Yearly Archives: 2014

February, 2014

  • 21 February

    Эмэгтэйчүүдийн сүнс илүү их хорогддог

    Ийм сонин асуудал байнга шахуу гардаг билээ. Эрчүүдийн сүнс буг болох нь байдаг ч харьцуулан үзвэл эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй цөөн гэдэг үзэл өнгөрсөн зууны эхээр өндөр хөгжилтэй улсуудад гарчээ. Бурханы шашин тийшээ хүч түрэн орж ирэх болсноор энэхүү асуудал яригдах болсон нь мэдээж. Тэр үеэс ер нь сүнс, сүлд гэх ойлголт бодит эсэх талаар шинжлэх ухааныхан ч сонирхож ирсэн гэдэг …

  • 21 February

    Багануур дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо

    Багануур дүүрэгт одоогоос 7 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай олон улсын жишиг сургууль тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Бридж констракшн” компани энэхүү сургуулийн барилгыг барьсан байна.2013  оны эхэнд барилгын ажил 20 гаруй хувьтай байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч Дэлхийн банк, захиалагч БШУЯ, гүйцэтгэгч “Бридж констракшн” компаниудын хамтын ажиллагааг уялдуулах үүднээс …

  • 21 February

    Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнана

    Байнгын хороод Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаанаар хийхээр төлөвлөсөн ажлаа хуваарийн дагуу тайлагнаж, мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл энэ хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлынхаа талаар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Г” танхимд мэдээлэл  хийнэ. Д.Үүлэн

  • 21 February

    Тусгай зөвшөөрлийн тоо буурна

    Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт, тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан …

  • 21 February

    Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ

    2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна.ҮСХ Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн …

  • 21 February

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Харин нийслэлийн Засаг дарга …

  • 21 February

    Харагчин гахай өдөр

    Билгийн тооллын 21. Хоёр хар мэнгэтэй, хонгорцог одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. …

  • 21 February

    Улаанбаатарт 5 хэм хүйтэн

    2014 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар …

  • 20 February

    Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатарын цогцосыг олжээ

    Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааны баг өнөөдөр 18.00 цагийн үед эрлээ олжээ. Тэд Л.Болдбаатарын цогцсыг олсон бөгөөд гавъяат тамирчин алга болоод яг долоо хоноод байсан билээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавъяат тамирчныг эрэн хайх ажиллагаанд оролцсон юм. Л.Болдбаатар агсан Алтай таван богдод авирах үедээ өөрийн охинтойгоо …

  • 20 February

    Маргааш олон улсын эх хэлний өдөр

    Маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд олон улсын эх хэлний өдөр тохионо.  ЮНЕСКО Олон улсын эх хэлний өдрийг хамтран ажиллагч байгууллагуудын оролцоотойгоор 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Бид дэлхий даяар хэл шинжлэлийн олон төрөл зүйл, олон хэлээр яригч байхын ач холбогдлыг таниулах чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт семинар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Бие биетэйгээ харилцан ойлголцох, дэлхийн соёл иргэншилтэй …

  • 20 February

    Монголбанк 34.75 сая ам.доллар худалджээ

    Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалджээ. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг …

  • 20 February

    2 сарын 19-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёрдугаар сарын 19-нд 44 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 595 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 20 February

    Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг …