирсаар савны хоргүй ба хорт хавдрыг үүсгэдэг. Харамсалтай нь эмэгтэйчүүд хэдэн cap жилээр ч уг өвчнийг анзааралгүй өнгөрөөдөг. Эмэгтэй хүнээс цагаан тунгалаг өнгөтэй дааврын шингэн зүйл доошоо ялгардаг. Энэ …
-
3 March
Тамхины өрөөг торгов
Би олны дэргэд цөөн насалсан хүн. Их юм үзсэний хажууд юу ч үзээгүй хүн. Гэсэн ч багашаархан юм үзэж харж, гайхаж, цочирдож, цочсондоо цохиж ч явлаа. Харин тамхины өрөө гаргасан баар рестораныг торгосон явдал намайг бүтэн гайхшруулж чадав. Тэрний оронд өглөө сэрэнгүүт Бритни Спирс миний унтлагын өрөөнд зогсож байвал дээр байсийн. Ингээд гайхшаа барж, толгойгоо гашилган суугаад бодлоо. Яагаад…?! Хувилбар …
-
3 March
Үр хөндөлт олон өвчний эхлэл болдог
Ээждээ мэндлэхээр яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэх үр тань хичнээн өхөөрдөм, хичнээн эгдүүтэй гэж санана. Эх хүн хэмээх эрхэм алдрыг танд хайрласан тэр хөөрхөн хүүхдийг хорвоонд мэндлэх эрхийг нь хасч, үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл. Гэтэл нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Түүнчлэн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 52 хувь нь 25-аас доош …
-
3 March
86 дахь удаагийн Оскарын шилдгүүд тодорлоо
АНУ-ын кино урлагийн шилдгүүдийг тодруулах 86 дахь удаагийн Оскар буюу Академийн дээд шагнал гардуулах ёслол Холливуудын “Dolby Theatre”-д амжилттай болж өндөрлөлөө. Наадмын тэргүүн дээд шагнал болох “Оны шилдэг бүтээл”-д “American Hustle”, “Captain Phillips”, “Dallas Buyers Club”, “Gravity”, “Her”, “Nebraska”, “Philomena”, “12 Years a Slave”, “The Wolf of Wall Street” гэсэн бүтээлүүд нэр дэвшиж “12 Years a Slave” буюу “12 жилийн …
-
3 March
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр олон нийтээс санал авч байна
Манай Улсад жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно. 1929 онд Монгол Улсын хэмжээнд 20 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 1931 онд 121, 1940 онд 928, 1960 онд 10’835, 2002 онд 103’805 тээврийн хэрэгсэлтэй болжээ. Харин 2013 онд 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд 49 000 тээврийн …
-
3 March
Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ
1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын ялалтын …
-
3 March
Медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах шинэчлэгдсэн журам
“Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо. Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн …
-
3 March
Уул уурхайн компаниудын хувьцааны ханш өссөн байна
Олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, Монголд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцааны ханш өнгөрсөн пүрэв гарагаас өсөж эхэлжээ. Тухайлбал, “Mongolian Mining Corporation”-ы үнэт цаас хоёр хоногийн хугацаанд нийт 27 хувиар өссөн байна. Тус компанийн хувьцааг хөрөнгө оруулагчид анх 7.02 хонконг доллараар үнэлж байсан ч нүүрсний салбар хямарснаар 0.74 хонконг доллар хүртэл буугаад байсан. Харин өчигдрийн байдлаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл